Төрийн баяр наадамд эрлийз адуу уралдуулахгүй гэдэг боловч эрлийз адуу уралдсаар байгаа. Цаашлаад шинэ цагийн монгол адуу гэх үүлдэр бий болоод буй. Мөн туршуул азарга хэмээн монгол азарганы сэлдийг тайрч буй үйлдлүүд сүүлийн үед нэмэгдэх боллоо. Энэ бүгдээс байгалийн өвөрмөц ген бүхий цэвэр цусны монгол адуугаа хэрхэн хамгаалах вэ. Мөн уяачид хуучин цаг шиг хурдан хүлгээ мэдэж, мэдэрч уяахаа болиод зүчээ, тойруулгын аргаар уяж, элдэв тариа, тэжээлээр бөмбөгдөж, хүч тамирыг нь сэлбэж байгаа нь нууц биш. Тэр дундаа энэ жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхэн ойн баяр давхар тохиож буй бөгөөд баяр наадмын шинэчлэсэн хуулиар монгол, эрлийз адууг сэрвээний өндрөөр хэмжинэ хэмээх заалт тусгаад буй юм. Харин үүнийг эсэргүүцэж Монголы үндэсний морин спорт уяачдын холбоо эсэргэцүүлж зарлаад байгаа юм. Тухайлбал, Жил бүр улсын наадмын үеэр эрлийз, монгол морьдын асуудал багагүй маргаан дагуулдаг билээ. “Эрлийз морь уралдууллаа”, “Монгол морийг эрлийз гээд хасчихлаа” гэдэг асуудал үргэлж гарсаар, олныг талцуулсаар буй. Хэрэв монгол, эрлийз адууг сэрвээний өндрөөр хэмжихгүй гентик болон ерөнхий хэв шинжээр нь ялгаж уралдуулахаар болвол яана гэх айдаст бие жижиг эрлийз морьтой уяачид сандарч байгаа гэнэ. Бие жижиг эрлийз адууг гаргаж авахын тулд уяачид монгол гүүг хэрхэн тамладаг талаар доор дахин дурдах болно.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эрлийз, монгол морийг ялгахдаа сэрвээний өндрийг нь хэмжих, зориулалтын лазер төхөөрөмж ашиглах санал гараад байгаа юм. Энэ талаар хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Засгийн газар цаашид монгол адууны генийн дарааллыг тогтоох үүрэг хүлээнэ. Энэ хүртэл монгол адууг сэрвээнийх нь өндрөөр хэмжиж уралдуулна. Ингэхдээ адууг лазераар буудаж өндрийг нь хэмжинэ. Монгол адууны генийн дарааллыг тогтоохын тулд Монгол орны бүхий л аймгаар явж 20-50 мянган адууны шүлс, цусны дээжийг цуглуулах тул хугацаа шаардана” гэсэн юм.
Эрлийз, монгол морийг ялгахдаа сэрвээний өндрийг хэмжих нь бодит, оновчтой гаргалгаа мөн үү. Монгол морины генийн дарааллыг тогтоох боломжтой юу гэдэг эргэлзээ төрүүлж байгаа юм. Тухайлбал сэрвээний өндрийг хэмжих нь үүлдэрлэг байдлыг харахаас илүү дээр арга байж чадахгүй болов уу. Нэг үгээр бол хамгийн оновчтой, зөв арга биш. Учир нь тэртэй тэргүй монгол төрийн наадамд жижиг биетэй эрлийз адуу уралдаж байгаа учраас сэрвээний өндрөөр ялгана гэж байхгүй юм. Өнөө цагт бэл бэнчинтэй уяач болгон эрлийз морьтой болсон. Энэ талаар учир мэдэх уяачид “Цаг хугацааны аясаар монгол морь эрлийзтэй уралдах боломжгүй болно. Алсдаа эрлийзүүд л эрлийзтэйгээ уралдах эрсдэлтэй. Тэгэхээр эрлийзийг эрлийзээс нь ялгах утгагүй биз дээ. Тиймээс сэрвээний өндрийг хэмжиж ялгах нь урт хугацаандаа хэрэгжих боломжгүй арга” хэмээн ярьсан нь бий.
.jpg)
Баяр наадмын хуулийн шинэчлэсэн найруулгаар улсын баяр наадмыг тойрсон бөх, морины асуудлуудыг цэгцлэх ёстой. Гэвч нь энэ хууль тийм ч нүдээ олж чадсангүй хэмээн шүүмжлэх хүн олон байгаа юм. Жил бүрийн үндэсний баяр наадмаар цэвэр цусны монгол морийг, эрлийз морьтой уралдуулахгүй, түрүүлж, айрагдсан морьд дунд эрлийз морь байна” гэх зэрэг асуудал гардаг. Тиймээс энэ асуудлыг хуулиар зохион байгуулахаар болж байгаа билээ. Хуульд зааснаар монгол морьдын стандарт тогтоож, сэрвээний өндрийг хэмжихээр болоод буй юм. Харин энэ нь мөнгөтэй, эрх мэдэл бүхий нөлөөтэй хүн морио уралдуулах башир арга байж болох. Учир хуулиар жирийн малчин уяач төрийн наадамд хурдан хүлгээ сойж уралдуулах боломжийг олгох ёстой. Гэтэл энэ хууль эрлийз морьд уядаг уяачдад боломж олгосон хуулийн цоорхой гэж ярих хүмүүс ч байгаа юм. Монгол адууны стандарт хэмжилт хийнэ гэдэг нь сэрвээний өндөрөөр хэмжихийг хэлж байгаа бөгөөд бие жижиг эрлийз адуу уралдах бүрэн боломжийг хангаж буй гэсэн үг. Харин үүний эсрэг уяачид тэмцээд байгаа билээ. Тэдний тэмцэл үр дүнд хүрвэл бие жижиг эрлийз морьтой уяачдыг нэлээдгүй сандархад хүргэнэ. Мөн эрлийз морь төрийн наадамд түрүүлгэж алдар цуут хүрсэн олон уяач байгааг хурдан морь сонирхогчид мэдэх биз ээ.
-БИЕ ЖИЖИГ ЭРЛИЙЗ АДУУ ГАРГАЖ АВАХЫН ТУЛД МОНГОЛ ГҮҮГ ТАМЛАДАГ-
Төрийн наадамд уралдах хурдан морины тухай хуулинд монгол адууг биеийн болон сэрвээний өндрөөр хэмжинэ гэж заасан байдаг. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор хурдан морины уралдаанд томоохон өөрчлөлтүүд орсон. Нэгдүгээрт баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах хурдан морины уралдааныг “азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн ангиллаар зохион байгуулна” хэмээн заасан байдаг. Тэгвэл энэ зургаан насны ангиллаар ямар морь уралдахыг нарийвчилж заагаагүй байв. Ямар морь уралдахыг зааж өгөөгүй учраас “Морьдыг ялгахгүй уралдуулах юм биш үү” гэх ойлголт өмнө уяачдын дунд байсан. Тиймээс шинэчлэсэн хуулиар “Монгол наадмыг уламжлалт ёс заншилд тулгуурлан зохион байгуулна” гэж тодорхой хуульчилсан байдаг. Энэ нь ёс заншил гэдэг зүйлд тулгуурлаад үзвэл зөвхөн монгол морь уралдах ёстой гэсэн үг юм. Тиймээс уяачид төрийн наадмын түрүү авахын тулд нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүйгээр башир аргуудыг хэрэглэх болсон. Үүнийг дагаад хэдэн жилийн өмнө Эрлийз гүү хүүхэд хазаад зогсохгүй мал, амьтанд халдаж, хүнд гэмтээсэн тохиолдол Хан-Уул дүүргийн Туул тосгонд гарч байлаа. Энэ тухай Мал, амьтны гоц халдварт өвчин судлалын үндэсний төвд хийсэн шинжилгээгээр "галзуу” өвчний вирус илэрсэн” гэсэн дүгнэлт гарсан байдаг. Морь уралдуулж төрийн наадмын торгон жолоо өргөх сонирхолтой уяачид эрлийз адууг гаднаас оруулж ирэх, улмаар “шинэ монгол адуу гаргана” хэмээн яриад нэлээд хэдэн жил боллоо. Энэхүү ажлаа үржил селекцийн шинжлэх ухаанд суурилсан онолоор бус өөрсдийн дур зоргоор явуулах болсон. Эрлийз адууг монгол адуутай хольж уралдуулдаг болсноор төрийн наадмаа хүндлэхээ больж, ёс заншлаа гээж байгаа тухай монголчууд олон жил ярьж байна. Бие томтой, сэрвээ өндөртэй, эрлийз морьдын нуруун дээр нялх үрсээ тавьж явуулаад уралдуулах нэрээр эрүүл мэнд, алтан амиар нь хохирсон явдал олон гарсан билээ. Харин жинхэнэ монгол адууны нуруун дээрээс унасан хүүхэд “гэмтэх нь бага, гэмтлээ гэхэд хөнгөн гэмтдэг. Монгол адуу дэлээ дэвсдэг. Тиймээс хүүхэд зөөлөн унадаг” гэж ярьдаг.
(1).jpg)
Монгол адуу биеэр жижиг ч байгалиасаа заяасан онцлог чанар нь хүйтэнд тэсвэртэй, уналгаа эдэлгээ даах чадвартай байдаг. Харин эрлийз адуу хүйтэнд тэсвэргүй, эдэлгээ даахгүйгээгээс гадна гүүг олноор нь хурааж хээлтүүлэх чадамж муутай. Тиймээс ёс заншлаа уландаа гишгэсэн уяач нар эрлийз азаргыг хэдэн гүүтэй хашиж, гүүний сүүлийг угт нь хүртэл оодойлгон сойж, годон сүүлийнх нь уг хүртэл скотчдоод хээлтүүлэх аргах хэрэглэдэг байна. Харин монгол азарга шиг байгалиасаа гүү хурааж, эвцэлдэх чадвар муутай эрлийз аварга гишгэх аядаад больдог. Тиймээс туслах уяач нар үйл, тамаа үзэн хээлтүүлдэг байна. Ингэхдээ жижиг, пагдгар гүүг сонгодог аж. Үүний шалтгаан нь баяр наадмын тухай хуульд заасан хурдан морины уралдаад тохирох адууг гаргаж авахын тулд юм.
Хавар болохоор уяачид жижиг биетэй, цүдгэр гэдэстэй, сав томтой гүүнүүдийн эрэлд гардаг байна. Олж авсан гүүнүүдээ араб азаргатай эвцэлдүүлдэх хүндхэн ажилтай тугардаг бөгөөд үүнийг туслах уяачид ихэвчлэн гүйцэтгэдэг аж. Эрлийз азарга, монгол азарга шиг шууд хураагаад үржилд ордоггүй учир дөрвөн хөлөнд нь янгинатал чөдөр зүүж, давхар тушаад, сүүлнийх нь угыг хойш оодойлгон битүү скотчдог байна. Тухайлбал ахар сүүлийг нь үсгүй болтол скотчдоод оодойлгоно. Дараа нь том биетэй азаргаа хоёр талаас шанаадаж бариад азаргасуулна. Гайгүй овоо гишгэх нь үү гэтэл монгол гүүг хажиглаад, муухай ааш гаргахад нь л болчихдог гэнэ. Тиймээс мал, амьтны сэрэл хөдөлгөдөг үржлийн өмнөх эм тариа хэрэглэдэг аж. Бие жижиг эрлийз адуу гаргахын тулд гол нь гүү намхан байх ёстой байна. Гүү төллөхөөр гозойсон өндөр унага гарах тохиолдол байдаг бөгөөд бие жижиг гүү төрхийн хүндрэлээр үхэх үзэгдэл нэлээд гардаг байна. Тиймээс зарим тохиолдолд унагыг нь амьд гаргаж авахын тулд татах болон мэс заслын аргаар хагалгаа хийж авдаг аж. Харамсалтай нь унага л амьд гарч байвал гүү үхнэ үү, байна уу хамаагүй. Энэ гүүнүүдээс төрсөн унага шандас муутай юм шиг хэрнэ хурд сайтай. Үүнээс гадна гүүнүүдээс хэд нь үхэж үрэгддэг. Гадаад азарга, монгол азарга шиг нэг дор 20-30 гүү хурааж, хээлтүүлэх чадамж байдаггүй. Хоёр, гурван гүүн дээр гишгээд л болчихдог байна. Ингэж монгол гүүг тамлаж гаргасан бие жижиг эрлийз адуу хурдны хувьд үнэхээр хурдан байдаг аж. Харин иймэрхүү аргаар төрийн наадмын айраг, түрүү хүртсэн уяачид энэ жил нэлээдгүй сандарч байгаа сурагтай. Учир нь, сэрвээний өндрөөр хэмжихээс гадна монгол адууны хэв шинж, гентик байдлыг харан уралдуулах болбол яах тухайгаа мэдэхгүй дор бүрнээ сандарч байгаа гэнэ.
(1).jpg)
| БИЕ ЖИЖИГ ЭРЛИЙЗ МОРЬТОЙ УЯАЧИД САНДАРЧ БАЙНА |
|
М.Зулькафиль багшид МУИС-ийн Эмерит профессор цол олгоно
2025-10-23 12:21:58
COP17 хурлын төр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 мод тарина
2025-10-23 11:39:04
Сүмо бөхийн "Хакүхо цом" өсвөр үеийн 14 дэх удаагийн тэмцээн болно
2025-10-23 11:22:12
Өнгөрсөн долоо хоногт 1905 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-10-23 11:03:48
Өнөөдөр олон улсын цоохор ирвэсийн өдөр
2025-10-23 10:56:32
ОХУ-аас шатахууны импортыг нэмэгдүүлэхээр боллоо
2025-10-23 10:49:16
ОБЕГ: Бэлэн байдлын үзлэгт 228 ажилтан, алба хаагч тусгай зориулалтын техник хэрэгсэл, багаж хэрэгсэлтэйгээр оролцлоо
2025-10-23 09:44:13
Монголын хоккейн лигийн тэмцээн эхэллээ
2025-10-23 09:38:47
Азийн залуучуудын "БАХРЕЙН 2025" наадмын нээлт боллоо
2025-10-23 08:26:18
ИРГЭД БАГАДАА 2-3 ЦАГ ДУГААРЛАЖ, 50-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЛИМИТТЭЙГЭЭР ШАТАХУУН ХУДАЛДАН АВЧ БАЙНА
2025-10-23 07:54:27
Хөл бөмбөгийн “U-13” насны лигийн аваргаар “ДЭРЭН” тодров
2025-10-23 07:30:00
Солонгос Улсад “ Global Taekwondo Master Training Program” сургалт болж байна
2025-10-23 07:20:00
Ширээний теннисний дасгалжуулагчдын үндэсний семинар эхэллээ
2025-10-23 07:10:00
АМЖИЛТ ГАРГАСАН ЗАЛУУСЫГ БАЙР, МАШИНЫ БАТЛАМЖААР ХУУРЧИХААД СУРАГГҮЙ БОЛДГООРОО АЛДАРТАЙ АРХАНГАЙНХАН ИЧИГ, ИЧИГ
2025-10-23 07:00:02
ЗАСГИЙН ГАЗАРТ “НАЙР ТАВЬЖ", УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ АД ҮЗСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХУРАЛДААН
2025-10-23 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТНБД Х.БАТЖАРГАЛ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТЭНТЭЙ ХАМТ ХЯТАД РЕСТОРАН БАС БААР АЖИЛЛУУЛДАГ
2025-10-23 07:00:00
Б.ШАТАРСАЙХАН: БҮТЭЭЛ БҮР МИНЬ МИНИЙ СЭТГЭЛИЙН ТОЛЬ
2025-10-23 07:00:00
Б.БУД-ЭРДЭНЭ: ОДИССЕЙ ЖҮЖИГ ЭР ХҮН ГЭР БҮЛ, ҮНЭТ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯМАР ОЛОН ЗҮЙЛ ТУУЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-10-23 07:00:00
Э.МИНЖИНСОР: Гар барилдааны дэлхийн аварга болох мөрөөдөлтэй
2025-10-23 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ХЭЛ АМ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИРНЭ
2025-10-23 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 0 ХЭМ ОРЧИМ БАЙНА
2025-10-23 06:00:00
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн эрэгтэй, эмэгтэй баг түрүүллээ
2025-10-22 18:12:36
Жүдо бөхий өсвөр үеийн “Ялалт-2025” тэмцээн өндөрлөв
2025-10-22 17:54:13
ЭМГЭНЭЛ: ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ (1932-2025)
2025-10-22 17:45:17
Б.Дөлгөөн олон улсын дасгалжуулагчийн “ICECP” хөтөлбөрт хамрагдлаа
2025-10-22 17:32:22
2025-10-22 17:17:26
ГССҮТ:ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ОРСОН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН ГУРАВ НЬ МЭС ЗАСЛИЙН ТАСАГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА
2025-10-22 17:09:26
Элчин сайд У.Нямхүү 24 цагийн марафоны тамирчдыг хүлээн авч уулзлаа
2025-10-22 14:35:19
Зам тээврийн осол, зөрчлийг бууруулах зорилгоор “Хариуцлагатай жолооч” аяныг эхлүүллээ
2025-10-22 14:32:11
Шатахууны худалдаа эрхлэгч 21 аж ахуйн нэгжид торгууль ногдууллаа
2025-10-22 13:27:54
Ц.САНДАГ-ОЧИР: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙНХЭН ЦЭЦИЙН ТУХАЙ ХУУЛИА ЗӨРЧИЖ, ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААНЫГ АЛГАСАЖ БАЙНА
2025-10-22 13:01:03
Д.БАТЛУТ: Энхийг сахиулагчдын томилолтын зардлыг 6 сая болгож нэмэгдүүллээ
2025-10-22 12:36:13
Т.Баяр “Бахрейн-2025” Азийн наадмын триатлонын төрөлд уралдана
2025-10-22 12:33:37
Г.ДАМДИННЯМ: ИРГЭД ШАТАХУУН НӨӨЦӨЛЖ БАЙГААГААС БОЛЖ ХЭРЭГЛЭЭ ХОЁР ДАХИН НЭМЭГДЭЖ БАЙГАА
2025-10-22 12:21:28
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын явц 92 хувьтай үргэлжилж байна
2025-10-22 12:05:02
ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Г.БАЯСГАЛАН: Цэцэд хууль бусаар нөлөөлөх болохгүй бид төрийн өмнө хүлээсэн үүрэгтэй
2025-10-22 11:57:33
Х.БУЛГАНТУЯА: Ерөнхий сайд өөрийнх нь хүссэнээр санал гараагүйгээс болж Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудал болж байна
2025-10-22 11:09:31
Багш, ажилчдын цалинг 20 хувь, эрүүл мэндийн салбарынхыг 15 хувь нэмэх тооцоолол гарчээ
2025-10-22 11:08:06
МОНГОЛ СЭТГҮҮЛЧ
2025-10-22 10:37:13
Н.НОМТОЙБАЯР: АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ЦЭЦИЙН ГИШҮҮН О.МӨНХСАЙХАНААС ТАТГАЛЗАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН
2025-10-22 10:20:33
2025-10-22 10:00:00
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2025-10-22 09:50:38
2025-10-22 08:28:35
Спорт өрөлтийн өсвөрийн тамирчид Азийн аваргыг зорилоо
2025-10-22 08:08:33
“Гүрү Дорж” клубийн охидын баг тэргүүн байрт шалгарлаа
2025-10-22 07:21:00
Олимпын медальт тамирчдад хүндэтгэл үзүүллээ
2025-10-22 07:10:00
Л.ӨЛЗИЙТӨГСИЙН "СОНОТОЙ ГЭРЛЭСЭН МИНЬ" ЗОХИОЛЫГ ДҮРСЛЭХ УРЛАГААР АМИЛУУЛСАН КУРАТОР Б.ГАНТУЯА
2025-10-22 07:08:23
ТАЛИЙГААЧ Ш.АЛТАНТУЯАГИЙН ХЭРГИЙГ ЗАМХРУУЛАХЫН ТУЛД МАЛАЙЗЫН ЗАСГИЙН ГАЗРААС АВЛИГА АВСАН ЭСЭХЭЭ ЭЛЧИН САЙДЫН СУУДЛААСАА БУУЖ БАЙГААД ШАЛГУУЛНА УУ, Л.БОЛД САЙД АА
2025-10-22 07:00:16
ТӨРИЙН ГАЦААГ ГАРГАХ ГАНЦ НАЙДВАР НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ БОЛЧИХЛОО
2025-10-22 07:00:00
ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ
2025-10-22 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2025-10-22 07:00:00
Г.СЭЦҮЛЭН: HIPPO ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД ОРОЛЦСОНООР ОЛОН НАЙЗТАЙ БОЛЖ, ӨӨРИЙГӨӨ ИЛҮҮ ХӨГЖҮҮЛЖ ЭХЭЛСЭН
2025-10-22 07:00:00
Л.УЯНГА: Гүйхээ болъё гэсэн бодол огт төрж, шантарч байгаагүй ээ
2025-10-22 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -2 хэм хүйтэн байна
2025-10-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |