МАН-ын зодоон нийслэл дээр өрнөж, эрх мэдлийн төлөө эд дундаа тэрсэлдэж байна. НИТХ-ын дарга А.Баярыг нийслэлийн МАН-ынхан олонхоороо огцруулж, оронд нь Д.Ихбаярыг өнгөрсөн баасан гарагт ээлжит бус хуралдаан зарлаж, НИТХ-ын даргаар томиллоо. Ийн нийслэл дээр хотын дарга Х.Нямбаатар хүчтэй байгаагаа харуулсан нь тэр. Гэвч хотын даргын туслах зөвлөхүүд хуулийн байгууллагад ээрэгдэж, эхнээсээ албан тушаалын хэргээр “ачигдаад” байгаа. Ийн нийслэлийнхэн хоорондоо толхилцож, халуун намраар эхэлсэн эрх баригч намын “зодоон” хөл толгойгүй болчихоод байгаа нь энэ.
Ер нь хотынхон хоорондоо толхилцоод эхлэхээрээ авилга, албан тушаалын гэмт хэргээр нэгнээ унагаад дуусдаг гашуун түүхтэй. Өмнөх хотын удирдлагуудын хар түүх одоог хүртэл шийдэгдээгүй үргэлжилж байгаа нь ч бий. Өөрөөр хэлбэл, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нийслэл дээр томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг эхлүүлж тэр чинээгээрээ том төслүүдийг дагасан их хэмжээний хөрөнгө санхүү яригдах болсон. Энэ нь улстөрчдийн тэр дундаа эрх баригч МАН-ынхны дунд яс хаяж, том хэргүүдээр нэгнээ “яллах” шалтгаан болж байгаа нь илт болж байна.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд нийслэлийн агаарын бохирдол, утааг бууруулах төсөл хөтөлбөрүүд дээр хамгийн их мөнгө эргэлдсэн.Тэр мөнгөн дээр хотын удирдлагууд хоорондоо тохилхолцсон. Хоёрдугаарт, түгжрэлийн асуудал байна. Түгжрэл бууруулах шийдлээр том төслүүд эхлүүлж, том төслүүдээ дагасан том хөрөнгө оруулалт, мөнгөн дүн нийслэлийн МАН-ынханыг хооронд нь мөн ч их хагаралдуулж байна.
ХОТЫН ДАРГА СУ.БАТБОЛД БА “60 ТЭРБУМ”-ЫН ДУУЛИАНЫ ЭЗЭН Ц.САНДУЙ

2016 оны Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй олонхын санал буюу 34 суудлыг авч байлаа. Харин Ардчилсан нам 11 суудлыг авч, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээр олсон. Тухайн үед Ц.Сандуйг НИТХ-ын даргаар сонгосон бол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Су.Батболдыг томилж байсан түүхтэй.
Энэхүү бичлэгтэй холбоотойгоор “60 тэрбум”-ын гэх нэртэй хэрэг бий болж, Монголын төр бүхэлдээ ганхаж байлаа. Улмаар тус хэргийг хуулийн байгууллагаас мөрдөн шалгаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр дөрвөн жилийн хорих ял оноосон. Иймд Ц.Сандуй, А.Ганбаатар шоронд 128 хоног хоригдсон. Харин Давж заалдах шатнын шүүхээс тус хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Ийн тухайн үед хотынхон мөн л НИТХ-ын даргын албан тушаал болон Нийслэлийн МАН-ын даргын төлөө дотроо багагүй тохилцсон удаатай. Хотын дарга асан Су.Батболдын хувьд мөн л өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан ч тухайн үедээ Хотын фракцынхан улс төрийн шахаанд орж, суудлаа хүлээлгэж өгсөн билээ.
Түүний дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Батбаясгалан томилогдсон. Удалгүй хотын даргын суудлыг одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд шилжүүлж өгсөн удаатай. Хот дотроос хамгийн албан тушаалын маргаангүй, чимээгүй дэвшсэн нь хотын дарга асан С.Амарсайхан, Ж.Батбаясгалан нар бололтой. Гэвч тэд нийслэлийг дүүжин тээвэртэйй болгоно гэх амлалт өгч байсан ч өнөөдрийг хүртэл дүүжин тээврийн сураг тасраад байна.
НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХОТЫН УДИРДЛАГУУД
.jpg)
УИХ-д гурван удаа сонгогдож, Уул уурхайн садаар хүртэл ажиллаж явсан хотын дарга асан Д.Сумъяабазар улс төрийн карьераа нийслэл дээр ирээд дуусгаж байлаа. Түүний хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан байж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатарын захирагчаар томилогдож байсан. Анх хотын даргын албан тушаалд ирэхдээ “Дээшлээд байна уу, доошлоод байна уу” мэдэхгүй байна хэмээн мэдэн будилж явсан хотын дарга асан Д.Сумъяабазар нийслэлийн том төсөл хөтөлбөрүүд дээр ирж байсан нь нууц биш. Тухайн үед түгжрэлийг бууруулах том том төслүүд хэрэгжиж эхэлсэний нэг нь нийслэлд явж буй нийтийн тээврийн шинэчлэл байлаа. Гэвч нийтийн тээврийг сайжруулах нэрээр нийслэл дээр хэрэглээнээс гарсан хуучин автобуснууд Солонгосоос худалдан авч оруулж ирсэн нь тогтоогдож, нийслэлийн удирдлагууд ч холбоотой болох нь илэрсэн. Үндсэндээ 318 тэрбум төгрөгийн тендерийн будилаантай асуудал үүсэж, хотын удирдлагуудын суудал ганхаж эхэлсэн.
Ийн 2024 оны сонгуулийн өмнө хотын дарга асан Д.Сумъяабазар албан тушаалаа Х.Нямбаатарт шилжүүлж өгч байлаа. Нэг ёсондоо 2024 оны орон нутгийн сонгуулийг угтаж, нийслэл бужигнасан нь Д.Сумъяабазарын суудалд санаархагчдын тавьсан “сум” байсан ч байж мэднэ. Харин тэрбээр тойргийнхоо хамтрагчид алба тушаалаа хүлээлгэж өгсөнөөр улс төрөөс завсарлага аваад байгаа юм. Эсрэгээрээ хотын тохилцооны хөлд хот хариуцсан сайд асан Ж.Сүхбаатар “үрэгдэж” авилга албан тушаалын хэргээр байцаагдаж байна.
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ДУУЛИАНААР ХОТЫН ОРЛОГЧ ОГЦОРЧ, НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ДАРГЫН ЗОДООНД НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЯЛАГДАВ

Өнөөдөр нийслэлийнхэн мөн л том тоон дүнтэй төсөл хөтөлбөрүүд дээрээ тохилцож, дотроо зодоонтой байна. Өөрөөр хэлбэл, тэд нийслэлийн МАН-аа хэн авах вэ гэдэг дээр эд рейнгэн дээр гарчихсан үзэж байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн МАН-ыг Х.Нямбаатараас авахын тулд түүний хот дээр эхлүүлсэн Туулын хурдны замын төслөөр улс төрийн тоглолт хийлээ. Улмаар Туулыын хурдны замын төслийг түр зогсоож, хотын орлогч нарыг нэг нэгээр нь хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Тодруулбал, хотын даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг эхнэрийнхээ дансаар дамжуулан 6.6 тэрбум төгрөг шилжүүлж авсан байж болзошгүй асуудлаар шалгаж эхэлсний хуулиийн байгууллагаас мэдэгдээд байна. Улмаар Т.Даваадалай албан тушаалаа хүлээлгэн өгч, хуулийн байгууллагад шалгуулахаар болсон. Мөн түүнийг өнгөрсөн долоо хоногт АТГ-аас яллагдагчаар татан шалгаж эхэлсэн хэмээн мэдээлсэн юм.
Ийн нийслэлийн МАН-ын зодоон ширүүхэн өрнөж байна. Дахин сануулахад уураар эхлүүлсэн бүхэн ичгэвтрээр дуусдаг гэдэг шиг нийслэл дээр эхлүүлсэн улс төрийн зодоон авлига албан тушаалын хэргээр дуусдаг шүү, дарга нараа.
| ХОТЫНХОН ТОЛХИЛЦООД ЭХЛЭХЭЭРЭЭ АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭР НЭГНЭЭ УНАГААД ДУУСДАГ ДАА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |