Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс шинэ журам, зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, нэмэлт, өөрчлөлтэй холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн хамтарсан тушаалаар “Эрхийг хязгаарлах, эрх бүхий албан тушаалтан, шүүх болон эрх бүхий байгууллага, хоорондын үйл ажиллагааг зохицуулах мэдээлэл солилцох журам”, “Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлал”-ыг тус тус баталсан. Уг шинэ журмаар замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч автомашины торгуулиа төлөөгүй тохиолдолд, торгуул 450 мянган төгрөгөөс бага бол торгуулиа төлөх хүртэл автомашиныг нь журамлаж, журмын хашаанд байрлуулах, жолоочийн торгуул 450 мянган төгрөгөөс их бол нийтэд тустай ажил хийлгэнэ гэх зохицуулалт хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэ ч утгаараа оны эхнээс цагдаагийн байгууллагын алба хаагчид торгуул, татвар, товчооны төлбөрөө төлөөгүй автомашинуудыг баруун, солгойгүй ачуулж, журамлуулж эхэлсэн нь цахим сүлжээнд шүүмжлэл дагуулж байна.

Тоон баримт дурдвал, өнгөрсөн 2024 оны байдлаар Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгслүүдээс
Харин орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслүүдээс
Үүнтэй ч холбоотойгоор техникийн хяналтын үзлэгт ордоггүй, татвар, торгуул, товчооны төлбөрөө төлдөггүй тээврийн хэрэгслүүдийг зохицуулахаар төрөөс шинэ журам баталсан нь “Машиныг нь журамлана”, “Жолоочийг нь нийтэд тустай ажил хийлгэнэ” гэх айлгасан, дарамталсан шийдэл. Гэтэл шинэ журам, зохицуулалт нь хэрэгжиж эхлээд ердөө сар ч болоогүй байхад нийгмийг бухимдуулж, цахим сүлжээгээр дүүрэн шүүмжлэл дагуулж байгаагаас журамлах, ажил хийлгэх шийдэл нь оновчгүй болсон харагдаж байна. Нөгөөтээгүүр өнгөрсөн оны дүнгээр гаргасан техникийн хяналтын үзлэгт ороогүй, торгуул, татвар, товчооны төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийн тооноос харж үзэхэд л нийгэм, эдийн засгийн байдал хүнд, инфляц, үнийн дарамтад дарлуулж байгаа энэ үед тэдний хэд нь торгуулиа төлж, хэд нь ачигдаж, хэд нь нийтэд тустай ажил хийх вэ гэдэг хоржоонтой асуулт гарч ирнэ. Хэрэв шинэ он гараад хэрэгжиж эхэлсэн энэ шинэ журмаар торгуул, татвараа төлөөгүй таарсан машин болгоноо ачуулаад, журамлаад, жолоочийг нь нийтэд тустай ажил хийлгээд байвал тэр өндөр татвар тогтоож байгаа нийслэлийн авто зам дээр зорчих ч тээврийн хэрэгсэл, жолооч үлдэхгүй нь бололтой.
Нөгөөтээгүүр оны эхнээс хэрэгжиж эхэлсэн шинэ журам, зохицуулалт нь зүгээр ч нэг “Автомашиныг нь журамлана”, “Нийтэд тустай ажил хийлгэнэ” гэхээс гадна Монгол Улсын иргэний төрийн үйлчилгээ авах зарим эрхийг хааж, боогдуулсан байж болзошгүй. Тодруулбал, жолооч тээврийн хэрэгслийн торгуулиа хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгуулах, ангилал даруулах, шилжилт хөдөлгөөн хийх зэрэг үйлчилгээг авах боломжгүй болж байгаа аж. Түүнчлэн дээр дурдсан шинэ журамд торгууль, татвар, товчооны төлбөр төлөөгүй жолоочийн жолоодох эрхийг гурван сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасах зохицуулалттай бөгөөд үүнтэй ч холбоотойгоор оны эхэнд 10-58 удаагийн торгуулиа төлөөгүй 13 жолоочийн жолоодох эрхийг жилийн хугацаагаар хассан тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдсэн.
Энэ мэтчилэн Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр Улаанбаатараар нэг автомашинаа журамлуулсан, жолоодох эрхээ хасуулсан жолоочид болж байна. Зохицуулалтаараа явбал, машинаа журамлуулаад зогсох битгий хэл зарим жолооч нийтэд тустай ажил хийж, гадна талбай цэвэрлэж, цас хусаж зогсох нь. Монголын төр, төрийн байгууллага гэдэг түмний эрх ашгийн төлөө байх ёстой. Гэтэл ард түмнээ “Машиныг чинь журамлана”, “Нийтэд тустай ажил хийлгэнэ”, “Жолоодох эрхийг чинь хасна”, “Шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй болгоно” гээд айлгаж, сүрдүүлж, дарамталж байгааг юу гэж ойлгох вэ, төрийн түшээд ээ.

| МОНГОЛЫН ТӨР АРД ТҮМНИЙГ ДАРАМТЛАХ АЖЛАА ХЭДЭН ЖОЛООЧИЙН МАШИНЫГ ЖУРАМЛАЖ, "НИЙТИЙН АЖИЛ ХИЙЛГЭНЭ" ГЭЖ АЙЛГАХААС ЭХЭЛЛЭЭ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |