Төрийн түшээд, УИХ-ын гишүүд Эзэн Чингис хааны хөшөөндөө цэцэг өргөж, төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэхдээ тод ягаан, гүн ногоон, цайвар бор гээд өнгө өнгийн хувцас өмсөж, ёслож байхыг үзлээ.
Эрх чөлөөт нийгэмд хэн ямар хувцас өмсөж, хэрхэх нь огт хамаагүй ч ёс ёмбогор, төр төмбөгөр байх нь зүйтэй. Тэр байтугай Чингисийн хөшөөн дээр очиж, Төрийн далбаанаас адис авах эрх эгэл жирийн ард түмэнд тэр бүр олдоод байдаггүй юм шүү дээ. Ойрхон очиж зургаа авахуулах эрх ч олддоггүй юм. Тиймээс ард түмнийг төлөөлж, төрийн том үйл хэрэгт оролцож байгаа УИХ-ын эрхэм гишүүд загвар, брэнд хөөхөөс илүү төр ёсоо хүндэлж, ёс зүйтэй хувцаслах нь иргэн, төрөө хүндэлж байгаа том шалтгаан болж буйг энэд сануулах гэсэн юм.
"LV" ОРООЛТ, “UNITED COLORS OF BENETTON”
Санаж байгаа бол УИХ-ын гишүүдийн өмссөн хувцас, зүүсэн цаг нь хүртэл олны дунд дуулиан дагуулдаг. УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг Төв талбайн жагсаалд оролцохдоо LV брэндийн үнэтэй ороолтоор гангарч, түүнийгээ “Бэлгэнд авсан” гэж олны шүүмжлэлийг дагуулж байсан.
2016 оны парламентад сонгогдсон эмэгтэй гишүүд Өмнөд Солонгост ажлын айлчлал хийх үеэр албан ёсны арга хэмжээнд "нүд эрээлжилсэн" зохимжгүй хувцас өмссөн гэсэн шүүмжлэлд өртөж, олны анхаарлын төвд орсон. Хэтэрхий олон янзын, тод өнгөтэй хувцсаар “гангарч”, нийгмийн сүлжээнийхнээс “United colors of Benetton” гэдэг хоч хүртэл авч байсан юм.
ПҮҮЗТЭЙ “ПИ-АР”
УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд гишүүнээр дөнгөж сонгогдоод тангараг өргөхөөр ирэхдээ Төрийн ордонд пүүзтэй ирж, түүнийгээ цахим орчинд “Тэр өмсдөг гуталтайгаа л ордон руу явж орчихлоо. Сонгуулийн нээлтийн өдөр Доржханд ганган байсаан. Зангиа, ганган ботинктой байсан. Үзэл, зорилго, мөрөөдөл нэгт андуудаа зоригжуулан гараанаас үдэж өгөхдөө тэр нэг удаа гангарсан юм. Нөхөд нь зангиагаа тэгшилж, дан дээлээрээ цэмцийгээд гарцгаасан. Маргаашнаас нь бүгд л пүүз кетэндээ орцгоосон.
Харин одоо Доржханд ганцаараа ордонд байна. Дарга гэдэг үгтэй хоршиж дасал болсон зангиа, костюм, давхар эрүү, булбарай арьс түүнд алга. Бас дарга гэдэг үгтэй хоршиж дасал болсон авилга, хулгай, албан тушаалын хэрэг гэсэн чимэгүүд түүнд байхгүй. Дарга нар ганган ботинктойгоо биднээс алсарсаар байна. Харин тэр пүүз ард бидний итгэлийн дөл болон сүүмэлзлээ. Ордон дотор энгийн нэг гудамжны пүүз алхаж явна. Ордон дотор гудамжин дахь олны итгэл, хүсэл алхаж байгаа нь тэр шүү” хэмээн бичиж, олны анхааралд орж байсан удаатай. Түүнийг өмссөн хувцасаараа Төрийн ордонд “пи-ар” хийсэн хэмээн олон нийт дургүйцлээ илэрхийлсэн нь бий.
ЕРӨНХИЙ САЙД БОЛОН ГИШҮҮДИЙН ЦАГ
Түүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ дахь хийх үеэрээ нь "Rolex" брэндийн 18 каратын цагаан алттай "Date Just" загварын цаг зүүж олны шүүмжлэл өртөж байлаа. Ерөнхий сайдын гартаа зүүсэн цаг Олон улсын жишиг үнэ нь 23,228 ам.доллар. Монгол төгрөгөөр ханшаар 78.2 сая төгрөг болж дуулиан дагуулсан билээ. УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын цаг мөн Хилларигийн үнэтэй хүрэмтэй харьцуулагдаж,_олны анхаарал татаж байсан.
Ерөөс энэ мэт жишээнээс харахад УИХ-ын гишүүдийг формжуулахад буруудах зүйл алга. Гишүүдийг өмссөн зүүснээр нь ялгаж байгаа хэрэг юм биш. Төрийн ордон, хүндэтгэлийн арга хэмжээ, төрийн том айлчлал, хурал цуглаан гэх ач холбогдолтой уулзалт, арга хэмжээнд УИХ-ын гишүүд албан ёсны хувцастай байснаар тэд ядаж л Монгол Улсыг төлөөлж, нүүр царай нь болж байгаа гэдгээ мэддэг, мэдэрдэг байх хэрэгтэй байна.
Цаашлаад УИХ-ын гишүүдийн өмссөн зүүсэн, үс гэзэгний талаарх яриа улс төрийн чухал асуудлыг мартагнуулах, улс төрд өрнөж байгаа үйл явдлыг олны анхаарлаас холдуулах кампанит ажил болдог нь ч нууц биш. Гишүүдийн барьсан утас, өмссөн хувцас, зүүсэн цагаар нь ялгаж суухаас илүүтэй манайд шийдэх, шийдвэрлэх асуудал хангалттай олон бий. Гэтэл энэ мэт жижиг асуудлаар олны анхаарлыг өөр зүйлд хандуулж, улс төрийн амин чухал асуудлаа орхигдуулсаар ирсэн жишээ ч цөөнгүй бий. Тиймээс УИХ-ын гишүүдийг Төрийн ордон, чуулганы хуралдаан, томоохон айлчлалын багт багтаахдаа албан ёсны дүрэмт хувцас өмсдөг байхаар журам гаргах нь ёс зүй, өнгө үзэмж талаасаа буруудахгүй юм гэдгийг дахин сануулах нь зүйн хэрэг биз.
| УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ФОРМЖУУЛЪЯ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |