Идэр есийн хүйтэн ид тачигнаж бай цаг үед цахилгааны хязгаарлалтад орж, улсаараа хөлдөх аюултай нүүр тулаад, зутарч байна монголчууд. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрчим хүчний хараат Монгол Улсыг бие даасан эрчим хүчний эх үүсвэртэй болгоно гэж мөн ч олон улстөрч амлалт өгч сонгуулийн шоугаа хийж байлаа.
Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Шадар сайд Т.Доржханд. Гэвч начир дээрээ эрчим хүчний хязгаарлалтад ороод, хотоороо харанхуй байшинд лаа бариад, халаалтгүй байшид даарч суухын цагт ард түмнээс нүүр буруулж, “Улс төрөөс хэзээ ч яваад өгсөн болно” хэмээн ялархаж, монголчуудыг даапаалж байх. Уг нь Т.Доржхандыг УИХ-д хоёр удаа сонгож, 126 гишүүнтэй парламентад ХҮН намыг найман гишүүнтэй, хамтарсан Засгийн газарт хоёр сайдын суудалд даналзах хүртэл нь ард түмэн итгэл хүлээлгэсэн. Харамсалтай нь, ХҮН намынхан тэр тусмаа Эрчим хүчний салбарт реформ хийнэ хэмээн ам гарч, байсан Шадар сайд Т.Доржханд ард түмний итгэлийг даасангүй.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс цахилгааны хязгаарлалтад орж, цахилгаан тасалдах юм бол улс төрөөс явна гэж сайрхаж байсан Шадар сайдын шүлс нь хатаж амжаагүй байхад улсаар цахилгаангүй болж, хотоороо хөлдөхийн даваан дээр тулаад байна. Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 16-нд Шадар сайд Т.Доржханд “2-3 жилийн дараа гэхэл Монгол Улс өөрийгөө эрчим хүчээр хангаж чадахгүй байвал Би Монголын улс төрөөс өөрөө явахад бэлэн байна” хэмээн Төрийн ордонд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ярайтал зогсоож байгаад мэдээлэл хийж байлаа. Гэтэл эрчим хүчний эх үүсвэртэй болох нь битгий хэл эрчим хүчний хязгаарлалтаасаа ч ангижирч чадаагүй бодит үнэнтэй нүүр тулаад ирэхэд “Улс төрөөс өнөөдөр ч гарч болно. Харин хэн популизмыг сөрж, иргэдэд таалагдахгүй ч алсдаа улс оронд хэрэгтэй ажил хийх вэ. Эрчим хүчний бие даасан байдлыг хангахаар 2025 оны есдүгээр сард Эрчим хүчний реформын үндэсний хороо байгуулагдаж үнийг өртөгт дөхүүлсэн. Харин популист улстөрчдийн шахалтаар хороо нэг жил ч хүрээгүй татан буугдсан. Одоо тэдгээр хүмүүс нь ам асууж байх шиг байна. Монгол Улсад төмөр зам тавих гэхээр өргөн царигаар тавь гэж шахдаг, цахилгаан станц барих гэхээр Хятадууд Монголыг эзэллээ гэж эсэргүүцдэг та нар шиг Ояа, Мояа, Женкочдоос айж зугтдаг нь би биш” хэмээн цахим орчинд попорч, хариуцлагаас бултаж сууна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ РЕФОРМ ХИЙНЭ ГЭСЭН АМЛАЛТ ЧИНЬ ХААНА БАЙНА, Т.ДОРЖХАНД САЙД АА
2025 оны гуравдугаар сард Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлагадаа “Эдийн засгийг дараагийн түвшинд аваачих нь Т.Доржханд гэдэг хүний, энэ Засгийн газрын үүрэг юм. Эрчим хүчний үнийг ядаж өртөгт ойртуулж нэмээгүй бол дараагийн том төслүүд энэ салбарт үнэхээр явах боломжгүй. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний чиглэлд олон улсад тоглогч болох боломжтой” хэмээн томорч байлаа. Ийн Эрчим хүчний Үндсэний хороог байгуулж, цахилгаан дулааны үнийг нэмж иргэдийн нуруун дээр ачаагаа үүрүүлсэн ч өнөөдөр өөрчлөгдсөн, сайжирсан зүйлийг нь үзье гэсэн ч алга, эрчим хүчний салбарт.
Цаашлаад “Эрчим хүчний үндэсний хорооноос таван зорилгын хүрээнд реформ хийнэ. Нэгдүгээрт, эрчим хүчний аюулгүй, найдвартай системийг бүрдүүлнэ. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт татахуйц тарифын шинэчлэл хийнэ. Гуравдугаарт, төрийн өмчит компанийн засаглалыг өөрчлөх. Дөрөвдүгээрт, өрсөлдөх чадвартай ногоон эрчим хүч рүү шилжилт хийх. Тавдугаарт, эрчим хүчний зах зээлийг либериальчлах. Үр дүнд нь Монгол Улс эрчим хүчээр өөрийгөө бүрэнхангах хэмжээний бие даасан эрчим хүчний эх үүсвэртэй, нөгөө талдаа экспортолж орлого олдог өрсөлдөхүйц эрчим хүчний салбарыг бий болгоно” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлага нь цагаан дээр хараар хадаастай байна.
Энэ мэтээр бэлэн амалсан, ард түмний чихэн дээр цэцэг ургуулсан амлалтууд нь хэвлэлийн хуудсаар, дүүрэн, телевизийн архивт хадаатай байхад эрчим хүчний хороог татан буулгасан гэх ганцхан шалтгаанаар ам хааж, хариуцлагаас бултахаар улайрч байх
Эрчим хүчний салбар эрс шинэчлэл хийнэ гэ ам гарсан ч бодит үнэнтэй тулмагцаа нүүр буруулж байгаа Шадар сайдын улс төрийн замнал ч будлиантай. Өөрөөр хэлбэл, Т.Доржхандыг ХҮН намын дарга болгож, улмаар УИХ-ын гишүүн, Шадар сайд болгосон хүн нь Сү.Батболд, санхүүжүүлэгчид нь “MCS”-ийн Ж.Оджаргал, “Моннис”-ийн Б.Чулуунбаатар нар байх маш ноцтой баримтыг бид өмнө нь дэлгэж байлаа. Сануулахад, ангийн яаманд “хурган” дарга хийдэг, Дундговийн найз, дэд сайдаар дөрвөн жил нэг танхимд хамт суусан У.Уламбаяр агсных нь хүргэн Т.Доржханд гэх залууг Сү.Батболд Ерөнхий сайд болмогцоо дэргэдээ авч, Америк, Их Британид сургахын сацуу оффшор компаниудаа “хариуцуулж”, улмаар 2015 онд Монголд авчирсан. Ингээд Сү.Батболд, Ж.Оджаргал хоёр Т.Доржханд, Б.Найдалаа, Д.Гантулга гуравт санхүүжилт өгч ХҮН намыг байгуулсан. 2016 онд хэн хэн нь нэр дэвшсэн ч танигдаж амжаагүй тул сонгогдож чадаагүй. Харин 2020 онд Хан-Уул дүүрэгт босоо байсан Ц.Нямдорж Орхон руу явж, түүнийг “эзгүйчлэн” Т.Доржханд УИХ-ын гишүүн болсон. Улмаар Т.Доржханд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгох, УИХ-ыг 126 болгох МАН-ын, гол нь Сү.Батболдын “санаачилга”-уудыг гардан гүйцэтгэсэн. 2024 оны сонгуульд Сү.Батболд нэр дэвшээгүй, чимээгүйхэн явсан. Харин Ж.Оджаргал ХҮН намд 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт өгч, ХҮН намыг УИХ-д найман суудалтай болгосон. Улмаар сонгуулийн дараа Сү.Батболд Т.Доржхандыг Хамтарсан Засгийн газарт Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Шадар сайд болгосон. 2009 оноос гэж тооцвол 16 жил “тэжээсэн”-ийнх нь ачийг Т.Доржханд одоо хариулж эхэлнэ. Нас хэдийнэ 60 гарчихсан Сү.Батболд олны хэл амнаас хол, Чингис зочид буудлаасаа, магад гадаадаас Т.Доржхандаар дамжуулан Засгийн газрын ажилд оролцож, улс төрд том артайдаа сайраж сууна аа, тэд.
| УЛСААРАА ЦАХИЛГААНГҮЙ ЗУТАРЧ БАЙХАД УЛС ТӨРӨӨС ЯВНА ГЭЖ ЯЛАРХАЖ, ДААПААЛЖ СУУГАА Т.ДОРЖХАНДЫН АМЛАЛТЫГ САНАЦГААЯ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |