2025 оны төсвийн төслийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй энэ үед ирэх оны төсөвтэй холбоотой шүүмжлэл гарч байна. Тухайлбал, ирэх онд нийт 35 их наяд төгрөг зарцуулахаар төсвийн төсөлд тусгасан бөгөөд айлчлал, томилолт, зочдын зардалд 111 тэрбум, тавилга, эд хогшилд 267 тэрбум, мэдээлэл технологийн үйлчилгээнд 69 тэрбум, ваучер олгоход 18 тэрбум, бусдаар гүйцэтгүүлсэн ажилд 1.8 их наяд төгрөг зэрэг хэт үрэлгэн төсөв болж байгааг судлаач, шинжээчид анхааруулж буй. Нөгөөтээгүүр хэт үрэлгэн, өндөр зардалтай нь төсөв баталсан ч ирэх онд төсвийн орлогодоо хүрч, биелүүлж чадахгүйд хүрэх эрсдэл бий.
Монгол Улсын нийт төсвийн орлогын тодорхой хэмжээний хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспортоос шалтгаалдаг. Өнгөрсөн жилд нүүрсний экспорт түүхэн дээд амжилт үзүүлж, манай орон төсвийн орлогоо давуулан биелүүлсэн сайн ажил болсон. Гэсэн ч уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт олон улсад буурч байгаа энэ үед энэ салбарын экспортдоо төвлөрсөн төсвийн орлоготой манай орон бодит байдлаас хэт төсөөрсөн, үрэлгэн төсөв батлах зэхэж буйг салбарын шинжээчид хэлж байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор хэт үрэлгэн, өндөр зардалтай төсөв батлахаар зэхэж буй ирэх 2025 онд олон улсын зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн эрэлт, үнэ ханш хэрхэх талаар гаднын тоймч, шинжээчдийн бичсэнийг хүргэе.
Олон улсын зах зээлд 2022 онд нүүрсний үнэ огцом өссөн. Тухайлбал, ОХУ, Украины дайнтай холбоотойгоор дэлхийд эрчим хүчний хомстол бий болсонтой холбоотойгоор Европын холбооны орнуудын эрчим хүчний нөөц хязгаарлагдсанаас шалтгаалан хэсэг хугацаанд эрэлт нь өсөж, үнэ нь өссөн. Харин энэ хугацаанд дэлхийн бусад орон нүүрсийг орлох эрчим хүчний эх үүсвэр хайж эхэлсэн бөгөөд сэргээгдэх эрчим хүчний салбартай холбоотойгоор нүүрсний үнэ ойрын хугацаанд унаж, эрэлт багасах төлөвтэй байна.
Нүүрс хэдий олон орны эрчим хүчний гол эх үүсвэр байсан ч НҮБ тэргүүтэй олон улсын нэгдлийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны эсрэг тэмцэх үйл ажиллагаатай холбоотойгоор нүүрсний эрэлт буурах хандлагатай байгаа гэж гаднын судлаачид үзжээ. Тодруулбал, Америк, Европын орнууд дотооддоо сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг эрчимтэй нэвтрүүлж, нүүрсний хэрэглээгээ их хэмжээгээр багасгасан. Түүнчлэн БНХАУ дотоод дахь нүүрсний олборлолтоо бууруулж, эсрэгээрээ сэргээгдэх эрчим хүчний олон төслийг хэрэгжүүлэх болсон нь ирэх 2025 онд нүүрсний үнэ, экспортод сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.

Мөн Европын холбоо энэ оноос эхлэн нүүрсний импортын хэмжээгээ 20 хувиар бууруулах зорилт тавьсан. Үүнтэй холбоотойгоор Европын холбоо, БНХАУ-ын "нүүрснээс татгалзах" шийдвэр нь нүүрсний экспортод тулгуурладаг манай оронд их хэмжээний хохирол учруулж болзошгүй гэж үзэж байгаа аж.
2021 оноос цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж буйтай холбоотойгоор дэлхийд зэсийн үнэ, эрэлт эрс өсөх болсон. Тухайлбал, тонн тутмын үнэ нь 10 мянган ам.доллар давж, 2011 оноос хойших хамгийн дээд хэмжээндээ хүрсэн. Тийм ч учраас судлаачид 2025 онд зэсийн салбар амжилтаа үргэлжлүүлж, нийлүүлэлтийн хомстол, өндөр эрэлтээс шалтгаалан үнэ нь тогтвортой байна гэж үзжээ.
Мөн Хятадын автомашины зах зээлд цахилгаан автомашины эзлэх хувь жил бүр 10-15 хувиар өсөж буй. Жилийн бүр үлэмж хэмжээгээр нэмэгдэж буй цахилгаан автомашины үйлдвэрлэл нь зэсийн эрэлтэд томоохон эерэг нөлөө үзүүлэх бөгөөд 2025 онд зэсийн үнэ дээд амжилтаа эвдэхэд ч хүрэх хандлагатай байх аж.

Сүүлийн жилүүдэд алтны үнэ зах зээлд тогтмол өсөж буй. 2020 онд "Ковид-19" цар тахлын улмаас дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид алтны салбарыг сонгон хөрөнгө оруулах болсон нь алтыг "аюулгүй салбар" болгосон. Үүнтэй холбоотойгоор ч алтны үнэ өнгөрсөн жилүүдэд дээд цэгтээ хүрч, унци нь 2000 ам.доллар давсан байдаг.
Нөгөөтээгүүр эрсдэл багатай салбар гэж үнэлэгдээд буй алтны салбарын хөрөнгө оруулалт өсөхийн хэрээр дэлхийн олон орны Төв банк алт авч, нөөцөлж байгаа аж. Үүнтэй ч холбоотойгоор шинжээчид 2025 онд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан алтны эрэлт тогтвортой өснө гэж үзэж байна. Түүнчлэн инфляцийн дарамт хэвээр байвал Төв банкууд алтны нөөцөө нэмэгдүүлэх хандлагатай холбоотойгоор алтны үнэ бага зэрэг өсөх гэж судлаач, шинжээчид таамаглажээ.

Ташрамд дурдахад, Европын Төв банк 2023 онд 500 тонн алт худалдаж авсан. Улмаар тус банк алтны нөөцөө нэмэх бодлогоо ойрын жилүүдэд үргэлжлүүлэх бөгөөд Европын Төв банк тэргүүтэй олон улсын банкнуудын алтны нөөцөө нэмэгдүүлэх бодлого ирэх 2025 онд алтны экспортын өсөлтийг дэмжих гэнэ.
| ИРЭХ ОНД УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ НАВС УНАЖ, ТӨСВИЙН ОРЛОГОО БИЕЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРЭХ ҮҮ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |