Алдар нэрийн төлөөх шуналд автсан уяачид төрийн ордонд чуулж, ерөнхийлөгчөө сонголоо. Энэ хүмүүсийг монгол адууг устгагчид гэж хэлж болно. Нэр алдарт л хүрч байвал юу ч хийхээс буцахгүй, хүний үнэргүй хүмүүс ММСУХ-д харьяалагддаг гэхэд хилсдэхгүй болов уу. Нэг үгээр бол уяач нэртэй адуу тамласан яргачид хүний санаанд оромгүй үйлдэл хийж, амьд адууны сэлдий хүртэл тайрлаа. Энэ тухай баримт, мэдээлэл цахим орчинд тархах болсон. Улс, бүсийн наадамд л адуу түрүүлж, айрагдуулж байвал юу ч хийхээс буцахааргүй болчихжээ, уяач гэх зарим яргачин. Тэдний нэр алдарт хүрэхийн төлөөх ёроолгүй шунал дэлхийн талыг эзэлж байсан монгол адууны удмыг тасалж байна. Хэрэв энэ янзаараа үргэлжилбэл монгол адуу уяачдаас болж устаж үгүй болж ч мэднэ. Үүний нэг жишээ бол эрлийз адуу. Төрийн баяр наадамд эрлийз адуу уралдуулахгүй гэдэг боловч эрлийз адуу уралдсаар байгаа. Цаашлаад шинэ цагийн монгол адуу гэх үүлдэр бий болоод буй. Мөн туршуул азарга хэмээн гаргаж ирээд монгол азарганы сэлдийг тайрч буй үйлдлүүд сүүлийн үед нэмэгдэх боллоо. Энэ бүгдээс байгалийн өвөрмөц ген бүхий цэвэр цусны монгол адуугаа хэрхэн хамгаалах вэ. Мөн уяачид хуучин цаг шиг хурдан хүлгээ мэдэж, мэдэрч уяхаа болиод зүчээ, тойруулгын аргаар уяж, элдэв тариа, тэжээлээр бөмбөгдөж, хүч тамирыг нь сэлбэж байгаа нь нууц биш.
Алдар нэрийн төлөөх шуналд автсан уяачид төрийн ордонд чуулж, ерөнхийлөгчөө сонголоо. Энэ хүмүүсийг монгол адууг устгагчид гэж хэлж болно
Мөнгөтэй болгон л гаднаас эрлийз адуу олноор авч ирэн төрийн наадамд уралдуулж, жижиг биетэй монгол адууг бага багаар хавчин уралдах боломжийг нь үгүй хийсээр ирсэн. Үүнээс болж “Шинэ цагийн монгол” адуу гэх нэршил үүссэн гэхэд хилсдэхгүй. Улс бүсийн чанартай томоохон уралдаанд дандаа л дарга сайд нарын морь түрүүлж, айрагддаг болоод буй. Тэд хөлийн хурд сайтай эрлийз адуугаар олон ч наадмын түрүү авч буй нь мөнгөтэй холбоотой. Эд хөргөнгөө гайхуулж, асар майхны хойморт үнэтэй хөөрөг харшуулж, хэдэн өрөө байрны үнэтэй төмөр хүлэг хөлөглөж явна. Харин жирийн нэг уяач монгол адуугаа уралдуулаад сүүл мушгиж, урам муутайхан гэрийн зүг явах болжээ. Баас хатавч өмхийгөө тавьдаггүй гэдэг шиг жирийн уяачид ч монгол адуугаа уралдуулахаа болж, аль болох эрлийз адуу, цусны хольцтой морины эрэлд гараад буй аж. Нэг хэсэг Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгаас хурдан удмын адуу авч адууныхаа цусыг сэлбэж, үүлдэр угсааг сайжруулдаг байсан. Гэтэл энэ байдал өөрчлөгдөж, жирийн малчин уяачид ч төрийн томчуудыг дуурайн эрлийз адуугаар адуугаа сайжруулах болжээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдгийн бодит жишээ энэ биз. Энэ байдал цаашид удаан үргэлжилбэл монгол адуу устаж үгүй болох нь ээ. Тэсвэр, тэвчээр уналгаа идээлгээ сайн даадаг монгол адуу тасарч, тэжээлээр бөмбөгдүүлсэн эрлийз адуугаар дүүрэх вий.
Д.ДАГВАДОРЖ ГЭЖ ХЭН БЭ

Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчийн суудалд залраад буй Д.Дагвадорж нь Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач, Даян бөхийн дэвжээний тэргүүн. ММСУХ-ны наймдугаар Их хуралд оролцсон 550 төлөөлөгчөөс 485 төлөөлөгч нь санал хураалтад оролцож, Д.Дагвадорж 318 төлөөлөгчийн санал авч тус холбоог тэргүүлэх болоод байгаа билээ.
Д.Дагвадорж манлай уяачаас гадна "Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалтай. Түүнийг 2022 онд нүүрсний хэргээр шалгаж, хуулийн байгууллагаас саатуулж байсан удаатай. Тухайлбал, нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, “МБМтранс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхдөл, “ Зун Мен” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ши Шао Хуа нарыг хорих санал хүргүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хэлэлцэн нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн ч удалгүй Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх үндэслэлгүй буюу харьяалал зөрчигдсөн гэж дүгнэн яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож байв. Тухайн үед Д.Дагвадоржийг Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33 тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй 373 тээврийн хэрэгслээр 1624 удаагийн давтамжтайгаар хилээр гаргаж, нууцаар, хууль бусаар нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд буруутгасан байдаг.
| МОНГОЛ АДУУГ УСТГАГЧИД ТӨРИЙН ОРДОНД ЧУУЛЛАА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |