“Эрдэнэс Монгол” нэгдэл өнгөрөгч баасан гарагт “Эрдэнэсийн цом” гэх сүржин нэртэй шагнал гардуулах ёслол зохион байгуулж, бүрэлдэхүүн компаниудаа зуу зуун саяар шагнажээ. Харин уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой гэх нэрийдлээр өдгөө “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаа Г.Ёндонг 100 сая төгрөгөөр шагнаж байх юм. Уг нь “Эрдэнэс Монгол” нэгдэл уул уурхайн ордуудыг эргэлтэд оруулж, эдийн засгийн үр өгөөжийг нь эх орон, ард түмэнд үзүүлэх үүрэгтэй компани. Гэсэн ч улс орон, ард түмэнд үр өгөөж өгөх нь битгий хэл уул уурхайн салбарын ойг далимдуулж, өөрсдөдөө шагналын хур буулгаж, шагнах шагнахдаа Засгийн газрын сайдаар ажиллаж байхдаа уул уурхайн салбарыг нь гацаанд оруулж, өдгөө “Эрдэнэт үйлдвэр”-т эзэн сууж, “цөлмөж” байгаа Г.Ёндонг 100 сая төгрөг, “Очир-Эрдэнэ” нэртэй сүржин цомоор шагнасан байна.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан Г.Ёндонг анх мэргэжлийн гэх тодотголтой У.Хүрэлсүхийн Засгийн газарт Уул уурхайн сайдаар томилсон. Анх томилогдоход нь мэдлэгтэй, туршлагатай, салбарын хүн гэж мөн ч их магтсан ч түүнийг салбарын сайдаар нь ажиллаж хугацаандуул уурхайн салбар хамгийн их алдагдалтай ажилласан гэхэд хилсдэхгүй. Коронвирусийн цар тахал гарч, хөл хориотой хүнд нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засагт хүндрэл үүссэн үед уул уурхайн салбарыг сэргээж, экспортын бүтээгдэхүүнийг гацаанаас гаргахаар төлөвлөж хэрэгжүүлж байсан олон төсөл, хөтөлбөрийг Г.Ёндон хойшлуулж, гацаанд оруулсан ч гэж болно.
Наад захын жишээ дурдахад, Дорноговь аймгийн Алтанширээ суманд “Алтан ширээт” нэртэй газрын тосны үйлдвэрийг барих төслийн ажлыг эхлүүлээд байсан ч Г.Ёндонг Уул уурхайн сайдаар ажиллаж байх үед гацаанд орж, газрын тосны үйлдвэртэй болох нь монголчуудын мөрөөдөл хэвээр үлдсэн. Уул уурхайн салбарт хамгийн том нөлөө үзүүлэх төслийг гацаанд оруулснаас гадна шатахууны импортоор хангадаг манай орны шатахууны нөөц тасарч, нийслэл дэх автомашины бензингүй болж зогсох төдийгүй уурхайд ажиллаж байгаа хүнд даацын машинууд түлшгүй болж, уул уурхайн ажиллагаа бүрэн зогсолтод орох эрсдэлд хүргэсэн салбарын сайдад нь хариуцлага тооцох ёстой УИХ-ын дарга асан Г.Занданшатар хатуухан хэлж байсан удаатай. Түүнчлэн түүнийг Уул уурхайн сайдаар томилогдоод удаагүй байхад нь “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байх үедээ хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг Төрийн өмчийн үйлдвэрийн газраас “Гёте” дунд сургууль руу шилжүүлсэн нь баримтаар ил болж, Г.Ёндонд хариуцлага тооцож, сайдын суудлаас огцруулах асуудал хүртэл яригдаж байв. Гэсэн ч Г.Ёндон сайдын суудлаас огцрох нь битгий хэл төрд үнсүүлж, төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлаар томилогдсон байдаг.

Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар томилогдож очсоныхоо дараа ч тус газартай холбоотой тендерийн будилаантай асуудлыг үргэлжлүүлсэн. Тухайлбал, Г.Ёндонг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар очсоны дараа “Албаны болон ахуйн хэрэглээний цахилгаан бараа, хэрэгсэл” гэх нэрээр 70 гаруй сая төгрөгийн тендер зарлаж, түүнд нь ханын цаг, усны аппарат, автомат гутал арчигч, үсний сэнс, будаа агшаагч зэрэг 34 нэр төрлийн цахилгаан барааг тус үйлдвэрийн хөрөнгөөр авсан нь ил болж, иргэдийн шүүмжлэл дагуулж байлаа. Түүнчлэн Г.Ёндон өөрийн үеэл болох н.Энхжинг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Дотоод хяналт шалгалтын гүйцэтгэх захирлаар томилсон.
Ингэхдээ Г.Ёндон үйлдвэрийн ажилд өөрөө гар бие оролцохгүйгээр туслахуудаараа дамжуулан гол ажлуудаа явуулж, компани дээрээ очихоороо албан тушаалдаа эрдэж, артай хэмээн даналздаг гэх нь бий. Магад үүнтэй ч холбоотойгоор “Г.Ёндон 7000 гаруй уурхайчны эрх ашгийг удаа дараа ноцтой зөрчсөн” хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажил хаялт зарлаж, урьд өмнө нь ажил хаялт зарлаж байгаагүй манай орны төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлдэг үйлдвэрийн уурхайчид ажил хаяж, үйлдвэр тэг зогсох маш хүнд нөхцөл бүрдээд байсан билээ.
Энэ мэтчилэн Г.Ёндонгийн “том артай” гэхдээ даналзаж, Засгийн газрын сайдаас төрийн үйлдвэрийн Ерөнхий захирал хүртэл ажиллахдаа улс орны эдийн засаг ноцтой хохирол учруулж болзошгүй олон нөхцөл бүрдүүлж, хариуцлага алдаж байсан тохилдол мундахгүй. Харин уул уурхайн салбарыг гацаанд оруулаад зогсохгүй өдгөө “Эрдэнэт үйлдвэр”-т эзэн сууж, “цөлмөж” байгаа Г.Ёндон ямар гавьяа байгуулсан гэж төрд үнсүүлж, 100 саяар шагнуулсан бэ...

| УУЛ УУРХАЙГ ГАЦААНД ОРУУЛААД ЗОГСОХГҮЙ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т ЭЗЭН СУУЖ, "ЦӨЛМӨЖ" БАЙГАА Г.ЁНДОНГ ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛСАН ГЭЖ 100 САЯАР ШАГНАСАН БЭ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |