Турк, Сирийн газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 33 мянгад хүрлээ. Туркийн Онцгой байдлын “Саком” төвийн мэдэгдсэнээр тус улсад амиа алдсан хүний тоо 29,605-д хүрсэн бол Сирийн “Цагаан дуулгатнууд” иргэний хамгааллын бүлгийн мэдээллээр Сирид газар хөдлөлтийн улмаас 3576 хүн амиа алдаад байна. “Цагаан дуулгатнууд”-ын мэдээллээр Сирийн Засгийн газрын хяналтад байгаа бүсэд 1408 хүн амь эрсдэж, баруун хойд хэсгийн босогчдын хяналтад байгаа бүсэд 2168 хүн амиа алдсан аж. Улмаар Сири дотооддоо эрэн хайх, аврах ажиллагаагаа дууссаныг зарласан бөгөөд “CNN” агентлагийн мэдэгдсэнээр тус улсад амиа алдсан хүний тоо дахин нэмэгдэх төлөвтэй байгаа юм байна.
.png)
Албаны эх сурвалжийн мэдээлснээр Туркт АНУ, ОХУ, БНХАУ, Европын холбоо зэрэг 30 гаруй улс, холбоо эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа юм. Харин Сирийн газар хөдлөлтийг төдийлөн ойшоохгүй, тусламж, дэмжлэг үзүүлэхгүй байгааг олон улсын иргэд, шүүмжлэгчид буруушааж байна.
Зүүн Европт өрнөж буй геополитикийн асуудалтай холбоотойгоор Турк Улс ОХУ-ын дэмжлэгийг авах тухайд хариу өгөлгүй хэдэн өдөр болсон аж. Энэ хооронд ОХУ Сирид аврах анги, эмнэлгийн баг илгээсэн бөгөөд өнгөрсөн амралтын өдөр Туркийн эрх баригчид зөвшөөрсний үндсэн дээр Оросын аврагчид Турк руу нэвтэрч эхэлжээ. Газар хөдлөлт болсон хоёр оронд тусламж, дэмжлэг үзүүлж байгаа орнууд ихэвчлэн аврах хүчин, эмнэлгийн баг, техник хэрэгслээр хангаж байна. Мөн үүнтэй холбоотойгоор Туркийн холбогдох албанаас тус улсад хандих боломжтой зүйлсийн жагсаалт ч гаргасан юм. Тус жагсаалтад:
-Лаазалсан хүнс,
-Хувцас, дотуур өмд,
-Power bank
-Хөнжил, мишок зэрэг 20 орчим барааны жагсаалт гаргажээ.
Харин Европын холбоо, АНУ, Их Британи, БНХАУ, БНСУ, Япон, Франц зэрэг томоохон эдийн засагтай орон Туркт санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Мөн газар хөдлөлтийн дараах сэргээн босголтод нь зориулж Дэлхийн банкаас 1.7 тэрбум ам.доллар хандивлахаар болсон юм.

Туркт болсон газар хөдлөлтийн дараа тус улсад сүүлийн жилүүдэд баригдсан барилгууд аюулгүй байдлын шаардлага, чанар хангаагүй олон улс шүүмжилсэн. Тэгвэл энэ асуудалд тус улсын эрх баригчдын шийдвэрийн дагуу барилгын компанийн эзэн, гүйцэтгэгч нарын 133 хүн баривчилсан талаар Туркийн албаны хүмүүс мэдэгджээ. Зарим шүүмжлэгчийн анхааруулж буйгаар барилгын компаниудад анхаарах нь гамшгийн үеийн сэтгэл зүйг буруу, өөр зүг рүү хандуулах оролдлого байж болзошгүй байна. Харин “BBC” агентлагийн мэдээлснээр Туркийн Засгийн газрын хэрэгжүүлсэн барилга, байгууламжийг эрчимжүүлэх зорилго нь газар хөдлөлтөд тэсвэргүй олон барилга “төрүүлсэн” байх гэнэ. Үүнтэй холбоотойгоор барилгын компаниудын удирдлагуудыг баривчлаад байгаа өршөөл үзүүлж ч магад юм байна.

ОХУ, Украины дайн эхэлснээс хойш 355 өдөр өнгөрчээ. Хоёр орны мөргөлдөөн сүүлийн саруудад намжсан ч 2023 оны хоёрдугаар сар гарснаас хойш дахин ширүүсэж эхлэв. Украины арми Оросын тал руу цохилт өгөх нь олон болж, ОХУ-ын талаас хариу арга хэмжээ авч байгаа ч хохирлын хэмжээ их байгааг олон улсын агентлагууд онцолж байна.
Их Британийн Тагнуулын албаны мэдээллээр өнгөрсөн хоёр долоо хоногт ОХУ, Украины газар нутагт болсон мөргөлдөөнд тус дайн эхэлснээс хойших хамгийн олон хүний амь эрсэдсэн байж болзошгүй гэнэ.

Украины албаны болон Их Британийн Тагнуулын албаны мэдээлэлд тулгуурласнаар 2023 хоёрдугаар сар гарснаас хойш өдөрт 800 гаруй орос цэрэг амиа алдаж байгаа аж. Харин уг тоон баримтыг Их Британийн Батлан хамгаалах яамнаас “Батлах боломжгүй” гэж мэдэгдээд байгаа ч Украины эрх баригчид тоон баримтыг ОХУ дахин том давшилт эхлүүлсэнтэй холбон тайлбарлаж байна.

Өнгөрсөн долоо хоногт Украины Батлан хамгаалах сайд Алексей Данилов “ОХУ өнгөрсөн жил халдан довтолж эхэлсэн хоёрдугаар сарын 24-ний өдрөө дахин томоохон дайралт хийхээр бэлтгэж байгаа” хэмээн мэдэгдсэн. ОХУ, Украины дайн одоо Украины зүүн хэсэгт орших Бахмут орчимд ширүүсэж байгаа бөгөөд өнгөрсөн 2022 оны сүүлчээр Оросын армитай нэгдсэн “Вагнер”-ын хөлсний цэргүүд тус бүс нутгийн ойролцоох суурин, тосгонг эзлээд байгаа юм байна. Зүүн Европт өрнөж буй дайны фронтын талаарх хамгийн сүүлийн мэдээллийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хамгийн ойр дотнын хүн гэгддэг Евгений Пригожин “Telegram” хуудастаа “Вагнер”-ын хөлсний цэргүүд өнөөдөр Красна Хора сууринг эзлэн авлаа” хэмээн мэдэгдсэн аж.

| Туркийн эрх баригчид барилгын компаниудынхаа удирдлагуудыг баривчилж, ОХУ, Украины дайн ширүүслээ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |