Шинэ оны “Шувуу ажиллагаа”-г Сингапур Улсад явуулсан гэх мэдээлэл оны эхний дуулиан болов. Тодруулбал, ““Ачит-Ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагааныг Сингапурт баривчилсан” гэж хэвлэлээр мэдээлсэн. Харин намынх нь нэр бүхий гишүүн түүнийг “Баривчлаагүй. Дөнгөж сая өөрт нь холбогдож утсаар ярилаа” гэж цахимд өмөөрсөн юм. Ямартай ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, “Ачит-Ихт” ХХК-ийн үүсгэн байгуулагч П.Цагааныг Сингапур Улсад саатуулсан гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нотлоод байгаа юм. Ингэснээр 2025 оны эхний баривчилгаа П.Цагаанаар эхэлж, цаашид хэрхэн үргэлжлэх вэ, гэдэг нь анхаарал татаж байна.
“Ачит-Ихт” ХХК болон тус компанийг үүсгэн байгуулагч П.Цагаантай холбоотой асуудал сонгуулийн өмнө буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сард дуулиан тариад хэсэг намжсан. Өөрөөр хэлбэл, 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглаж байсан “Ачит-Ихт” компанийн хооронд байгуулсан гэрээг цуцлах шийдвэр гаргасан.
Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн өнгөрсөн найман жилд олсон орлого буюу алдагдсан боломжийн 34 хувьд ногдох ашгийг нөхөн төлүүлэх үүргийг “Эрдэнэт Үйлдвэр”-т өгсөн байдаг. Ингээд 2024 оны дөрөвдүгээр сард Эрүүгийн цагдаагийн албанаас “Ачит-Ихт “ХХК-д нэгжлэг явуулж, бичиг баримтууд хурааж авсан. Улмаар тус компанийн үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоож, П.Цагааныг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн гэдгээ мэдэгдэж байсан юм.

Ийн “Ачит-Ихт” ХХК-ийн 34 хувийг “Эрдэнэт Үйлдвэр” эзэмшихээс гадна, алдагдсан боломжийг нөхөн төлүүлэх Засгийн газрын шийдвэртэй холбоотой улс төрийн томчуудын “дайн” эхэлсэн гэж хэлж болно. Ямартай ч оны эхний дуулиант баривчилгааны “бай” болсон “Ачит-Ихт” ХХК-ийн үүсгэн байгуулагч П.Цагааныг Сингапурт саатуулаад байна. Харин тус улсын шүүх түүнийг Монголын талд шилжүүлэх үү, үгүй юү гэдгийг шийдэх юм байна.

Өөрөөр хэлбэл, оны эхний Засгийн газрын хуралдаан дээр “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд тус компанийн удирдлагуудад хатуу сануулга өгсөн гэдгийг ч эх сурвалжууд мэдээллээд байгаа юм. Тодруулбал, “Төрийн өмчит гэх тодотголтой хэрнээ тансаг хэрэглээтэй тендер зарладаг тус компанийг ТУЗ-тэй болгож, хатуу хяналт тавина” гэдгээ мэдэгдсэн байна. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Туулын хурдны зам тэргүүтэй 14 мега төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байхад төсөвт томоохон оролцоотой Төрийн өмчит үйлдвэрийн газар үр ашиггүй худалдан авалт хийж байгаа нь тохиромжгүй зүйл” хэмээн сануулсан байна.
Харин “Тавантолгой Түлш” ХХК-ийн хуучин удирдлагуудыг шалгах ажил өнгөрсөн онд эхэлсэн. Улмаар "Утааны сонсгол"-ыг угтаж, улс төрийн баривчилгаа тус компани дээр үргэлжлэх бололтой. Өөрөөр хэлбэл, утааны сонсголыг энэ оны хоёрдугаар сард хийхээр товлосон. Улаанбаатарын утааг “ялах” зорилгоор байгуулсан “Тавантолгой Түлш” ХХК-д өнгөрсөн оны наймдугаар сард аудит оруулж, 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн талаар Үндэсний аудитын газрын дарга Д.Загджав мэдэгдэж байв. Тиймээс утааны сонсголоос урьтаж, “Тавантолгой” ХХК-д шалгалт оруулах нь тодорхой болоод байна.

Түүнчлэн “Тавантолгой түлш” компанийн удирдлагуудыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй асуудлаар хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.
Тодруулбал, “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Даваасүрэн тэргүүтэй хуучин удирдлагууд 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 6.9 тэрбумын гэрээг дур мэдэн цуцалсан. “Тавантолгой түлш” компаниас Зүүн үйлдвэрийн дулааны эх үүсвэр, зуух, дагалдах төхөөрөмж суурилуулах тендер зарласан байдаг.
Уг бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт нь 6.9 тэрбум төгрөг байсан. Тендерт “Чандмань илч” ХХК нь шалгарч, 2023 оны есдүгээр сард ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулсан. Бүтээн байгуулалтын ажил эхэлж, төсөв нь захиран зарцуулагдаад явж байтал “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд байгуулсан гэрээгээ дур мэдэн цуцалчихсан. Ингээд төслийн үлдэгдэл болох 5.7 тэрбум төгрөгийг өөрсдийн хамаарал бүхий байж болзошгүй “ХНЯ” ХХК-д давуу байдал олгож, шууд гэрээгээр олгосныг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн гэдэг.
| П.ЦАГААНААР ЭХЭЛСЭН БАРИВЧИЛГАА “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ЁНДОН, “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН ХУУЧИН УДИРДЛАГУУДААР ҮРГЭЛЖЛЭХ ҮҮ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |