Монгол Улс зургаа дах Ерөнхийлөгчөө сонгох түүхэн өдөр өнөөдөр тохиож буй. Энэ удаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилд нэг удаа сонгох гэж буйгаараа онцлогтой болж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн хуулийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой бодлогоороо өрсөлддөг уламжлалтай. Түүнчлэн нэр дэвшигч тус бүр өөрийн гэсэн уриа үгээр бодлогоо тодорхойлж, өөрийгөө ард түмэнд танилцуулдаг билээ. Энэ удаад үе үеийн Ерөнхийлөгчид ямар уриа үг дэвшүүлэн оролцож байсныг эргэн сануулж байна.
1990 онд Ардчилсан хувьсгал ялж, парламентын засаглалтай болсноор 1993 зургадугаар сарын 6-нд Монгол Улс анхны Ерөнхийлөгчийн сонгуулиа хийж байв. Тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Лодонгийн Түдэв МҮАН, МСДН-аас Пунсалмаагийн Очирбат нар нэр дэвшиж, П.Очирбат олонхын санал авсан. Тодруулбал, тэрбээр нийт сонгогчдын 57.8 хувийн саналыг авч Монгол Улсын анхны Ерөнхийлөгч болж байлаа. Тухайн үед тэрбээр “Шилжилтийн үеийг цэглэнэ, амьдралын доройтлыг арилгана” уриаг дуугаа болгож байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг уламжлалтай. Анхны сонгуулиа 1993 онд зохион байгуулж П.Очирбат дөрвөн жил Ерөнхийлөгчөөр ажилласнаар хуулийн хугацаа дуусаж, Ерөнхийлөгчийн сонгууль 1997 онд болж байв.
Тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Нацагийн Багабанди, МҮАН, МСДН-аас П.Очирбат нар нэр дэвшиж, Н.Багабанди нийт сонгогчдын 60.81 хувийн санал авч ялалт байгуулсан юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд “Таны итгэл бидний зүтгэл” уриа үгийг дэвшүүлэн оролцож байв. Ийн тэрбээр 2001 Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж, олонхын санал авснаар найман жил Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан билээ.

2005 онд Монгол Улсын гуравдах Ерөнхийлөгчөөр Намбарын Энхбаяр сонгогдож байлаа. Тэрбээр Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайхан, Эх орон намаас нэр дэвшсэн Бадарчийн Эрдэнэбат, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Базарсадын Жаргалсайхан нартай өрсөлдөж, нийт сонгогчдын 53.44 хувийн санал авч, “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” уриатай ялж байсан юм.

2009 онд Монгол Улсын дөрөвдөх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сонгогдож байлаа. Тухайн үед МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяртай өрсөлдөж, нийт сонгогчдын 51.21 хувийн саналаар “Эх орны хишиг иргэн бүрд” гэсэн уриатай ялж, байв. Мөн 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Н.Удвал нартай өрсөлдөж, нийт сонгогчдын 50.23 хувийн санал авч, хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болж байсан билээ.
(18).jpg)
2017 оны сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нартай өрсөлдөж байсан. Тухайн сонгуульд Х.Баттулга 38.11 хувь, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 30.32 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 30.19 хувийн санал авч, нэр дэвшигчдийн хэн нь ч саналаа өгсөн нийт сонгогчийн олонхын санал аваагүй юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтыг 2017 оны долдугаар сарын 7-нд хоёр дахь санал хураалт болсон юм. Улмаар СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг нэгтгэхэд Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Баттулга 50.61 хувийн санал авч, Өнөөдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан.
.jpg)
Ийнхүү өнөөдөр Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч сонгогдох аж.
| ТАВАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАВАН УРИА |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |