• Өнөөдөр 2024-04-25

МАН-ЫН “ДААЛГАВАР”-ЫГ БИЕЛҮҮЛСЭН УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН ЖАГСААЛД “ХААЛГАА” А.ОТГОНБААТАР ЦАГААН ДЭЭЛТЭЙ ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ

2022-05-06,   913

        Угтаа ХҮН-ын төлөө, ХҮН-ыг дэмждэг мянга мянган гишүүнийн үзэл бодлын гүүр болох, өөрийг нь итгэл дүүрэн сонгоод явуулсан тойргийнхоо иргэдийн ахуй амьдралыг өөд татах хууль санаачилж, гарц гаргалгаа хайгаад, Төрийн ордны хойморт дөрвөн мөчөө гозолзуулаад, хариуцлага нэхээд явж байх ёстой УИХ-ын гишүүн Т.Доржханд хаврын энэ өдрүүдэд “ах” нарынхаа даалгаврыг биелүүлээд хачин завгүй явна. Хачин юм шүү, өөрийнхөө үнэт зүйл, өөрийг нь дэмжсэн иргэдийнхээ хүсэл, бодлыг хаана гээчихээд ингэж явдаг юм бол доо гэж халаглах сэтгэл намын гишүүдэд нь төдийгүй олон нийтэд төрж байгаа нь дамжиггүй. 
         УИХ-ын гишүүн Т.Доржханд, ХҮН-аас “Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар” тайван жагсаалыг өчигдрөөс Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Тэр өөрийн биеэр залуучуудтай уулзаж, “Жагсаалд хүрэлцэн ирээрэй” хэмээн аминчлан гуйж, жихүүн, хүйтэн салхитай өдөр төв талбайд жагслаа. 
 
       Шуудхан хэлэхэд, УИХ-ын гишүүн Т.Доржханд МАН-ын “даалгавар”-ыг биелүүлэхээр жагсаал зохион байгууллаа. 
 
            Тодруулбал, жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлсэн үгэндээ “Одоо бид тогтолцоогоо өөрчлөх ёстой юм байна. Тогтолцоогоо өөрчлөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд 57 гишүүний кноп хэрэгтэй. АН 11, ХҮН ганц кноптой. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөх боломж зөвхөн МАН-д байгаа. МАН-ын гишүүд иргэдийн төлөө Үндсэн хуулийн өөрчлөлтийг зоригтой хийгээсэй гэж хүсэж байна. Үндсэн хуулийг өөрчлөхдөө нэн түрүүнд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх ёстой. МАН нийт иргэдийн 40 хувийн саналыг авчихаад төрийн 80 хувийг удирдаж байна. Энэ бол шударга биш тогтолцоо буюу өөрчлөх ёстой. Монгол Улс нэг тойрогтой болох ёстой. Тэгээд зөвхөн улс орныхоо эрх ашгийг боддог гишүүдийг сонгох хэрэгтэй. 
         Төрийг жижиглэх хэрэгтэй. Яаж гэхээр, сумдад ажил хийдэг хүн алга, зах зээл алга, ажлын байр алга. Гэтэл яагаад 2000-хан хүнтэй суманд 600 хүүхдийн сургууль, эмнэлэг, соёлын төв бариад байдаг юм бэ. Тиймээс 330 сумыг нэгтгэе, цөөлье. Үнэндээ бол, 1940-1950 онд Оросууд ирээд, мориор явж үзээд, 60 орчим километр тутамд нэг сум байгуулах нь зөв гээд шийдчихсэн юм шүү дээ. Гэтэл одоо бүгд машинтай болчихлоо. Хэдхэн минут яваад нэг сум байдаг байж болохгүй. Сумын төвүүдийг нэгтгэе. Ядаж нэг сумыг 10-15 мянган хүн амтай болгоё. Тэгвэл ажлын байр, зах зээл бий болж, хот руу цуваад байх шаардлагагүй. Ийм тогтолцооны өөрчлөлтийг хийх хэрэгтэй” гэж хэллээ. 
               Нэг үгээр бол, МАН-ын УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 99 болгох даалгаварыг Т.Доржханд болон түүний нөхөд төв талбайд биелүүлж яваа гэсэн үг. Түүнээс түүнд үнэн юм шиг хэдэн үг, өгүүлбэр, лоозонгоор халхавчилж, УИХ-ын гишүүдийн тоог нэмье гэж хашхирах шаардлага байхгүй байлаа. Сөрөг хүчин нь эрх баригч намынхаа “ах” нарын даалгавраар ажиллаж, хөдөлж, хөлөө эргэтэл алхах нь хэр үнэнд нийцэх вэ. 
       Энэ даалгавар ганцхан ХҮН, Т.Доржхандаар тогтохгүй бололтой. Сонгууль бүрд хүч үзэж, өвдөг шорооддог “хаалгаа” А.Отгонбаатар цагаан дээлтэй хүч түрэн орж ирлээ. А.Отгонбаатар өнөөдөр цагаан дээлтэй, хромон гуталтай Төрийн ордныг тойрон гороолон мөргөж, эрх баригчдаас УИХ-ын гишүүдийн тоог 200 болгож, өгөхийг хүсэж, сунаж мөргөлөө. 
      Тэр “Сүхбаатарын талбайд жагсаал болж байна. Төрийн ордны тойрч гороолж мөргөж бна. УИХ гишүүдээ, мөргөж гуйя маргаашаа бодооч. Мөлхөж гуйя Монголоо бодооч. Маргаашийн Монголыг жаргалтай улс болохын тулд өнөөдрийн хэцүүг туулж яваа аав, ээж бид одоо тэмцэх ёстой. Монгол Улс тогтолцоогоо өөрчилж, УИХ гишүүдийн тоог 200 дээшээ болгож эрх мэдлийг задлах ёстой” гээд байдгаараа хашхирч, Төв талбайн шалыг долоох нь холгүй сунаж, мөргөж байна. 
Угтаа тэр Засгийн газрыг унагаахаар ирэхдээ углааш, халаадтай ирж байлаа. Харин МАН-ын “даалгавар”-ыг биелүүлэх буюу УИХ-ын гишүүдийн тоог 200 болгохоор ирэхдээ цагаан дээлтэй иржээ. 
 

МАН-ЫН “ДААЛГАВАР”-ЫГ БИЕЛҮҮЛСЭН УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН ЖАГСААЛД “ХААЛГАА” А.ОТГОНБААТАР ЦАГААН ДЭЭЛТЭЙ ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-06 15:09:18
    иргэн: Зөв л зүйл ярьсан байна. Монгол Улс нэг тойрог болохгүй бол энэ жалга довны үзэл болохоо байгаад 30 жил болж байна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188