Ромын пап Францис Монгол Улсад айлчлах гэж байгаагаа албан ёсоор зарлалаа. Пап ламын айлчлал ирэх есдүгээр сард болох бөгөөд пап Францис энэ сарын сүүлчээр Унгарт 41 дэх удаагийн мөргөлөө хийж, есдүгээр сарын 21-нд Францын Марсель хотод айлчилсны дараагаар Монгол Улсад ирэх аж.
Өдгөө 86 настай пап Францис өвдөгний архаг өвдөлтийн улмаас таяг тулж, тэргэнцэртэй явах болсон. Мөн өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр амьсгалын замын өвчин нь хүндэрч, олон хоногийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эрүүл мэндийн онош нь архаг бронхит гэсэн ч пап Францис “Би амьд” хэмээн эмнэлгээс гарахдаа хошигнож байв. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг гэгддэг, католик сүмийн дээд тэргүүн пап Францисын эрүүл мэндийн байдал муу байхад энэ онд хэд хэдэн орноор айлчлах тов гаргасныг гаднын хэвлэлүүд онцолж байгаа юм.
Ромын пап Францис өнгөрсөн хоёрдугаар сард Африк тивд очиж, Конго, Өмнөд Суданд айлчилсан. Улмаар эргэн Ватиканд хүрээд байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байв. Тэгвэл эмнэлгээс гарсан папын айлчлал энэ сарын сүүлчээр Унгарт хийх папын 41 дэх удаагийн мөргөлөөр эхэлнэ. Пап зуны төлөвлөгөөндөө айлчлал оруулаагүй бөгөөд ирэх наймдугаар сард Португаль, есдүгээр сарын 21-нд Францын Марсель хотод айлчилж, 23-нд Монгол Улсад ирэх юм байна.

Монгол Улс Ватикан Хот Улстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн 2022 онд тохиосон. Тус ойтой холбоотойгоор пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хүлээн авч уулзсан байдаг. Пап Францис 2009 онд Монголын Элчин рүү захидал явуулж байсан бөгөөд тухайн үед “Ерөнхийлөгч Н.Энхбаяр шашин шүтэх эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж байгааг сайшаамаар байна” хэмээн захидалдаа онцолж байжээ. Тэдний Монгол, Ватиканы дипломат харилцаа тогтоосны ойн уулзалтыг “Vatican News” онцолж, олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татаж байсан юм.
Мөн пап Францис өнгөрсөн оны наймдугаар сард католик сүмээс Монгол суурьших кардиналаар хамба Жоржио Маренгог сонгосон. Улмаар католик сүмийн хамба Маренго нь Монгол Улсад суурьшсан анхны кардинал болж байв. Түүнийг Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Клечески Ватикан Хот Улсаас урьж авчирсан байдаг. Пап Франциск энэ онд Монгол Улсад айлчлахаас гадна ирэх онд БНЭУ-д айлчлахаар төлөвлөж байгаа нь анхны айлчлалаараа онцлог төдийгүй буддын шашин илүүтэй дэлгэрсэн оронд айлчлах гэж байгааг олон хэвлэл онцолж байна.

Пап Францис Монгол Улсад айлчлахаар болсноо албан ёсоор зарласантай холбоотойгоор гаднын хэвлэлүүд “Яагаад” гэх асуулт тавьж эхэлжээ. Тухайлбал, “1500 ч хүрэхгүй католик шашинтантай Монгол Улсад уу”, “Буддын шашны X Богдоо тодруулаад байгаа Монгол Улсад юуны учраас очих гэж байгаа вэ” зэргээр бичиж байх аж. Харин “Reuters” агентлаг “БНХАУ-тай хиллэдэг Монгол Улс стратегийн хувьд асар ач холбогдолтой орон учир пап лам айлчлахаар болсон” гэжээ.
Пап Францис өнгөрсөн хоёрдугаар сард Африк тивд айлчилж байхдаа Монгол Улс руу айлчлахаар төлөвлөж буй тухайгаа цухас дурдаж байсан. Тухайн үед Монгол руу айлчлах тухайгаа сэтгүүлчдэд мэдэгдсэн байсан бөгөөд түүний дараагаар пап ламын тээврийн асуудлыг хариуцдаг “ITA Airways” компаниас айлчлалын төлөвлөгөөг нь гаргаж баталсан. Папын айлчлалыг олон улс, гаднын хэвлэлүүд “Коммунист улс дахь католик шашинтнуудын байдлыг сайжруулахыг хичээж байгаа” гэсэн байна.

Барууны хэвлэлүүд пап Францис айлчилсан, очсон орон бүрдээ ялуурал, тэгш бус байдлын асуудлыг хөнддөг гэдэг. Тухайлбал, пап лам 2015 онд Африкийн Кени, Уганда, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад хийсэн айлчлалаараа эдийн засаг, ядуурлын түвшинг онцлон ярьж, шийдвэр арга хэмжээ авч болох эсэхийг онцлон бусад оронд мэдэгдэж байв. Хачирхалтай нь, дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн нэг гэгддэг түүний хөндсөн, онцолсон сэдэвт олон орон анхаарч тусламж, дэмжлэг үзүүлсэн нь цөөнгүй байдаг аж.
Католик сүмийн зарим дүрэмтэй холбогдуулан пап ламыг улс төрөөс хол байх ёстой гэж үздэг байна. Харин пап ламын үүрэг олон жилийн өмнөөс өөрчлөгдсөн байдаг бөгөөд өдгөө пап лам Ватикан Хот Улсдаа төрийн тэргүүнийхээ гаргасан шийдвэрийг хянан баталдаг эрх мэдэлтэй гэнэ.

Ромын пап лам айлчилж, өөрчлөлт оруулсан орнуудаас жишээ дурдахад, пап Францис 2014 онд АНУ, Куба Улсад айлчилсны дараагаар хоёр орны маргаантай харилцаа, уур амьсгалын өөрчлөлтийн талаар төрийн тэргүүнүүдтэй нь ярилцаж, зөвлөлдсөн гэдэг. Пап ламын айлчлалын дараагаар олон жилийн турш зохион байгуулагдаагүй хоригдол солилцох ажиллагаа АНУ, Куба Улсын хооронд болж байсан юм. Гэсэн ч пап Францис хоёр орныг үйл ажиллагаанд хамтрахаас өмнө тухайн үеийн Ерөнхийлөгч асан Барак Обамагийн арлын улсын эдийн засгийн хориг арга хэмжээг зөөлрүүлэх төлөвлөгөөг нь зарлачихсан байж. Үүнд нь америкчууд эсэргүүцэл илэрхийлж, хэсэг хугацаанд америкчууд, католик шашинтнуудын дунд үл ойлголцол байсан гэнэ.
Энэ мэтчилэн Ромын пап Францис айлчилсан орон бүрийнхээ улс төр, геополитикт ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлдэг бөгөөд ихэвчлэн шашны төрлийн сэдэлтэй байдаг талаар хэвлэлүүд мэдээлжээ. Харин пап ламын Монголд ирэх айлчлах буддын шашны X Богд тодорсны дараа болон ээлжит сонгуультай ойрхон таарч байгаа нь олон хүний анхаарлыг татаж байгаа юм.
Ромын пап Францис буюу Хорхе Марио Берголио нь 1936 оны арванхоёрдугаар сарын 17-нд Аргентины Буэнос-Айрес хотод төржээ. Түүний өвөг дээдэс нь Итали гаралтай хүмүүс байсан бөгөөд Аргентинд цагаачилж байсан аж. Францис өсвөр насандаа бусдын адил хөл бөмбөгийн спорт шимтэж, хөгжөөн дэмждэг байсан бөгөөд химийн технологичийн мэргэжлээр сурч төгсөж байжээ. Мэргэжлээ эзэмшсэнийхээ дараагаар удалгүй шашны мөрийг дагаж, 1969 онд католик шашны санваартны хэргэм хүртсэн байдаг. Улмаар 1973-1979 онд Аргентины Есүсийн Нийгэмлэгийн мужийн тэргүүн, 1998 он буюу 62 насандаа Буэнос-Айресын тэргүүн хамба болжээ. 2013 оны хоёрдугаар сарын 28-нд Ромын пап XVI Бенедикт сэнтийгээсээ буусны дараагаар Берголиог шинэ пап ламаар сонгож, Францис алдар өгчээ. Францис 76 насандаа Ромын пап лам болсон байдаг аж.

| Ромын папын айлчлалын Монголын улс төр, геополитикт үзүүлэх нөлөө |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |