Татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон цагаан захтнууд буюу ямарваа нэгэн улсын төрийн өндөр албан тушаалтнууд эх орноосоо зугтаж, гадаад орогнохдоо хууль бусаар олсон хөрөнгөө үрж, зугаацахад тохиромжтой гэсэн газар сонгодог гэнэ. Гэсэн ч уг төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг хаанаас, хэрхэн баривчилснаа FBI, Интерпол зэрэг олон улсын тагнуул, мөрдөх товчоо мэдээлдэггүй. Харин энэ тал дээр баримттайгаар таамаг дэвшүүлсэн эдийн засгийн гэмт хэрэгтнүүдийн орогнох газар болдог дэлхийн хэд хэдэн хотыг уншигч танд танилцуулъя.
Цагаан захтан, эдийн засгийн гэмт хэрэгтнийг мөрдөж, баривчлахад орогносон улсынх нь хууль, эрх зүй зэргээс шалтгаалан хүндрэл учирдаг аж. Тухайлбал, “CNBC”-гийн хийсэн судалгаагаар дэлхийн 100 орчим орон хоорондоо ялтан шилжүүлэх гэрээгүй байдаг бөгөөд зарим оронд тухайн улсын иргэнээр бүртгүүлэхэд хялбар, нэгэнт бүртгүүлсэн бол тус улс нь харьяа иргэнээ бусад орны тагнуул, хууль хүчний байгууллагаас хамгаалдаг гэнэ.

Хятадын баячуудын казинод нь мөнгө угаадаг гэдгээрээ “зартай” Макао Хонконгийн бүс нутагт багтдаг ч улсаасаа зарим хууль, эрх зүйн орчин нь өөр байдаг аж. Тодруулбал, Хонконг дэлхийн олон оронтой ялтан шилжүүлэх гэрээтэй ч Макао хотод ялтан шилжүүлэх гэрээ байдаггүй. Хятадын баячуудаас эхлээд дэлхийн олон орны тэрбумтан, саятнуудын мөнгөө угаах “уурхай” болсон Макаод эдийн засгийн томоохон гэмт хэрэгтнүүд, онц ноцтой хүн амины хэргийн сэжигтнүүд ч орогнож байж болохыг “Business Insider” онцолж байжээ. Макао казиногоороо алдартай ч бүхлээр нь авч үзвэл хагас сая орчим хүн амтай тус хотод орогнох, нуугдах илүү хялбар гэнэ.

Саяхны жишээ дурдахад, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “South Shore Holdings” компанийн эзэн Питер Кокер гэгч АНУ-ын үнэт цаасны зах зээлд хөөсрөл үүсгэж, мөнгө угааж, залилан хийсэн хэрэгт холбогдсоноосоо хойш удаан хугацааны турш сураггүй болоод байв. Тэгвэл тус этгээдийг өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын Батлан хамгаалах яамны тусгай ажилтнууд Макаогоос баривчилсан байдаг. Баривчлагдах үедээ Питер Кокер Макаод 13 давхар томоохон зочид буудал барьж байсан бөгөөд сэжигтнийг АНУ татаж авснаас хойш тус буудал дампуурсан талаар Макаогийн шүүхээс мэдэгдсэн юм. Энэ мэт өөр олон гэмт хэрэгтэн Макаогоос баривчлагдаж байсан бөгөөд Хонконг руу гарснаас хойш сураг нь тасарсан олон гэмт хэрэгтэн байгааг FBI-н албан ёсны цахим хуудаснаас харж болно.

Франц, Испанийн дунд орших 14 мянга гаруй хүн амтай Андорра эдийн засгийн гэмт хэрэгтнүүдийн сонгож очдог, орогнодог “топ” газруудын нэг гэнэ. Газар нутгийн байршлын хувьд Андоррагаас хөрш Франц, Испани руу нэвтрэхэд хялбар бөгөөд тус улсад консулын газар ч байдаггүй учир тэнд очсон гадаадын гэмт этгээдүүд эрх чөлөөтэй гадуур “зугаалж” байдаг гэх. 2010-аад оны эхээр Андорра дэлхийн орнуудтай ялтан шилжүүлэх гэрээгүй байсан. Тухайн үед олон орны гэмт хэрэгтнүүд тус улсыг орогнох газраа болгон сонгож байж. Харин түүнээс хойш Андоррагийн эрх баригчид гаднын тагнуул, хууль хүчний байгууллагатай хамтарч улсад нь орогнож байсан хэд хэдэн гаднын том албан тушаалтныг баривчилж байжээ.

Тухайлбал, хууль бусаар газрын тосны компанитай гэрээ байгуулж, хоёр тэрбум орчим евро авсан гэдэг Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавесыг Андоррад орогнож байхад нь баривчилсан байдаг. Баривчлагдсанаасаа хойш Уго Чавес өвчнөө дийлэлгүй нас барсан бөгөөд одоог хүртэл түүний хоёр тэрбум евро хаана байгаа нь мэдэгддэггүй гэх. Үүнтэй холбоотойгоор түүнтэй хамт ажиллаж байсан тухайн үеийн дэд сайд, бизнесменүүд, гэр бүлийг нь одоо ч хууль хүчний байгууллагаас шалгадаг. Мөн тус улсад мөнгө угаадгаараа “зартай”, “Banca Privada d'Andorra” компанийн эзэн, Андоррагийн томоохон бүлэглэлүүдийн нэгнийнх нь толгойлогч Жоан Пау Микелыг тус улсын Andorra la Vella хотоос баривчилж байсан юм. Өвлийн улиралд хэт хүйтэрдэг ч зундаа сэрүүн байдаг Андорраг “тайван” байх дуртай гэмт хэрэгтнүүд сонгодог гэх.

ОХУ-ын Санкт-Петербуг хот зах захтнуудын томоохон орогнол гэдгээрээ алдартай. 5.4 сая хүн амтай тус газар авлига, албан тушаалын хэрэгт богдсон гаднын томчуудын “үүр” болж байгаа гэнэ. Жилийн олонх өдөрт нь хасах градусын хүйтэн заадаг Санкт-Петербуг ялтан шилжүүлэх гэрээгүй. Жишээлэхэд, FBI, АНУ-ын Батлан хамгаалах яам тэргүүтэй хэд хэдэн газар эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтнийг Санкт-Петербургт байгаа гэх мэдээлэл авч, дотогшоо нэвтэрч шалгах, баривчлах зөвшөөрөл хүссэн ч тэр бүр амжилт олдоггүй аж.


Нийслэл Бээжин хотоос ердөө хоёрхон цагийн зайд оршдог Тяньжин хотыг олон гэмт хэрэгт холбогдсон цагаан захтан сонгосон гэнэ. Тяньжин нь 10 сая орчим хүн амтай боомт хот бөгөөд өдөр тутмын амьдрал, хүмүүсийн хөл хөдөлгөөн дийлдэхгүй байсаар өдөр өнгөрдөг. Гэхдээ тус хотыг сонгосон чинээлэг хүмүүсийг зугаацуулах, мөнгийг нь үрэхэд зориулсан олон зүйл байдаг гэх.
Тяньжин ялтан шилжүүлэх гэрээгүй гэдэг ч 2021 онд Мэн Ванжоу гэх “зартай” эмэгтэйг шилжүүлэн авахын тулд Канадын нэгэн дипломат ажилтныг шилжүүлсэн явдал болсон. Тухайлбал, 2021 оны наймдугаар сард Тяньжинд байсан Канадын дипломатч Майкл Спаворт Хятадын шүүхээс 11 жилийн хорих ял ногдуулсан байдаг. Харин үүнээс хойш удалгүй Канадад баривчлагдсан Хятадын “Huawei Technologies” компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоутай талууд ялтнаа шилжүүлсэн аж.

| ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ЗУГТАХДАА ОЧИЖ, ОРОГНОДОГ ХОТУУД |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |