-АНХ УДАА ШИНЭ ГАР УТАС БЭЛГЭНД АВЧ БАЙГАА БОЛОХООР БАЯРЛАСАНДАА УЙЛЧИХСАН ЮМ АА, БИ-
Гар утас бэлгэнд аваад баярласандаа уйлж суугаа уяхан хүүг Батхишигийн Давааням гэдэг. Тэр одоо 13 настай, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн сурагч гэнэ. Аав, ээж нь түүнд гэнэтийн бэлэг барьж, шинэ гар утас авах мөрөөдлийг нь өчигдөр биелүүлжээ. Аав нь уурхайд ажилладаг учир хүүгийнхээ баярлаж байгааг хадгалж үлдээх зорилгоор ээж нь бичлэг хийсэн байна. Харин цахим хуудастаа оруулснаар хүүгийн бичлэг олон хүнд хүрчээ. Ердөө долоохон цагийн дотор 232 мянган хүн үзэж, 12 мянган хүн лайк, зүрх дарж, 1000 хүн сэтгэгдэл бичиж, 2500 хүн хуваалцаж, шэйр хийжээ.
-Сайн уу. Шинэ утастай болсонд баяр хүргэе.
-Сайн, сайн уу, баярлалаа. Мөн миний бичлэгийг үзэж, урмын үг хайрлаж, шинэ утастай болсонд баяр хүргэж байгаа хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Ээжийн хаяг руу зөндөө хүн гоё гоё үг бичсэн байна лээ.
-Шинэ утас авсан мэдрэмж гоё байна уу. Өдрийг юу хийж өнгөрүүлсэн бэ?
-Үнэхээр гоё байлаа. Өдөр хичээлээ тараад ээж, дүүтэйгээ гэртээ ирсэн. Өдөр гэрийн ажил, гэрийн даалгавараа хийж байх хажуугаараа утсаараа оролдлоо. Шинэ утас учраас олон зүйл татах хэрэгтэй болсон. Дата аваад ганц, хоёроор нь татаж л байна. Хэсэгтээ дуусахгүй юм шиг байна лээ. Дөнгөж сая (өчигдөр 20:00 цагийн үед) хоолоо хийж идчихээд ээж, хоёр дүүтэйгээ эрхэлдээд л хэвтэж байна.
-Ямар хоол хийсэн юм бэ. Чи сайн тогооч байхдаа?
-Мах чанаад, төмс, ногоо чигнэж, гурил хаяж идлээ. Монгол хоол хийсэн гэх юм уу даа. Хоол хийж чадалгүй яах вэ. Өөрийнхөө хүссэн хоолнууд хийж идэж чаддаг. Гэхдээ тийм ч сайн тогооч биш ээ. Том ах маань цэрэгт, дунд ах оюутан, дараагийнх нь би учраас гэрийн ажлаа хийхгүй бол болохгүй. Аав уурхайд ээлжийн ажилтай, ээж сумын төв, Сэлэнгэ, Дархан руу машинаараа хүн зөөж, мөнгө олдог юм. Манай аав, ээж байхаасаа байхгүй нь их болохоор өөрөө, хоёр дүүгээ өлсгөхгүйн тулд хоол хийж сурсан. Гэхдээ манай ээж мундаг болохоороо бүгдийг нь зааж өгсөн.
-Ямар хоол хийх дуртай вэ?
-Хоолны материал байх юм бол гоё хоол хийж идэхийг хүсдэг. Бууз, хуушуур л хийж чаддаггүй юм. Пицца, бургер хүртэл хийж чаддаг. Интернэтээс жорыг нь хараад л ээжийг аймгийн төв явахаар хэрэгтэй хүнсээ захиад юм. Гэхдээ баяр ёслол, тэмдэглэлт баярын үеэр л чамин хоол хийдэг. Бусад үед ихэвхчлэн монгол хоол хийдэг.
-Тэгэхээр чи одоо шинэ утсаараа гоё гоё хоолны жор харах нь ээ.
-Тийм ээ, миний хуучин утас гацаад, интернэтээс юм хайхаар удаад, “хар мянган жил” болдог юм аа. Одоо харин шинэ утас маань сүн сүн гээд л хайх байх. Шинэ хоолны жор харахаас гадна хичээлээ хийхэд утас хэрэг болдог. Янз бүрийн хэрэгтэй мэдээллээ хайх хэрэг гардаг юм. Одоо ч хичээлээ хийхэд саадгүй боллоо доо.
-Хичээл нь ямархуу байна даа. Их зүйл сурч байна уу?
-Тийм ээ, багшийнхаа заасан бүгдийг л сурч байгаа.
-Хуучин утсаа дүүдээ өгсөн юм уу?
-Тийм ээ, тавдугаар ангийн дүүдээ бэлэглэсэн. Тэр утас ахын хуучин утас байсан юм. Харин одоо дүү барих нь дээ. Дүүг шинэ утастай болоход хамгийн бага дүү маань барих байх аа. Хоёр бага дүү маань миний хуучин утсыг булаацалдаад, хоорондоо жаахан таарамжгүй байгаа. Ээж байгаа болохоор тэр хоёр арай ч зодолдохгүй ээ.
-Чиний бичлэгийг хүмүүс үзээд зөндөө гоё сэтгэгдэл бичсэн байна лээ. Гэрийнхэн нь юу гэж байна вэ?
-Баяртай байгаа. Байн, байн бичлэг рүү орж хараад, хэдэн хүн үзэж вэ гээд л бас хүмүүсийн сэтгэгдлийг алгасахгүй уншсан. Хоёр дүү маань “Агаа та бүүр лааж байна шүү дээ” гээд инээлдээд байна лээ. Харин аав орой ярихдаа “Миний од хүүгээр юу байна даа” гэж асуусан. Би тоглоомоор “Од хүү нь шинэ утсаа бариад л сууж байна” гэж хэлсэн. Би үнэхээр их баяртай байгаа. Шинэ утас бэлэглэнэ гэж бодоогүй. Анх удаа шинэ утас барих болж байгаа болохоор бүүр ч баяртай байна.
-Аав, ээждээ баярлалаа гэдгээ хэлсэн үү. Аав, ээж нь ч гэсэн баяртай байгаа байх даа.
-Тийм ээ, хэлсэн. Утсаа авсан даруйдаа л баярлаж байгаагаа, хайртай гэдгээ хэлсэн. Оюутан ах маань залгаад миний өмнөөс мөн л аав, ээжид баярлалаа гэж хэлсэн байна лээ. Аав, ээж хоёр ярьж байгаад аавын цалинг буухаар Ерөөгийн шар дэлгүүрээс 460 мянган төгрөгөөр авсан гэж байна лээ. Аавынхаа цалингаар авсан үнэтэй утсыг нь хаяхгүй, эвдэхгүй олон жил барина аа. Тэгээд дахиад шинэ утас авахаараа дүүдээ өгнө дөө.
-Ангийхантайгаа уулзсан уу?
-Өдрөөс хойш уулзаагүй. Ээж биднийг “Хичээлээ тарсан бол шууд гэртээ ир” гэдэг болохоор би өдөр гадуур, дотуур гардаггүй. Маргааш өглөө (өнөөдөр) ангийнхантайгаа уулзана. Од болсон байх аа. Миний утсыг бүгд сонирхоод, явуулахгүй байх вий.
-Чиний мөрөөдөл юу вэ?
-Одоохондоо мэргэжлээ сонгоогүй л байна. Харин миний хобби эвдэрч, хэмхэрсэн эд зүйлсийг засаж, нааш, цааш шилжүүлж холбох дуртай. Хэрэв миний гар утас багахан шиг эвдэрвэл би лав засаж чадна аа.
-Чи их уяхан юм байна тэ?
-Манай гэрийн эрчүүд бүгдээрээ над шиг. Бүгдээрээ л баярлахаараа уйлчихдаг юм. Бүүр бид хэд аавыгаа хүртэл уйлуулж байсан шүү дээ. Таван жилийн өмнө аавын төрсөн өдрөөр ажил дээр нь бүгдээрээ хэлэхгүй очоод, гэнэтийн бэлэг барьсан чинь аав уйлчихсан.
| Б.ДАВААНЯМ: АНГИЙНХАН ШИНЭ ГАР УТСЫГ МААНЬ ҮЗЭХ ГЭЭД БӨӨН ЮМ БОЛОХ БАЙХ АА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |