• Өнөөдөр 2026-08-28

Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв

    Монгол Улсаас ОХУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа 2026 оны наймдугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын «Россотрудничество» агентлагийн дарга И.Ю.Чайкатай уулзав. Уулзалтаар талууд хоёр улсын хүмүүнлэг, боловсролын салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон байна.

    ОХУ-д суралцаж буй монгол оюутнуудын тоо, сургууль, мэргэжлийн чиглэлтэй холбогдох асуудлуудыг хөндөн ярилцжээ. Мөн ОХУ-ын Засгийн газрын квотоор суралцаж буй монгол оюутнуудын тэтгэлгийг нэмэгдүүлэх боломжийг судлах чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

    Уулзалтын үеэр Оросын тал Монгол Улсын орос хэлний багш нарыг давтан сургах, мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн ОХУ-ын «Шинэ үе» (Новое поколение) хөтөлбөрийн хүрээнд Монголын залуу мэргэжилтнүүдийг богино хугацааны танилцах сургалт, хөтөлбөрүүдэд хамруулах, хүлээн авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.


 

 


Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188