Турк, Сирийн хилийн бүс нутагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш дөрвөн өдөр өнгөрч байна. Энэ хугацаанд дээрх хоёр орны болон олон улсын эрэн хайх, аврах баг, хүчин газар хөдлөлтийн бүсэд аврах ажиллагаа зохион байгуулж, нурангинаас иргэдийн аварч, амиа алдсан иргэдийг албан ёсоор бүртгэж байгаа. Тэгвэл газар хөдлөлт, нурангид дарагдсаны улмаас амиа алдсан хүний тоо албан ёсоор 20 мянгад хүрснийг “BBC” агентлаг мэдээлэв. Сирийн Хүний эрхийн байгууллагын мэдэгдсэнээр тус улсад 3200 орчим хүн амиа алдаад байгаа бол Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Туркт амиа алдсан хүний тоо 16,500 давсныг мэдэгджээ. Турк, Сирийн хилийн бүсэд газар хөдлөлтийн анхны чичирхийлэл орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 6-ны 04:00 цаг орчимд мэдрэгдсэн бөгөөд түүнээс хойш давтан 14 удаа чичирхийлсэн аж. Хүчтэй чичирхийллийн улмаас Туркийн хилтэй ойр оршдог хотууд гамшигт нэрвэгдэв. Үүнтэй холбоотойгоор газар хөдлөлт болон нурангид дарагдаж, амиа алдсан, бэртэж, гэмтсэн алдартнуудын тухай хүргэж байна.

БНТУ-ын Парламент болон эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын гишүүн Якуп Таш Адьяман мужид болсон газар хөдлөлтийн улмаас нурангид дарагдан амиа алджээ. Тэрээр 1959 оны зургадугаар сарын 16-нд Адьяман мужид төрж, төрөлх мужаасаа 27 удаа Шударга ёс, хөгжлийн намын депутатаар сонгогдож, 2018 оны сонгуулиар Парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан аж. Якуп Таш нь эхнэр, зургаан хүүхэдтэй бөгөөд холбогдох албанаас гэр бүлийнхэн нь аюулгүйг байгааг мэдэгдээд байна.


Гана гаралтай, Английн хөл бөмбөгийн “Челси” клубын довтлогч асан Кристиан Ацу Туркт болсон газар хөдлөлтөд өртөж, нурангид дарагджээ. Кристиан Ацу Гана Улсынхаа шигшээ багийн төлөө 65 тоглолтод оролцож, Английн хөл бөмбөгийн “Ньюкасл” клубт 107 тоглолтод орсныхоо дараа “Челси”, “Эвертон”, “Борнмут” клубын төлөө тоглож байгаад өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас эхлэн Туркийн “Хатайспор” клубын төлөө тоглох болсон. Хөл бөмбөгчийг нурангид дарагдсан талаар түүний одоогийн харьяалагдаж буй “Хатайспор” клубын менежер Волкан Демирел мэдэгдсэн. Тэгвэл нурангид дарагдсан хөл бөмбөгийн нэр тоглогчийг аварсан талаар Туркийн Онцгой байдлын албанаас мэдэгдсэн. Гэвч Кристиан Ацугийн агент хаана байгаа нь мэдээгүй талаараа мэдээлсэн нь олны анхаарлыг татсан. Харин уг мэдээлэлд Туркийн холбогдох байгууллагаас залруулга хийж, хөл бөмбөгч Кристиан Ацуг аварсан, биеийн байдал нь хэвийн байгаа талаар мэдэгдсэн юм.
.jpg)

Туркт орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 6-ны даваа гарагт болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас тул улсын и-спортын од “Luie” хочит Гизем Харманкая амиа алдсан талаар түүний хуучин и-спортын багийн хамтрагч цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. “Luie” Гизем нь и-спортын төрөлд “Valorant” видео тоглоомын мэргэжлийн тамирчин бөгөөд олон улсын “Valorant Game Changers” тэмцээнд оролцож, чамгүй амжилт үзүүлсэн байдаг. Гиземийн амиа алдсанд “Valorant” видео тоглоомын үүсгэн байгуулагчдаас албан ёсны цахим хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлжээ.
.png)

Туркийн Кахраманмараш мужийн спортын ордон нурангид дарагдаж, тус газарт болох байсан чөлөөт бөхийн тэмцээнд оролцохоор очсон олон улсын бөхчүүд амиа алдаж, гацсан талаар олимпын аварга Таха Акгуль цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Цахим хуудсаар дамжуулсан мэдээллийн дагуу Туркийн эрэн хайх, аврах баг ажиллагаа явуулж, Франц, Косово, Узбекистаны бөхчүүдийг аюулгүй газарт хүргэжээ. Гэвч энэ сайн мэдээний зэрэгцээ нурангид дарагсдсан спортын ордноос Туркийн долоон бөхийн цогсныг гарган авсан байна. Одоогийн байдлаар холбогдох албанаас амиа алдсан долоон бөхийн нэрийг зарлаагүй байгаа юм.
| ТУРК, СИРИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОН НУРАНГИД ДАРАГДАЖ АМИА АЛДСАН, БЭРТСЭН АЛДАРТНУУД |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |