Олонд “Эх оронч” дүрээр танигдах гэж улс төрийн сонгуульт ажлуудаа хийж ирсэн С.Ганбаатарын үнэн төрх улам ил болж байна. Ухаандаа уран, Оюутолгой гэгчлэн гаднын хөрөнгө оруулалтыг гацах технологиор гаршиж байгаа тэрбээр улс орныхоо төлөө гэхээс илүү гуравдагч хөршийн бодлогыг эсэргүүцэж ирсэн нь бодит үнэн. Нэг ёсондоо тэр эзэндээ үйлчилж, гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалтыг эсэргүүцэх, ард түмний толгойг эргүүлэх даалгавраа дуулгавартай хэрнээ хичээнгүй гэгч нь хийж яваа.
Өдгөө Ардчилсан намд элсэж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай дөрөө хоршуулснаар хойд хөршид хүчин зүтгэх улс төрийн замналдаа эргэлт буцалтгүй орсон гэж болно. Ингэж хардах үндэслэл, сэжүүрч цөөнгүй байгааг хууль, хяналтын байгууллагынхан шалгаж байгаа билээ. Цаашлаад С.Ганбаатар хойд хөршийнхөнтэй “халаас” нэгтэй явж ирснийг батлах сэжүүр байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар бизнесээ хадмууддаа “даатгаж” өөрөө уснаас хуурай гарах технологийг хэрэгжүүлж яваа зальтай нэгэн гэдгийг нүүрсний хулгайн асуудлаас эхлээд олон нийт мэдэхтэйгээ болсон. Тиймдээ ч эхнэрийнхээ нэр дээр компаниудаа хадгалж, хань хамсаатанд нь тендер олж өгөөд өөрөө далдаас удирддаг нь ч нууц биш юм. Түүний хамгийн ойрын жишээ нь, эхнэр Б.Тунгалагынх нь үеэл дүү болох Бүргэдбазарын Майнбилэг түүний нөхөр З.Баяр нарт Дарханы төв цэвэрлэх байгууламжийг босгох Азийн хөгжлийн сангаас хөрөнгө босгож өгсөн байж болзошгүй баримт билээ.
Цаашлаад УИХ-ын сонгуулийн санхүүжүүлэгчид нь С.Ганбаатарын хадмууд буюу эхнэр Б.Тунгалагийнх нь авга ах Б.Бүргэдбазар түүний хүүхдүүд байсныг санаж буй биз.
Тодруулбал, С.Ганбаатарын хадам дүү Б.Майнбилэг “Феникс” ХХК-ийг С.Жавхлан, ОХУ-ын иргэн Черных Антон Александрович нартай эзэмшдэг. Харин Б.Майнбилэгийн нөхөр З.Баяр тус компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бол “Феникс” ХХК-ийг эзэмшигчээр “Феникс групп” ХХК бүртгэлтэй байна. “Феникс групп” ХХК-ийн гол эзэмшигч нь мөн л Черных Антон Александрович гэгч аж. Цааш судалж үзвэл, Черных Антон Александрович нь Монгол Улсад 16 жил үйл ажиллагаа явуулсан шатахуун, тээвэр, ложистик, худалдааны салбарт ноёрхлоо тогтоосон "Монретранс Групп"-ийн эзэн байна. Нэг ёсондоо шатахуун, тээвэр, ложистик гээд хойд хөршөөс хамааралтай хамгийн гол салбаруудад Б.Майнбилэгийн бизнесийн хамтрагч "Монретранс Групп"-ийн эзэн Черных Антон Александрович гэгч эзэн суудаг гэсэн үг.
“Монретранс” группийн нэр дээр “МРТ карго”, “МРТ менежмент” “МРТ ойл”, “МРТ трейдинг”, “Транс-Ойл” зэрэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг зургаан компани бий.
Үүнээс “Монретранс” ХХК нь Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэг, гадаад худалдаа, олон улсын тээвэр зууч, төмөр замын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг компани. Охин компаниудаар дамжуулан тээвэр тээвэр зууч, барилгын материал, хүнсний бараа, тос тосолгооны бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны импортлогч гэдгээрэй алдартай.

Тухайлбал, тус команийн “МРТ ойл” ХХК нь гэхэд л 2015 оноос ОХУ- ын "Газпромнефть-СМ" компанийн тос, тосолгооны материал болох "Газпромнефть", ба "G-Energy", "Роснефть" брендүүдийг Монголын зах зээлд нийлүүлж, уул уурхай, эрчим хүчний салбарыг тос тосолгооны материалаар хангаж ирсэн. Цаашлаад “МРТ ойл ХХК нь Дулааны II цахилгаан станцад турбин тос нийлүүлэх, “Шивээ-Овоо” ХХК-д т Уулын тоног төхөөрөмжийн тос тосолгооны материал, “Эрдэнэт ТӨҮГ”-т техникийн тос нийлүүлэх, “Таван толгой түлш” ХХК, “Дорнодын бүсийн эрчим хүчний систем”д тос нийлүүлэх тендерт тус тус шалгарч байсан түүхтэй аж.
Улмаар “МРТ корго” ХХК нь ОХУ-аас Монгол Улс руу 76*40 футын чингэлгийн галт тэргийг явуулдаг. Төмөр замын ачаа тээврийн голлогч компани юм байна. Тэгэхээр ОХУ-аас хамааралтай импортын хамаг голлох салбарыг гартаа атгасан хөрөнгө оруулагчидтай УИХ-ын гишүүн С.Ганбаатар хадам дүү Б.Майнбилгээрээ дамжуулж халаас нэгтгэсэн нь энэ. Улмаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар МҮЭХ-ны дарга байхдаа ч шатахуун импортлогчидтой тун ойрын харилцаатай байж, шатахууны үнийг буулгахад алага ташин баяр хүргэж байсан удаатай. Иймд С.Ганбаатар ОХУ-ын гол импортын бүтээгдэхүүний бизнест ил далд оролцоотой байдаг гэдэг. Үүгээр нь улс төрийн хүрээнийхэн түүнийг оросоос санхүүждэг гэж цоллох нь бий.
| С.ГАНБААТАР ОХУ-ЫН ИРГЭНТЭЙ ХАЛААС НЭГТЭЙ БАЙЖЭЭ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |