УИХ-ын гишүүн Б.Энхбаяр улс төрийн маш ноцтой мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилаа. Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагт Лхагваын тойм нэвтрүүлэгт оролцох үеэр МАН-ын даргын төлөөх өрсөлдөөний гол дуулиан болсон УИХ-ын дарга Д.Амарбаясагалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нартай холбоотой асуудлаар ярилцлага өгч хэд хэдэн ноцтой асуудлыг олон нийтэд ярьсан. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагад УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хийсэн мэдээллүүдийг үгүйсгэж тайлбар мэдээлэл хийлээ.
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Нүүрсний хулгай-2” эхэлсэн хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, 2022 онд нүүрсний хулгайн асуудал сөхөгдөж, Эрдэнэс Тавантолгой ХК-д оффтейк гэрээн гэрээн асуудал ил болж байлаа. Улмаар 2023 онд нүүрсний хулгайн асуудалтай холбоотой сонсгол зохион байгуулж, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнууд шүүхээс ял авсан түүхтэй.
Тэгвэл өдгөө хил холболтын төмөр замын гэрээтэй холбоотой “Нүүрсний хулгай-2” эхэлж байна хэмээн ярьсан байдаг. Тэрбээр “Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хил холболтын төмөр зам барих хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлсан. Энэ хэлэлцээр дээр би “Нүүрсний хулгай-2” гарах гэж байна хэмээн татгалзсан санал өгсөн. Ингэхдээ Эрдэнэс Тавантолгойн аль орд дээр гэрээ хийх гэж байгаа нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт нүүрсний үнэ тодорхойгүй байна. Үнийн зөрүүн дээр нүүрсний гол хулгай явдаг гэдгийг би хэлж байсан. Харин би 2013 онд БНХАУ-ын “Чалько” ХХК-тай хийсэн гэрээний нөхцлөөр буюу 53 ам.доллараар хөнгөлөлттэй үнийн дүнгээр хийсэн юм байна гэдэг мэдээлэл авсан. Цаашлаад одоогийн УИХ-ын дарга тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үнийн асуудлыг мэдэж байсан хэмээн ярьсан. Энэ 53 ам.долларын гэрээ хийсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Х.Мөнхжаргал нь Д.Амарбаясгалан даргын нэг сургуулийн нэг төгсөлтийн “найз” байсан” хэмээн ярьсан. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Х.Мөнхжаргал гэдэг хүнтэй би их сургууль төгссөнөөс хойш сая ЭТТ ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоход нь анх таарсан” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдээлж байлаа.
Хоёрдугаарт, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Л.Чулуунзагд нар нүүрсний хулгайн хэрэгт “Админерал” ХХК-иар холбогддог. Улмаар нүүрсний сонсголд энэ компанитай холбоотой хоёр амьд гэрч оролцох байсан. Гэтэл нэг 2023 оны гуравдугаар сард кемп дээрээ нас барсан. Энэ хүн сонсголд оролцоогүй. Надад оролцоно гэж хэлсэн ч ирээгүй. Хоёрдугаарт, манай намын гишүүн, Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга н.Амарбаясгалан гэж хүн байсан. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дарга асан Б.Ганхуяг Бортээгийн уурхайн асуудлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу мессеж явуулах гэж байгаад өөр Амарбаясгалан гэдэг хүн рүү явуулсан байсан. Улмаар тухайн үед мөнөөх залуу улс төрийн нөхцөл байдлыг утсаа нуусан юм билээ. Ингээд надад хандсан юм” хэмээн мэдээлсэн байдаг.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Би өөрөө бичиг явуулж, хариуг нь авсан байгаа. Х.Мандахбаяртай холбосон, хамаарал алга гэж ирсэн. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг дээр бас хамаарал тогтоогдоогүй. Ийм дөрвөн хүн дээр хамаарал тогтоогдоогүй. “Админерал” дээр хамаарал байхгүй гэдэг шийдвэр бас анхан шатны шүүх дээр гарсан. Надтай адилхан нэртэй хүн рүү андуурч мессеж явуулсан хүнийг шалгаж байгаа гэсэн. Үнэхээр андуурсан хүнийг шалгаж байгаа бол манай хууль хяналтын байгууллагын байж байгаа царай нь тэр” хэмээн хариу тайлбар өгөөд байгаа.
Гуравдугаарт, УИХ-ын сонгуулиас өмнө МАН, АН-тай хамтарсан Засгийн газар байгуулах тухай асуудал яригдчихсан байсан хэмээн мэдээлсэн. Нэг ёсондоо төрийн эрхийг наймалцах хэмжээний том асудал ярьсан бол үүнийг хууль хяналтын байгууллага тогтоож шалгах зайлшгүй шаардлагатай гэсэн үг. Харин УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан хүн төрийн эрхийг хууль бусаар авахыг мэдэж байсныг нь нуун дарагдуулж байсан бол түүнд ч мөн хууль зүйн хариуцлага хүлээлдэг баймаар байна. Улмаар төрийн эрхийн хууль бусаар авсан гэх ташаа мэдээлэл түгээсэн бол хууль зүйн хариуцлага хүлээх нь зүйн асуудал биз.
Дөрөвдүгээрт, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатар нар “Гэрэгэ таур”-ын барилгын эзнийг хоригдож байх хугацаанд барилгыг нь “дээрэмдсэн” гэх мэдээлэл өгсөн. Харин Херо энтертайментын захирал Б.Баатар өчигдөр “Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн би бодохдоо хэмээн үндэслэлгүй гүтгэж байгаад харамсаж байна. Би шүүхэд хандаж байгаагаа мэдэгдэж байна” гэх мэдэгдэл гаргасан билээ.
Энэ мэтээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж, нэг танхим багтаж ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танхимынхаа гишүүдийн талаар ноцтой мэдээлэл хийлээ. Олон нийтийн дунд эргэлзээ дагуулсан эдгээр асуудлыг хуулийн байгууллага шалгаж, үнэн мөнийг нь тогтоох зайлшгүй шаардлагатй байна.
| УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯРЫН ХЭЛСЭН ҮГ БҮРИЙГ ШАЛГАЯ, ХУУЛЬ ХЯНАЛТЫНХААН |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |