Нийслэлд Х.Нямбаатарын “хаанчлал” дуусгавар болж, нийслэлийн МАН дээр өрнөсөн улс төрийн талцал дуусах шатандаа орлоо. Өөрөөр хэлбэл, хотын дарга асан Х.Нямбаатарын Улаанбаатарт эхлүүлсэн мега төслүүд удаан хугацаанд олны шүүмжлэл дагуулж, улс төрөөс унах шалтгааныг нь мөн чолон удаа бүрдүүлсэн.
Харин тэрбээр энэ улс төрийн дулиан дунд удаан тэссэн ч эцэстээ махны үнийг тэнгэрт хадаасан буруутан болж, улс төрийн албан тушаалаа хүлээлгэж өгсөн удаатай. Улмаар Улаанбаатар хотын захирагчаар улс төрд туршлага багатай шинэ залуу үеийн төлөөлөл болох Б.Пүрэвдагвыг томилоод удаагүй байгаа юм. Тэгвэл хотын шинэ мээр Б.Пүрэвдагвын халаа сэлгээ нийслэл дээр өрнөж байна.
Өчигдөр хотын даргын хуулийн зөвлөхөөр хуульч УИХ-ын Тамгын газрын дэд дарга асан Ү.Амарбат, Нийслэлийн Засаг дарга ажлын албаны даргаараа Ж.Эрдэнэбаяр нарыг томилоод байна.

Сонирхолтой нь тэд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн үед УИХ-ын Тамгын газарт ажиллаж байлаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд улс төрд Д.Амарбаясгалангийн гэж овоглогдож, улс төрийн замаа засаж яваа хүмүүс. Хотын шинэ даргын хувьд ч УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн ойрын хүн гэх яриа олны дунд явж ирсэн. Тэгэхээр хотын даргын зөвлөхүүдийн томилгооноос халуун намраар эхэлсэн МАН-ын талцал, улс төрийн зодооны шинэ дүр зураг тодорхойлогдож болох нь.
Нэг ёсондоо Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэ нартай муудаагүй ч Ерөнхийлөгчийн талынхантай ойрхон байж, намын даргын суудлын хайнааг хагалж, албан тушаалд хүрсэн. Улмаар Д.Амарбаясгалантай улс төрийн тохироонд хүрч, МАН-ын бүлэг дотроо хүч тэнцүү үзэж байсан хоёр фракцыг буулгаж авсан гэсэн үг. Ингэхдээ танхимаа бүрдүүлэхдээ Д.Амарбаясгалангийн ойрын гэгдэх хүмүүсийг сайдын суудалд хүргэсэн. Удаах нь хотод УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн хүмүүсийг томилох байлаа.
Ингэснээр Ерөнхий сайд Н.Учрал улс төрд удаан ханьсаж явсан хотын дарга асан Х.Нямбаатар, түүний үеэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нараас “нүүр” буруулж, Д.Амарбаясгалантай хоршиж эхэлсэн шинэ дүр зураг үзэгдэж байна.

Нийслэлийн Засаг дарга ажлын албаны дарга Ж.Эрдэнэбаярын хувьд ЦХХХ-ны сайд Ч.Номингийн зөвлөх байсан гэдгээрээ олон нийтэд танигдаж эхэлсэн. Түүний хувьд Монгол телевизэд хөтлөгчөөр ажиллаж,олон нийтэд танигдаж эхэлсэн ч сайдын зөвлөх болмогцоо зодоон хийсэн гэх дуулианы бай болж байлаа. "Apprentice” шоуны оролцогч, "Shark tank"-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр олон нийтийн газар танхайрч, бусдын автомашиныг эвдэж, амь насанд нь заналхийлсэн. Тэрбээр “G glass” машиных нь дэргэд машинаа байрлуулан ном зөөж байсан иргэнд бухимдан "Чамайг яг одоо алмаар байна. Буугаад ир. Чи намайг хэн болохыг мэдэхгүй байна уу" гэсэн гэнэ лээ. Энэ нь нэг удаагийн үйлдэл биш бөгөөд СӨХ-ны ажилтанг боож унагасан гэх мэдээлэл ч тухайн үед гарч байсан юм.

Харин хотын даргын хуулийн зөвлөх Ү.Амарбатын хувьд Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга байхад УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт болон Үнэлгээ, мониторингийн асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байсан. Харин Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар чөлөөлөгдсөний дараа өөрийн хүсэлтээр дэд даргын ажлаа хүлээлгэж өгсөн удаатай.
Цаашлаад Д.Амарбаясгалан, Н.Учрал нар дээр хүч нэмэх улстөрчийн нэг нь хотын дарга асан Д.Сумъяабазар юм. Эндээс Х.Нямбаатараас хотын МАН-ын хорооны даргын сэтэрийг нь авахын тулд Д.Сумъяабазар, бас түүний фракцтай хүч хавсарч байж болох дүр зураг харагдаж байна.
| ХОТЫН ДАРГЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ТОМИЛГООНЫ АРД ЯМАР ТӨЛӨВЛӨГӨӨ НУУГДАНА ВЭ |
|
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
Х.Темирбек “Айчи-Нагоя-2026” Азийн пара наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-19 17:36:39
У.Сүрэнжав “Айчи-Нагоя-2026” Азийн наадмаас алтан медаль хүртэв
2026-10-19 17:29:31
МСНЭ-ийн удирдлагууд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагватай уулзав
2026-10-19 17:17:28
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалийн болзол хангалаа
2026-10-19 15:55:04
“Ноён” баг “Rising Stars International Volleyball Cup-2026”-гаас хүрэл медаль хүртжээ
2026-10-19 15:25:13
2026-10-19 15:12:01
П.УНДРАХ-ЭРДЭНЭ: Г.Занданшатартай холбоотой худал мэдээлэл тараасан хүмүүсийг АТГ-д шалгуулна
2026-10-19 12:53:56
Арван хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвтэй ТАНИЛЦ
2026-10-19 12:27:45
“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
2026-10-19 11:28:30
Т.Сувд-Эрдэнэ “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-19 11:28:19
2026-10-19 11:22:25
Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийгдэж байна
2026-10-19 10:30:48
“Хүлэг” клубийн хүүхдүүд жүдо бөхийн "Дорнод 2026"-д амжилттай өрсөлджээ
2026-10-19 09:57:41
Э.Бат-Ерөөлт гардан тулааны дэлхийн цомоос алтан медаль хүртэв
2026-10-19 09:48:13
Цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллах чадвартай “Юньшао M1000-CNS” аэростат
2026-10-19 09:22:50
Баянгол дүүргийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болов
2026-10-19 08:41:59
А.Анужин гардан тулааны дэлхийн цомоос мөнгөн медаль хүртжээ
2026-10-19 08:30:48
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-10-19 08:24:02
2026-10-19 07:20:00
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨССӨНӨӨС ҮҮДЭН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙГ 1000-2000 ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ
2026-10-19 07:11:43
Итали Улсад оршин сууж буй монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-19 07:10:00
НӨМРӨГИЙГ ШАТААСАН “МОБИКОМ”-ЫНХОН ТӨРӨӨС ТЭРБУМ ТЭРБУМЫН ТЕНДЕР АВЧ, 147 БАЙРШИЛД ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА
2026-10-19 07:00:52
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-10-19 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГСДООС ИРГЭДИЙН ХҮСЭМЖИТ УЛСТӨРЧ ТОДОРЧ ЧАДАХ УУ
2026-10-19 07:00:00
SOS: МОНГОЛЫН ГАДААД ӨР 40 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЖ, ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙ 40 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ТӨРЖ БАЙНА
2026-10-19 07:00:00
ХОМЕРЫН ДУУЛЛЫГ ДУУН ХӨРВҮҮЛСЭН ХӨХМОРЬТЫН Д.ЦАХИЛГААН
2026-10-19 07:00:00
АЮУЛ ДАГУУЛЖ БУЙ “АЛТАРГАН ХАЙРХАН”, “СЭКЕР РЕСОРСУС МОНГОЛИА”-ГИЙН АВТО ЗАМ
2026-10-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |