УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар хэд хэдэн шаардлага тавьж Сүхбаатарын талбай дээр дөрөв хоног өлсгөлөн зарлав. Өчигдөр орой Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар очиж уулзаад, түүнийг хэлэлцээрийн ширээнд урьсан. Ингээд Төрийн ордонд ирж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн өрөөнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Х.Нямбаатар болон Засгийн газрын төлөөллүүдтэй уулзалт хийлээ.
Нэг ёсондоо УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өлсгөлөн үр дүнгээ өгчээ. Учир нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх хэлэлцээрийн Ажлын хэсгийг дахин байгуулж УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг оруулахаар болсон байна.
Нөгөө талаар Монгол Улсын Засгийн газар Олон улсын шүүх рүү явуулсан нэхэмжлэхээ буцаан татсан гэх асуудал олны анхаарлын төвд байгаа. Тодруулбал, Нью-Йорк, Лондонгийн шүүх дээр царцаагдсан хөрөнгүүдийг Монгол Улсад оруулж ирэх нэхэмжлэлийг манай улсын Засгийн газраас явуулсан ч нэгдүгээр сарын 19-нд Засгийн газрын хүсэлтээр буцаан татсан гэх мэдээлэл бий. Уг шүүх хурал Нью-Йоркт энэ сарын 22-нд болох товтой байсан ч хугацаанаас нь өмнө манай Засгийн газрын хүсэлтээр хүчингүй болгосон гэсэн үг юм.
Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар уг нэхэмжлэлийг нэгдүгээр сарын 31-ний дотор дахин явуулахыг Засгийн газраас шаардаж байсан. Тэгвэл өчигдөр орой хоёр талын Ажлын хэсэг тус нэхэмжлэлийг дахин үйлдэж Ерөнхий сайдаар хянуулаад Лондонгийн King&Spailding гэх хуулийн фирмд явуулахаар болсон байна.
С.Ганбаатар гишүүний зүгээс тус нэхэмжлэлд тусгах саналаа өгсөн. Тухайлбал, Нью-Йорк болон Лондонгийншүүхэд царцаагдаад байгаа хөрөнгүүдийг нэхэмжлэх, өмнөх Засгийн газрын явуулсан нэхэмжлэлийг тэр хэвээр нь үргэлжлүүлж, цуцлагдсан шүүх хурлыг дахин яаралтай товлох, Оюутолгойн гэрээг байгуулахдаа Монголын талын сайд нарын авлига авсан гэдгийг тодруулах, Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах зэрэг саналыг тодорхойтусгахаар болсон юм.
Энэ бүх асуудлын цаана “УИХ-ын гишүүн Сү.Батболдын бүлэглэл түүгээр дамжуулж Рио Тинто Монголыг удирдаж байна” гэх мэдээллийг нөлөө бүхий улстөрчид хийсээр байгаа. Олон Улсын шүүх дээр царцаагдсан гэх хөрөнгийн асуудал нь ч Сү.Батболдтой холбоотой. Тухайлбал, Монгол Улсын Төрийн тэргүүн Х.Баттулга чуулганы индэр дээрээс “Сү.Батболдын бүлэглэл төрийн эргэлт хийж байна” хэмээн мэдэгдсэн. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нар “У.Хүрэлсүхийн Засгийн газар Оюутолгойн асуудлаар ажиллаж байсан ч намын толгой дээр суусан мафийн бүлэглэлдээ базуулж, нэхэмжлэлээ буцаан татсан” гэх байр суурийг илэрхийлж байв. Харин УИХ-ын гишүүн Сү.Батболд “Монгол Улсын Засгийн газар намайг Нью-Йорк хотын шүүхэд өгсөн боловч улс төрийн шахалт дарамтын улмаас нэхэмжлэлээсээ татгалзсан, тэр байтугай Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорсон мэтээр ор үндэсгүй гүтгэж байна” хэмээн хариу мэдэгдсэн билээ.
Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг төлөөлж Олон Улсын шүүхтэй харилцах эрх бүхий этгээд хэн байв гэх асуудал хөндөгдөж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас уу, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уу эсвэл Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх өөрөө байсан уу гэх асуудал таамаг хэвээр байгаа.
Үнэхээр Сү.Батболдын бүлэглэлд “дарамтлуулаад” түүний эсрэг гаргасан нэхэмжлэлээ татаж авсан уу гэх асуулт үлдэж байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдрийн чуулганы хуралдаан дээр “Нью-Йоркийн шүүх. хурал дээр процесс явж байхад нэхэмжлэлийг хэн татаж авсан юм бэ. Монгол Улсын нэхэмжилж байсан оффшорт маш их мөнгө байна, Монголын газрын баялгийг хулгайлж дээрэмдээд гадагшаа гаргачихсан байсныг Засгийн газраас нэхэмжилж байсан. Энэ сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг хүлээж авсан. Нэгдүгээр сарын 20-ны өдөр У.Хүрэлсүх огцорсон. Юу болсон юм бэ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оффшороос нэг ч төгрөг орж ирээгүй гэж байна. Та нар зогсоож байгаа юм чинь яаж орж ирэх юм. Ч.Хүрэлбаатар аа, чи зогсоож байгаа. Ч.Хүрэлбаатар өөрөө энэ хэрэгтэй холбоотой” хэмээж байсан.
Харин УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан “Гадаадын шүүх дээр асуудлууд үүссэн. Мэдээллийн ил тод байдлын хооронд татварын суурийг багасгаж ашгийг шилжүүлэхийн эсрэг Олон Улсын хөтөлбөрт Монгол Улсыг нэгдээч гэдэг урилгад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яамнаас боломжгүй гэдэг хариу өгсөн байсан.
Үүний улмаас хар жагсаалтад орж мэдээлэл солилцох, оффшороос мөнгө татах боломжгүй болсон. Бид энэ хөтөлбөрт нэгдэх хүсэлтийг удаа дараа өгч байж, шаардсаны хүчинд оффшор дахь мөнгө ил болж, тодорхой хөрөнгүүд Хонгконг болон Лондонгийн шүүх дээр царцаагдаж байгаа гэдэг мэдээллийг авсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ мөнгийг Монгол Улсад татах нэхэмжлэлийг гаргасан.
Үүний завсраар хэсэг бүлэг этгээд гар хөлөөрөө дамжуулж, Засгийн газрын нэрийг барьж энэ
нэхэмжлэлийг татсан эсэх асуудал байвал бид хуулийн хариуцлага тооцох ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ.
Мэдээж хамгийн эхний ажил нь Олон Улсад нэхэмжлэлээ явуулах. Дараагийн асуудал нь хариуцлага тооцох. ажил байгаа аж. Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар Олон Улсад явуулах Засгийн газрын нэхэмжлэлийг бэлэн болтол, цаашлаад явуулсан эсэхийг өөрийн нүдээр харж, баталгаажуулсаны дараа өлсгөлөнгөө зогсооно гэдгээ мэдэгдээд байна.
| Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын нэрийг барьж Нью-Йоркийн шүүхээс нэхэмжлэл татсан уу |
|
Дарханд “MON-GELAT” желатины үйлдвэр нээлтээ хийлээ
2026-11-03 16:54:09
ЦЕГ: Мал хулгайлах 12 хэрэг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олголоо
2026-11-03 16:06:10
Пара гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-03 15:27:51
Ц.ИДЭРБАТ САЙД МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-11-03 15:26:38
ТЭТГЭВЭР НЭМЭГДСЭН Ч ТОР ДҮҮРСЭНГҮЙ
2026-11-03 15:17:41
Австралийн хүүхдийн зохиолч Крэйг Силви хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял авчээ
2026-11-03 15:07:59
Б.ЗАЯАБАЛ: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талхны үнэ улам өснө гэсэн үг
2026-11-03 14:13:33
М.ОНОН: БИ ӨӨРИЙГӨӨ “10 САЯ”-ЫН БИЧЛЭГ ДЭЭРХ ХҮН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ ЧАДНА
2026-11-03 13:58:29
У.Хүрэлсүх: Оюутолгойн ногдол ашгийг эхний хишгийг иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал
2026-11-03 13:27:52
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-11-03 11:20:32
Ираны бөхчүүд 15 медаль хүртэж, дэлхийн аваргын рекорд тогтоолоо
2026-11-03 11:01:26
ХАНИАД ТОМУУГААР ӨВЧЛӨХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ
2026-11-03 10:39:37
Баруун аймгуудын нутгаар цас орж, шуурга шуурна
2026-11-03 10:12:34
“Apple” анхны мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютероо танилцуулав
2026-11-03 10:10:54
2026-11-03 09:45:54
А.Алтанзул "ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмыг зорилоо
2026-11-03 08:31:18
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |