Ерөнхийлөгчийн сонгуулийн “дайн” улс төрд эрчээ авч, дараагийн Ерөнхийлөгчид горилогсодын өрсөлдөөн улам бүр хурцдаж эхлээд байна.Тэр тусмаа эрх баригч намынхан дунд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдснээс хойш МАН доторх фракцын зодоон, талцал хуваагдал хэрээс хэтэрснийг олон нийт гадарлаж буй биз.
Өөрөөр хэлбэл, халуун намраас эхэлсэн МАН-ын улс төрийн “зодоон” зүгээр ч нэг намын даргын төлөөх тэмцэл биш байлаа. Саяхныг хүртэл МАН гэлтгүй олны нийтийн дунд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2027 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намаа төлөөлж, дахин нэр дэвших байх гэсэн хүлээлт байв. Хэдийгээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэсэн заалтыг оруулсан ч үүнийг олон жилийн насгүй, зөвхөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгад зориулсан заалт гэдэг тайлбартайгаар өнөөдрийг хүртэл явж ирсэн. Нэг ёсондоо саяхныг хүртэл МАН Үндсэн хуульд гар хүрч, Ерөнхийлөгчийг У.Хүрэлсүхийг улиран сонгогдох өөрчлөлтүүд хийгдэнэ гэх ойлголт улс төрийн хүрээлэлд төдийгүй олны дунд байв.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны ардваннэгдүгээр сард Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн өдрөөс хэдхэн хоногийн өмнө намынхаа нөхдийг дуудаж, Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдснээр МАН-ын бүлэг фракцууд Ерөнхийлөгчийн сонгуульд хуульд нийцэх дараагийн хүнээ дор бүрнээ тодруулснаар улс төрийн зодоон үүсгэж, өнөөдөр өндрөө авчихаад байгаа нь энэ. Энэ талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахдаа үеэрээ ч дахин сануулж байлаа. Тэрбээр “Хүн засаглахгүй, хууль засаглана. Үүндээ одоо ч би үнэнч байна. Ямар хүн Ерөнхийлөгчийн засаглал руу шилжинэ гэж ярьсныг би ойлгохгүй байгаа. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Тиймээс улс төрийн он жилүүдээ парламентын засаглалд зориулсан. Би Ерөнхий сайд байхдаа Монгол Улс парламентын засаглалтай байх ёстой гэдэг байр сууриа байнга илэрхийлж ирсэн. 2019 оны Үндсэн хууль, 126 гишүүнтэй болсон асуудал байна. Энэ бүх зүйл дээр Ерөнхийлөгч дэмжсэн. Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхээс таталзсан. Та бүхэн бүгд мэдэж байгаа. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид эрх мэдэл байхгүй. Үүнийг би өөрийн биеэр хийсэн. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж, өөрөө чөлөөлж чаддаг болсон. Надад ард түмний итгэл найдвар байгаа. Би анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойгоор Үндсэн хуульд өөрчлөлт хийхгүй гэдгээ хэлсэн. Саяхан өөриййн нэрийн хуудсаар дамжуулж мэдэгдсэн. Ардчиллын баталгаа бол парламент. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч парламентын засаглалаа байнга дэмжнэ. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй. Тийм дабель стандарт байж болохгүй. Би дахиж Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй” хэмээн сануулж байлаа.
Тэгвэл эрх баригч МАН дунд өнөөдрийг хүртэл дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг өрсөлдөөн өрнөсөөр байгаа бөгөөд намын фракцууд дунд хэд хэдэн хувилбар яригдаж байгааг хүргэж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар: Дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн боломжит хүнээр саяхныг хүртэл МАН-ынхан Ерөнхий сайд Г.Занданшатарыг тодруулж байлаа. Тиймдээ ч тойргоосоо дэмжлэг аваагүй, улс төрийн гадна үлдсэн түүнийг “Тооноор” оруулж, Ерөнхий сайдын суудалд суулгасан. Гэвч Г.Занданшатарын Засгийн газар энэ өвөл олны хүлээлтэд хүрч ажиллаж чадаагүй нь түүний рейтингийг унагаад байна. Өөрөөр хэлбэл, шатахууны хязгаарлалт, дүн өвлийн хүйтний цахилгааны хязгаарлалт, эдийн засгийн өсөлт нь Г.Занданшатарын Засгийн газрын танхимынханд муу үнэлгээ авч ирэхээс гадна Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх рейтингийгнь ч давхар унагааж мэдэхээр байна.
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр: Ерөнхийлөгчийн дэмжлэгийг хамгийн их хүлээж буй хүнээр Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаярыг нэрлээд буй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хамгийн ойрын хүн гэх шошгийг өнгөрсөн хугацаанд хангалттай бүрдүүлж ирсэн. Түүний хувьд одоогийн Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байх хугацаанд нь ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад Ерөнхийлөгч боломогц нь Үндэсний аюулгүй байдлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Улмаар өнгөрсөн сонгуулиар Төвйин бүсэд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсноос гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ХХААХҮ-ийн сайдаар ажиллах болсон. Өнгөрсөн намрын улс төрийн дуулиан шуугианы гол эздийн нэг байсан тэрбээр УИХ-ын даргаар Н.Учралыг томилсны дараа Монгол Улсын Тэргүүн Шадар сайдаар томилогдоод байгаа. Улмаар түүнийг УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан МАН-ыг хагарлын гол эздийн нэг хэмээн нэрлэж байлаа. Нэг ёсондоо Ерөнхийлөгчид нэр дэвших хувилбаруудын нэг гэдгийг ил далдаар зарлаж байсныг санаж буй биз ээ.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд горилж буй дараагийн нэр дэвшигчийн хувилбарт ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт яригдаж байна. Түүний хувьд Үндсэн хуулийн зүйл заалтыг бүрэн хангаж буй Ерөнхийлөгчийн сонгуульд горилж мэдэх улстөрчөөр тодорхойлоод байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ дарга асан Д.Амарбаясгалан нарын фракцаас Ерөнхийлөгчийн сонгуульд сойсон хамгийн боломжит хувилбар нь Шадар сайд асан С.Амарсайхан байжээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зүйл заалтаар Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын нас нь хэн хэн нь хүрэхгүй бөгөөд дотроосоо Шадар сайд асан С.Амарсайханыг дэвшүүлэх хувилбар яригдаж эхэлснээр МАН доторх дотоод тэмцэл хурцдаж эхэлсэн гэх яриа бий. Шадар сайд асан С.Амарсайханы хувьд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн хамгийн ойрын хүн. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд хотын даргаас эхлээд хоёр сонгууль дараалан Шадар сайдын албан тушаалаас буулгүй явж ирсэн. Харин УИХ-ын даргаас Д.Амарбаясгаланг чөлөөлсний дараа танхимынхаа эсрэг санал гаргасан хэмээн Г.Занданшатарын Засгийн газраас хөөгдөж, сул гишүүн болсон билээ.
Ийн Ардын нам дотор Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын цуваа үргэлжилж байна. Эхний ээлжинд дээрх дөрвөн улстөрчийн нэр яригдаж байгаа бол УИХ-ы гишүүн Л.Энх-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын нэрс дараагийн ээлжинд жагсаж байгаа аж.
| ПРОГНОЗ:ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД МАН-ААС ГОРИЛОГСОД |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |