Хөхөө өвлөөр хөдсөн дээлтэй Төв талбайд суулт зарлаж байсан МАН-ын 80-аад оны залуус эрх мэдэлд хүрээгүй бол ихийг хийх байлаа. Түгжрэлийг бууруулах мертоны төслийг түрэвчлүүлж, Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхийг шаардаж, шатахуунд оочерлож байгаа иргэдийн өмнөөс газрын тосны үйлдвэр барихыг, гал алдаж буй монголчуудын өмнөөс цахилгаан станцтай болохын төлөө жагсаж байх байлаа. Цаашлаад эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн төрийн бодлогыг шүүмжилж, махны үнийг магнагт хүргэсэн Засгийн газраас хариуцлага нэхэх байлаа. Байлаа, байлаа. Хэрэв зээ тэд эрх мэдэлд хүрээгүйсэн бол...
Харин тэд өнөөдөр эрх мэдэл хүрснийхээ хариуг хатуухан авдаг улс төрийн тойрогт орж, “хаан” шиг мандаж, цаг нь дуусахаар улс төрөөс арчигддаг ах нарынхаа замналаар улс төрийн тойргоос гарч эхэллээ, эхнээсээ. Үнэндээ өнөөдөр унаж яваа улстөрчид ард түмний өмнө амалсан бүхнээ хөсөр хаяж, бүгд бөхийн ёсолж, хүлээн зөвшөөрч байгаагаар алга ташуулж, тайзан дээр гол дүр болж гарч ирсэн.
Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН АРААС Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Х.НЯМБААТАР НАРЫГ УЛС ТӨРИЙН ТОГЛООМООС ГАРГАЛАА
Саяхныг хүртэл эрх баригч МАН-ын сонгуулийг Д.Амарбаясгалангаар төсөөлддөггүй байв. Гурван сонгуульд дараалан ялалт байгуулсан ганц гавъяатан мэтээр өргөмжлөгдөж явсан нь ч саяхан. Харин өнгөрсөн намрын МАН-ын “зодоон” дунд улс төрд удаан зассан замналаа дуусгах дээрээ тулж, өнөөдөр хилийн хоригоосоо суллагдаж, уулзах хүмүүсийнхээ тоог хязгаарлуулаад сууж байна. Цагтаа МАН-ын сонгуулийг “атгадаг” улстөрч хэмээн тодорч явсан түүнийг дараагийн нүүрсний хэрэгтэн болгох дээрээ тулж, амыг нь “барьж” тайзнаас буулгав. Одоо Ардын намынхан Д.Амарбаясгалангаа улс төрийн тоглоомоос гаргасан. Араас нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг, хотын дарга асан Х.Нямбаатар нарыг явуулж байна.
Цар тахлын эдийн засгийг “Шинэ сэргэлтийн бодлого”-оор босгож ирсэн хэмээн өргөмжилж, удалгүй улсынхаа хөгжлийг манлайлах мега төслүүдийн автор болтол нь мандуулж байлаа, Л.Оюун-Эрдэнийг. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэгтнүүдийг нэр цохон цоллож, газрын наймаачид, банкны хулгайчдыг зарлана хэмээн сүрдүүлж, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ улс төрд хүчгүйдэж, үеэл ахтайгаа улс төрийн тоглоомоо хөтлөлцөөд гарах дээрээ тулчихлаа, өнөөдөр. Угтаа бол Хотын дарга Х.Нямбаатар ч нийслэлд “хаан” шиг аашилж байсан нь “өчигдөрхөн”. Туулын хурдны замын төслийг эсргүүцэгчдийг булли хэмээн уриалж, УИХ-ын гишүүдийг уусан идснээр нь цоллож байлаа. Х.Нямбаатар “Надад алдах юм байхгүй шүү. Намайг алчихаад энэ замыг зогсоогоорой”, “Энэ замыг эсэргүүцэгчид бол тэрс үзэлтэн, террорист, хуйвалдсан луйварчид”, “Надтай үзэх хүн байвал нэг нэгээрээ гараад ир” гэхчилэн эх захгүй, эрээ цээргүй л аашилж явсан түүний араас удаах хотын даргийн томилгоо улс төрд хэн ч биш болгоод байна.
ОЙМСТОЙГОО АЧИГДСАН Н.ЭНХБАЯР
Яг л ийм технологиор МАН-ынхан цагтаа мандаж явсан улстөрчдөө унагааж байлаа. Ардчилсан засаглалаас хойш хамгийн олон жил засаглаж, Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр ялалт байгуулсан Н.Энхбаяр цагтаа
Нэгэн цагт Монголын “хаан” байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг намынх нь нөхөд оймстой нь гозолзуулан ачсан удаатай. Түүнийг улс төрийн давцанд эд мандаж явах цагт нь "ТВ-9" телевизийн 119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон түүхтэй. Түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухайн цагийн нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэсэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож байв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Х.Наранхүү нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн ялыг шүүхээс тогтоогоод байсан. Ингээд түүнийг 600 гаруй гаруй албан хаагч хүч хэрэглэн баривчилж, хуулийн байгууллагад шалгуулж байхдаа хуурай өлсгөлөн зарлаж байлаа. Ийн түүний улс төрийн карьер дууссан ч улс төрд удаан тогтнохыг тулд нам байгуулж, байгуулсан намынхаа гишүүдийг “наймаалцан” хүүгээ давхар дээлтэй сайдын суудалд суулгах тохироо хийж тогтож үлдээд байна.
“60 ТЭРБУМ”-ЫН ХЭРЭГТ УНАСАН М.ЭНХБОЛДЫН БҮЛЭГЛЭЛИЙНХЭН
УИХ-ын дарга асан М.Энхболд МАН-д мандаж явсан улстөрчдийн нэг. МАН дотроо хотын фракц гэх хамгийн том бүлэглэлийн эзэн нь явлаа. Харин түүнийг 60 тэрбумын гэх хэрэгт буруутгэн улс төрийн давцангаас буулгахдаа хотын фракцынхныг нь хамтад нь унагаасан хар түүхтэй. Өөрөр хэлбэл, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагааж, үе үеийн хотын дарга нарыг газрын наймааны хэрэгт буруутгаж байсан нь бий.
АВЛИГЫН МӨНГӨӨРӨӨ АНУ-Д ХОТХОН АВСАН ГЭГДДЭГ С.БАЯР
Ерөнхий сайд асан С.Баяр 2009 онд Оюу-толгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталж, гадаадын компанид давуу байдал олгосон байж болзошгүй үндэслэлээр баривчлагдаж байсан. Тус гэрээ нь Монголд ашиггүй болсон гэх асуудал одоо ч газар авч, улс төр, эдийн засгийн маргаан дагуулсан хэвээр байгаа. Түүнээс гадна Монголын баялагыг гадаадынханд зарж, үнэгүйдүүлчихээд авлигын мөнгөөрөө АНУ-д байр авсан хэрэгт сэжиглэгддэг байв. Энэ мэтчлэн эрх баригчид өнгөрсөн хугацаанд мандаж явсан мөн ч олон улстөрчөө улс төрийн давцангаас буулгаж байлаа. Хөгжлийн банк, нүүрсний хэрэг, Капиталын хэрэг, ЖДҮ, 60 тэрбум гээд төрийн түүхэн дэх том хулгайн хэргээс ял авч, туг тахиулсан МАН-ын гишүүдийг тоолбол гомдогсдын цуваа тасрахгүй урт дараалал гарна.
Тодруулбал, “Капитал”-ын Б.Ундармаа, “хөшөө” Г.Батзориг, Д.Дамба-Очир, Д.Хаянхярваа, Г.Солтан, У.Хүрэлсүхийг “топор муужгай” гэснийхээ шанг хүртсэн Н.Номтойбаяр, 60 тэрбумын хэргээр улс төрийн карьераа дуусгасан Миеэгомбын Энхболд, Ж.Эрдэнэбат, Сү.Батболд, Су.Батболд, Хөгжлийн банкны хэргээр яллагдсан Ё.Баатарбилэг, нүүрсний хулгайн гол эзэд болсон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, эх орноосоо “оргон зайлсан” УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат гэгчлэнгээр үргэжилнэ. Нэмээд “Ногоон автобус”-ны хэргээр он дамжин шалгагдсан Ж.Сүхбаатар, албан тушаалын хэргээр тойргоосоо хасагдаж, жийгдэж УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан гээд халаасандаа “салаавчтай” олон хүн бий.
МАН улс төрийн тавцанд удаан тогтохыг тулд урдаа барьдаг залуусаа тултал нь мандуулж, “хаан” шиг өргөмжилдөг мандмагц нь “матарлаж” унагаадаг уламжлалт технологи одоо ч үйлчилж байна.
| МАНДСАН УЛСТӨРЧДӨӨ УНАГААДАГ МАН-ЫНХНЫ ТЕХНОЛОГИ |
|
Монгол банхар нохой “Junior World Winner-2026”-гийн залуу аварга боллоо
2026-06-09 09:21:46
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ" КИНОНЫ ЧИНГИСЭЭС "ӨНЧИН" КИНОНЫ ХАНГАЙ ХҮРТЭЛХ Ц.МӨНХБОЛДЫН ДҮРҮҮД
2026-06-09 08:41:04
Г.Энхбаясгалан, Э.Анударь нар “CHEERLEADING-2026”-гаас алтан медаль хүртэв
2026-06-09 08:19:34
Элчин сайд Н.Энхтайван Унгарын Чөпел ламтай уулзав
2026-06-09 08:02:43
“ТАЛЫН САЛХИ” МОТО НААДАМД ОРОЛЦОХ ҮЕДЭЭ АМИА АЛДСАН ТАЛИЙГААЧ МАШИНД ШАХУУЛЖ, ТОЙРОГ ДЭЭР ШИДҮҮЛСЭН БОЛОЛТОЙ
2026-06-09 07:00:00
МАНДСАН УЛСТӨРЧДӨӨ УНАГААДАГ МАН-ЫНХНЫ ТЕХНОЛОГИ
2026-06-09 07:00:00
Б.Дэлгэрсайханд орд газраа алдсан Төмөрлөгийн үйлдвэр дэлхийн жишиг үйлдвэр болох гэнэ
2026-06-09 07:00:00
БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо
2026-06-08 16:45:33
2026-06-08 13:00:00
Ховд аймагт амьтны гоц халдварт шүлхий өвчтэй 318 малыг устгалд оруулжээ
2026-06-08 11:45:16
ЦАНГИНАСАН ИНЭЭД, ЁЖТОЙХОН ЯРИА, ЧАДВАРЛАГ ДҮРҮҮДЭЭРЭЭ ҮЗЭГЧДИЙН СЭТГЭЛД ОДОО Ч ТОД МУГЖ Ц.ЦЭНД-АЮУШ
2026-06-08 08:56:16
ДОРНОД АЙМАГТ ХОЁР ХҮҮХЭДТЭЙГЭЭ ТҮЛЭГДЭЖ, АМИА АЛДСАН ТАЛИЙГААЧИЙН ОХИН НОРОВБАНЗАД: ЦАХИЛГААНЫ УТАС ШАТСАНААС БОЛЖ, ХАЙРТАЙ ЭЭЖИЙГЭЭ ХОЁР НЯЛХ ДҮҮТЭЙГЭЭ АЛДСАНДАА ИТГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
2026-06-08 08:38:03
МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Б.ЛХАГВАСҮРЭНГ ТӨРСӨН ДҮҮ Б.ЛХАГВАДОРЖИЙНХОО “СҮМТ-ӨРГӨӨ” ХХК-ААР ДАМЖУУЛАН ТӨСВИЙН МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
2026-06-08 07:31:55
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
2026-06-08 07:10:00
ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХ БОЛОМЖУУД
2026-06-08 07:00:00
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ТОМИЛОГДОХООР ГОРИЛЖ БУЙ Ц.ЦОГТ ГЭЖ ХЭН
2026-06-08 07:00:00
“УЛААНБААТАР ГРАН ПРИ”-Д ХОЙД СОЛОНГОСЧУУД НААДЛАА
2026-06-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |