УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёрын намын даргын “зодоон” хоёр хүний эрх мэдлийн төлөөх тэмцэл байхаа болиод намынхан руугаа хальж, төрийн хямралд хүрэх хэмжээний дуулиантай асуудал боллоо. Тэдний нэг нэгэн рүүгээ чиглүүлсэн улс төрийн акц нь сүүлдээ 100 жилийн түүхтэй намаа тарааж мэдэхээр нөхцөлд хүргэж байна.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох болсноо мэдэгдсэн бол хариуд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Хяналтын дэд хороог хуралдуулж, Б.Энхбаярыг намаас хөөх шийдвэр гаргасан. Үүнд уурласан Б.Энхбаяр “Би нүүрсчдэд хөөгддөг нь биш” гэх утгатай мэдээлэл хийж, намынх нь гишүүд түүнийг өмөөрч мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин- МАН-ын жагсаалтад багтаж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. “MCS”-ийн Дэд ерөнхийлөгчөөр 25 жил ажилласан. Мөн “MCS”-ээс 15 тэрбум төгрөгийн авлагатай. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн хувьд гишүүнээр сонгогдсноосоо хойш гурван асуудал дээр ил гарч ирсэн. Тодруулбал, 2025 оны төсвийг хэлэлцүүлэх явцад УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтарч, акц хийж байлаа. Хоёрдугаарт, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг огцруулах “Огцрох амархан” жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл өдгөө УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг өмөөрч гарч ирсэн гишүүдийн нэг болж байна. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн эрх ашиг “МCS” группын талд нэвт шувт үйлчилдэг гэдгийг түүний гарч ирсэн хэдхэн асуудал ил тодоор харуулдаг гэдгийг эргэн сануулъя.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд- “МCS”-ийн харьяа “M банк”-ны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон. Мөн “MCS”-ийн Дэд ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн 10 жилийн ширээний найз.
УИХ-ын гишүүн Б.Заяабал- УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатарын улс төрийн “залгамжлагч” гэх тодотголтой Б.Заяабал тойргийн хамтрагчийнхаа эсрэг зогсчихсон байгаад олон нийт гайхаж байна. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Заяабал мөн л мөн л “МCS”-ын талд үйлчилж ирсэнийг харуулах сэжүүр байна. Б.Заяабал анх Ч.Хүрэлбаатарын сонгуулийн менежерээр ажиллаж, төрд орох замаа зассан. Түүнээс хойш хувь, хувьсгалын намтар нь Ч.Хүрэлбаатартай холбоотой явж ирсэн. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар 2007 онд Түлш эрчим хүчний сайд байхдаа Б.Заяабалыг хэлтсийн даргаараа ажиллуулж байлаа. Ч.Хүрэлбаатарыг сайдаас буухад Б.Заяабал ч дагаад хэлтсийн даргын ажлаа өгч байв. Дараа нь, Ч.Хүрэлбаатар 2009-2012 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллахдаа Б.Заяабалыг Төрийн өмчийн хорооны Төр, хувийн хэвшлийн концессын газрын даргаар хууль бусаар томилуулж, удалгүй Төрийн өмчийн хорооны даргын сэнтийд залсан. Ноцтой баримт танилцуулахад, 2012 оны тавдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар нар “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн 225 км төмөр замыг барих, ашиглах, шилжүүлэх концессыг “Энержи ресурс” ХХК болон “Энержи ресурс рэйл” ХХК-д олгож, шууд гэрээ байгуулахыг Төрийн өмчийн хорооны дарга Б.Заяабалд даалгаж байв. Ингээд Б.Заяабал “Ухаахудаг-Гашуунсутайт”-ын концессыг “Энержи ресурс”-д өгчихөөд хоёрхон сарын дараа ажлаа өгсөн байдаг. Сү.Батболд, Ч.Хүрэлбаатарын хэн хэн нь "Энержи ресурс"-тэй ашиг сонирхол нэгтэйг дурдах нь илүүц биз.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан- Мэргэжлийн гэх тодотголтой У.Хүрэлсүхийн Засгийн газарт тэрбээр ХХААХҮ-ийн сайдаар томилогдож, улс төрд танигдаж эхэлсэн. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн хүн гэгддэг. 2020 оноос ХХААХҮ-ийн сайдаар ажилласан. 2022 оны намар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засагтаа засвар оруулахдаа З.Мэндсайханыг сайдаас нь чөлөөлж, Х.Болорчулууныг томилж байв. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ З.Мэндсайханыг хоосон хөсөр хаяагүй, өөрийнхөө зөвлөхөөр томилж байлаа. Харин энэ оны нэгдүгээр сард З.Мэндсайхан Ерөнхийлөгчийн хөдөө аж ахуйн зөвлөх болж шилжин томилогдсон. ХХААХҮ-ийн сайд байхаасаа Ховд аймагт нэр дэвшихээр тойргоо усалж явсан. Томсгосон тойрогт мөн л УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай нэг тойргоос сонгогдсон билээ.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир- Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан тэрбээр МАН-ын жагсаалтад багтаж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн хүн гэх тодотголтой. Харин төрсөн дүү Д.Бум-Эрдэнэ нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй тун ойрын харилцаатай. Тиймдээ ч дүүгээр дамжуулж, Соёлын сайд асан Ч.Номин зөвлөхөөр ажиллаж, улс төрд хөл тавьсан намтартай нэгэн.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн: Б.Хэрлэн нь төрийн удирдлага, удирдлагын сэтгэлзүйгээр суралцаж төгсөөд Герман Улс, Потсдамын их сургуульд төрийн удирдлагын магистр, Герман Улс, Потсдамын их сургуульд улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Б.Хэрлэн нь Удирдлагын академийн удирдлагын социологи сэтгэл зүйн тэнхмийн багш, профессороор ажиллаж байв. Тэрбээр 2020 оны сонгуульд УИХ-ын 20 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшиж байв. Тухайн үед тэрбээр МАХН-ы гүйцэтгэх товчооны гишүүнээр ажиллаж байв. Энэ удаад намын жагсаалтад түүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр зүтгүүлсэн гэдэг.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Дорнод аймгийн Засаг даргаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Дорнод аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг нутгийнхан нь “Түгжил Бадам” гэлцдэг гэнэ. Олон жил засаг даргаар ажилласан ч гараас нь гарсан, хийж бүтээсэн зүйл ховор учраас ийн нэрлэсэн бололтой. Газрын тосны инженер мэргэжилтэй тэрбээр ажлын гараагаа “НИК” ТӨХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газар, ОБЕГ-ын харьяа Улсын нөөцийн газарт ШТС-ын түгээгч, эрхлэгчээр эхэлсэн байдаг. Улмаар 2008 онд ИТХ-ын төлөөлөгч, 2012 оноос Хэрлэн сумын Засаг даргын орлогч, 2013 оноос аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж, 2015 онд хэл ам, хэрүүл тэмцэл хийн Засаг даргаар томилогдон, өнгөрсөн УИХ-ын сонгууль хүртэл есөн жил ажилласан.
Түүнийг аймгийн Засаг даргын орлогч болон Засаг даргаар ажилласан 11 жилийн хугацаанд Дорнод аймаг хөгжих нь байтугай өнгө зүс нэмээгүй, сайжирч, дээрдсэн зүйлгүй өдийг хүрсэн. Түүнчлэн Дорнод аймгийн Чойбалсан хотын иргэд зэвтэй ус хэрэглэж, эрүүл мэндээрээ ноцтой хохирч байгаа ч өнөөг хүртэл үүнийг шийдээгүй, төв шугамын угаалга цэвэрлэгээг сүүлийн 7-8 жил хийгээгүй гэдэг.
М.Бадамсүрэнгийн АТГ-т тайлагнасан хөрөнгө, орлогод өнгөрсөн таван жилийн хугацаанд ямар өөрчлөлт гарсныг хүргэе. Тэрбээр 2019 онд гэр бүлийн орлогоо 44.6 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2023 онд 249.9 сая төгрөг болж, тав дахин нэмэгджээ.
| НАМААСАА ГАРНА ГЭЖ МЭДЭГДСЭН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |