Саяхан Ерөнхий сайдын Хятад хийсэн айлчлалд дан болон “давхар дээл”-тэй 22 УИХ-ын гишүүн багтсан. Засгийн газрын есөн сайдаас гадна 11 УИХ-ын гишүүн явжээ. Парламентын 27 хувь нь айлчлалын багт багтсан учраас чуулганыг хуралдуулаагүй өнжөөсөн. Айлчлал дуусаад маргааш нь улсын төсвийг ганцхан өдрийн дотор хэлэлцүүлэн гар өргүүлэн баталснаар төсөв тойрсон асуудал намжаад байна.
Уг нь ирэх оны төсвийн төсөл УИХ дээр унаж мэдэхээр ноцтой асуудлууд үүсээд байлаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг Хятад руу мордмогц МАН, АН-ын таван гишүүн “Ирэх оны төсвийн шаардлагагүй урсгал зардлыг бууруулж, 3.6 их наядын хөрөнгө оруулалтыг танах боломжтой” гээд олны дунд шуугиан тарьж, дэмжлэг аваад Төрийн ордныг “түймэрдэх” дөхөж байв. Тэд багахан дэмжлэг авч, хүч нэмсэн бол төсвийн төслийг яаж, ийгээд унагааж мэдэх эгзэгтэй үед ирсэн гэж хэлж болно. Гэвч “Төсвийн төслийн хэлэлцүүлэг бусад хуулийн хэлэлцүүлгээс өөр дэгээр явдаг” гэх гэдэг ганцхан үгэнд УИХ-ын гишүүдийн акц үнэгүйдэж, “Төсөвт тодотгол хийнэ” гэдэг нүглийн нүдийг гурилаар хуурсан үгэнд итгээд 69 гишүүний дэмжлэгтэй төсвийг баталсан.
Харин хурал болгон дээр шуугиан тарьж, хэрүүл хийдэг мөнөөх “поп” гэгдэх гишүүд ирэх оны төсвийн хэлэлцүүлэг дээр ганц үг ган хийгээгүй нь анхаарал татаж байна. Уг нь тэд улсын төсөв хэлэлцүүлэх үеэр аль болох олны анхааралд өртөж, чуулганы хуралдааныг үймүүлж, согтуу сууж, аягаа нүдээд ч хамаагүй тойрогтоо төсөв тавиулах нэрээр улс төрийн “авилга” авдаг байлаа. Нэг ёсондоо ингэж улстөржиж, жижиг эрх ашгаа гүйцэлдүүлж байсан УИХ-ын гишүүд Ерөнхий сайдын Хятад Улсад хийсэн айлчлалаас хойг ус балгасан аятай чимээгүй болсон гэхэд болно. Зүй нь бол улс төрийн гол тоглолт өрнөдөг улсын төсвийг хэлэлцүүлэх үед хууччуул хойш сууж, хуруугаа ч хөдөлгөсөнгүй.
Ялангуяа АН-ынхан дундаа популист үйлдлээрээ алдартай УИХ-ын гишүүн Д.Ганбат, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар тэргүүтэй гишүүд улсын төсөв дээр ч, уул уурхайн асуудлууд дээр ч ус балгасан аятай чимээгүй сууцгааж байгааг ард түмэн анзаарах болсон.
Тэгвэл төсвийн төслийг хэл чимээгүй батлуулахын тулд Ерөнхий сайд хамгийн их хэл амтай гэгдэх тэднийг Хятад руу айлчлалын багт багтааж, зөрүүд гишүүдийг номхотгосон сурагтай. Тэр тусмаа АН-ын дарга, тэргүүн Шадар сайд Л.Гантөмөрт намынх нь гишүүдийг хариуцуулж, төсвийг гар өргүүлэн дэмжүүлэх даалгавар өрснөөр Ардчилсан намын гишүүд “амаа үдүүлж”, улс төрийн хатуухан сануулгууд ч авсан гэх.
Санаж байгаа бол төсвийн төсөл дөнгөж хэлэлүүлж эхлэхэд төсөв танилуулах нэрээр гишүүдийг Соёл спорт, залуучуудын сайд Ч.Номингийн хамаарал бүхий “Тэрэлж сүйх” зочид буудалд “шоудуулсан” гэх дуулиан дэгдсэн. Угтаа бол улсын төсвийг УИХ-ын гишүүдээр гар өргүүлэн дэмжүүлэх эхний алхамаа тэд ингэж хийсэн. Удалгүй уулзалтад оролцоогүй гишүүд гомдол гаргаж, телевиз, сонин хэвлэлээр яриад эхэлмэгц “Шанхай экспо”-д оролцуулах нэрээр мөнөөх хэл амтай гишүүдийг авч яваад сануулга өгч, найр тавьж амжсан байна. “Шанхайн экспо”-т энэ олон гишүүнийг яваагүй бол төсөв дээр Засгийн газар том эсэргүүцэлтэй нүүр тулж мэдэх улс төрийн нөхцөл байдал ч бий болж байжээ.

ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛЫН АРД ӨРНӨСӨН УЛС ТӨРИЙН ХУВИЛДААН
Цаашлаад Ерөнхий сайдын айлчлалын ард улс төрийн гол хувилдаан өрнөж, багаа зузаатгах кампанит ажлыг Л.Оюун-Эрдэнэ өрнүүлсэн гэнэ.
Харин айлчлал хийгээд албан тушаалын ард үлдсэн МАН-ын гишүүд гомдогсодын арми бүрдүүлснээр МАН-ынхан том “зодоон” эхлүүлэх дөхжээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нар Ерөнхий сайдыг Хятад руу хөдлөхтэй зэрэгцээд Төрийн ордонд “бослого” дэгдээж, араас нь түүний багын найз Ч.Анар сошиал орчинд дуулиан тарьсан. Тэрбээр Ерөнхий сайдыг “Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний ноцтой хэлэлцээр хийлээ” гэх агуулгатай мэдээлэл цахим орчинд түгээсэн нь Ерөнхий сайдыг сандаргасан сурагтай. УИХ-ын гишүүн Ч.Анарын энэ мэдэгдэлд Л.Оюун-Эрдэнээс илүү түүний ах Б.Баатар ач холбогдол өгч, ихэд ууралсан байна. Ийн өрөм дотроосоо өтдөг гэгчээр Л.Оюун-Эрдэнэ АН-ын гишүүдийг “урвуулсан” ч, нам дотроосоо эсэргүүцэгч, гомдогдогсдын арми бүрдсэн бололтой.
Цаашдаа, Л.Оюун-Эрдэнийн улс төрд улайрахын хэрээр зөрүүд гишүүд идэвхжиж, төрийн айлчлал нэмэгдэх нь эндээс харагдаж байна.
| ЕРӨНХИЙ САЙД ЗӨРҮҮД ГИШҮҮДИЙГ ХЯТАДАД АЙЛЧЛУУЛАХ НЭРЭЭР НОМХОТГООД ИРСЭН ҮҮ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |