Хенри Лукас 1980-аад оны "од" байлаа. Түүнийг хамгийн "амжилттай" цуврал алуурчин гэх нь ч бий. Бүр түүний түүхээр хийсэн олон кино байдгаас хамгийн сүүлийнх нь "Netflix"-ийн олон ангит. Тэрээр цаг хугацаа өнгөрч, хохирогчдынх нь тоо нэмэгдэж, эхлээд 100, дараа нь 200, сүүлд нь 600 хүний амийг хөнөөсөн хэргээ хүлээх тусам нэр нь дэлхийн дахинаа тархсан байдаг.

"80-аад оны од" гэгддэг Хенри Лукасын цуврал аллагын түүх ч анх удаа хүнтэй бэлгийн харьцаанд орсноос эхлэлтэй. Тэрбээр 14 настайдаа автобусны буудлаас өсвөр насны охиныг хулгайлж, ойн гүнд аваачин зодож, хүчиндсэнийхээ дараа боомилж хөнөөгөөд цогцсыг нь нуужээ. Зарим эх сурвалжийн хэлдгээр түүний анхны хохирогч нь 1951 оны гуравдугаар сард сураггүй болсон 17 настай Лаура Бернли гэгч охин бөгөөд Хенри Лукас багад нь ээж, ах нар нь шоглон "Авга Бернли" гэж нэрлэдэг байснаас нь үүдэлтэй сэтгэцийн эмгэг нь түүнийг Бернли охиныг хөнөөхөд хүргэсэн гэж үздэг.
Анхны хэргээсээ жилийн дараа Хенри хоёр ахын хамт хулгайн хэрэг хийж байхдаа газар дээрээ баригдан Виржиниа мужийн шүүхээр орж, хорих ял эдэлсэн. Бомонт дахь насанд хүрээгүйчүүдийн хорих газарт анхны ялаа эдэлсэн талаараа "Хорих газар цахилгаантай, устай манай гэрээс ч тохилог, тансаг байсан" тухай дурссан байдаг. Түүнээс хойш Хенри 1953 онд олон арван хулгайн хэрэгт буруутгагдан зургаан жилийн хорих ялаар шийтгүүлж, 1959 он хүртэл шоронгоос оргох хоёр ч оролдлого нь бүтэлгүйтжээ. Улмаар ялын хугацаа нь дуусаж чөлөөлөгдсөн.

Хенри Лукасын шоронгоос суллагдсаныхаа дараа хийсэн хамгийн эхний хэрэг нь ээжийгээ олж, хэрцгийгээр хөнөөсөн явдал. Тухайн үед түүний ээж Мичиган мужийн Текумсе дэх эгчийндээ амьдарч байсан бөгөөд Хенри ээжийнхээ хүзүү тус газар нь хутгалж хөнөөсөн байдаг. Бүр хөнөөснийхөө дараа ч цогцостой нь бэлгийн харьцаанд орсон тухай 80-аад онд шар хэвлэлийн мэдээ гарч байж. Хенри Лукас шоронгоос суллагдаад жил ч хүрэлгүй 20 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.
Гэвч 1970 оны зургадугаар сард шоронгийн ачаалал ихэссэн гэх шалтгааны улмаас Хенриг сулласан ч, ердөө шоронгоос гараад удаагүй байхдаа гурван өсвөр насны охиныг хулгайлахыг завдсан хэргээр дахин гурван жил хагасын хорих ял авч, ялаа эдэлжээ. Суллагдсаныхаа дараа тэрээр Пенсильвани мужид очин мөөгний фермд ажиллаж, тухайн газартаа амьдрах болов. Хэдэн жилийн турш Пенсильванид ажиллаж, амьдарсан тэрээр Бетти Кроуфорд гэх эмэгтэйтэй гэрлэсэн ч, эхнэрийнхээ хоёр дагавар охиныг хүчирхийлж, гэрээсээ зугтжээ.

Хенри Америкийн өмнөд нутгийг тойрон эргэлдэж, энэ үеэрээ олон төрлийн хачин ажлаар өдрийн хоолоо олж, хурдны зам дагуу явахдаа эмэгтэйчүүдийг хүчирхийлж, хөнөөсөн олон хэрэг үйлдсэн (энэ хугацаанд Хенри Лукасын үйлдсэн гэмт хэргийн тоог баталгаажуулж чадаагүй) гэнэ. Лукас 1976 онд Флоридагийн Жексонвиллийн уушийн газарт нэгэн эртэй танилцсан нь бэлгийн гаж донтон Оттис Түүл байсан бөгөөд ингэж танилцсанаасаа хойш тэр хоёр 600 гаруй хүн амины хэргийн сэжигтэн болсон байдаг.

1979-1981 онд Хенри, Оттис Түүл хоёр олон зуун хүчин, хүн амины хэрэг үйлдсэнээс нь 100 гаруй нь Түүлийн зохион байгуулалттай сатанист, каннибалист хэрэг байсан гэнэ. Тодруулбал, Оттис Түүл нь хүний махаар хооллогч байжээ. Харин Хенри хүний мах идэхээс татгалздаг байж. Гэсэн ч Тэрээр шүүхийн өмнө "Оттисын хийдэг байсан хүний махан хоолны сүмс нь л таалагддаггүй байсан" тухай хэлжээ. Хенри, Оттис хоёр хамт амьдарч, хамтран аллага үйлдэх болсноос хойш хэдэн жил өнгөрсний дараа Хенри хамтрагчийнхаа есөн настай зээ охинтой нууц амрагийн харилцаатай болжээ. Үүнээс хойш Хенри нууц амраг Бэкигийн хамт Флорида руу нүүхээр тохиролцож, Оттисоос зугтсан аж. Харин тэр хоёрын ард үлдсэн Оттис Түүлийн аллагын хэрэг төгсгөл болоогүй юм.
Хенри Лукас Бэкитэй хамтран амьдарч байхдаа ч хамгаалалтгүй, харанхуй газар яваа, хурдны замын ойролцоо байгаа эмэгтэйчүүдийг хүчиндэж хөнөөгөөд, цогцсыг нь нуусан олон хэрэг үйлдэж байснаа шүүхийн өмнө хүлээсэн байдаг. 1998 онд Техас мужийн шүүхээс цаазын ял сонссон Хенри Лукасын хэргийг АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш тухайн үед мужийн амбан захирагчийн мэдлээрээ цаазыг цуцалжээ. Гэсэн ч Хенри Лукас тус мужид одоог хүртэл нэр, албан тушаал нь үл мэдэгдэх эмэгтэйг хөнөөсөн хэрэгтээ цаазын ял сонсож, 2001 онд цаазлуулсан юм. Тэрээр цаазлуулахаасаа хэдэн жилийн өмнө өгсөн ярилцлагадаа "Хүн хөнөөх гадуур алхахтай адил энгийн. Хэрэв би хохирогч хүсэх юм бол хэн нэгний хаалгыг тогшиход л хангалттай" гэжээ.
Эх сурвалж: The Guardian, Criminal Minds
| Цуврал алуурчин, 80-ААД ОНЫ ҮЕИЙН “ОД” ХЭНРИ ЛУКАСЫН 600 эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн ХЭРГИЙН ҮНЭН ТҮҮХ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |