• Өнөөдөр 2026-08-29

Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав

2026-08-28,   273

     Элчин сайд Д.Бямбадорж 2026 оны  наймдугаар сарын 26-ны өдөр Каир хотноо Египетийн их музейн “GEM” гүйцэтгэх захирал, доктор, профессор Ахмед Гонеймтэй уулзжээ. Уулзалтаар хоёр улсын музейн харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, музейн менежмент, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, музей судлал, мэргэжилтнүүдийн сургалт, үзэсгэлэн солилцох боломжийн талаар санал солилцсон байна.

    Талууд хоёр талын музейн мэргэжилтнүүдийн цахим уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулж, хамтын ажиллагааны боломжит чиглэл, хэрэгжүүлэх ажлын дарааллыг нарийвчлан тодорхойлохоор санал нэгджээ. Египетийн их музей “GEM” нь 2025 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр албан ёсоор нээлтээ хийсэн байна. Тус музейд нийт 500 мянган м/кв талбайг хамарсан, нэг соёл иргэншлийн түүх, өвд зориулсан дэлхийн хамгийн том музей юм.

   Тус музейд эртний Египетийн түүх, соёлын өвийг балар эртний үеэс одоо үеийг хүртэлх цаг хугацааг хамруулан, 100 гаруй мянган үзмэрээр цогцоор нь танилцуулдаг байна. Түүнчлэн музей нь үзмэрийг олон нийтэд дэлгэн толилуулахын зэрэгцээ дэлхийн томоохон сэргээн засварлалтын төвүүдийн нэгийг түшиглэн эртний соёлын өвийг судлах, сэргээн засварлах, хадгалан хамгаалах чиглэлээр цогц үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой.


 

 


Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188