Дэлхийн эдийн засгийн чуулган 53 дахь удаагаа Швейцарийн Давос хотод эхэлсэн. Энэ удаагийн чуулган "Хуваагдаж байгаа дэлхий, хамтарч байгаа ертөнц" сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд цар тахал, үнийн өсөлт, эрчим хүч, геополитикийн зөрчилдөөнийг шийдвэрлэх арга зам хайж, дэлхийн эдийг засгийг сэргээх арга замыг олохоор хэлэлцэх юм.
"Давос-2023" эдийн засгийн чуулга уулзалтад олон улсын Засгийн газар, олон улсын байгууллагын 370 гаруй төлөөлөгч, 56 Сангийн сайд, 19 Төв банкны тэргүүн, 30 Худалдааны сайд, 36 Гадаад хэргийн сайд, бизнесийн салбарын 1500 гаруй төлөөлөгч оролцож байна. Уулзалт эхлэхээс өмнө уригдаж ирсэн төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 5000 хүртэлх тооны хууль хүчний албан хаагчийг дайчлан ажиллахаа мэдэгдсэн. Тэгвэл уулзалтад оролцож буй хэвлэлийнхний мэдээлснээр цагдаа, цэргийнхэн Давос хотоос орох, гарах бүр замыг хааж, хүн бүрийн бичиг баримт, хурууны хээг шалгаж байгаа аж.

"Давос-2023" эдийн засгийн чуулга уулзалт олон улсын Засгийн газар, бизнесийн салбарын төлөөлөгчдийн зэрэгцээ дэлхийн нөлөө бүхий 200 гаруй тэрбумтныг оролцуулснаараа онцлог болжээ.
Тэгвэл чуулгын эхний хоёр өдрийн уулзалтад тэрбумтнуудын клуб дэлхийн хүн амын орлогын хэт ялгаатай байдлыг буруулахад санал нэгдэж, хөрөнгөтэй хүмүүсээс илүү өндөр татвар авах нь зүйтэй гэсэн уриалга гаргасан байна.
Харин Олон улсын валютын сангийн захирал Кристалина Георгива, Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард зэрэг албаны төлөөлөгч энэ удаагийн чуулга уулзалтын гол сэдэв дэлхийн эдийн засгийн удаашрал байхыг онцолжээ. Цар тахлын сөрөг нөлөө, ОХУ, Украины дайнаас үүдэлтэй геополитикийн зөрчилдөөн нь дэлхийн даяар эрчим хүч, хүнсний үнийн хөөрөгдөл үүсгэхээс гадна Америк, Европ тивд инфляц өндөр байгаа нь эдийн засгийн гол хүндрэл болоод байгаа юм. Энэ тухай Олон улсын валютын сангийн захирал Кристалина Георгива ойрын хоёр жилд олон улсад амьжиргааны өртгийн хямрал нүүрлэх эрсдэлтэйг анхааруулж, дэлхийн даяар дахин худалдааны салбарыг бэхжүүлж, эмзэг бүлгийн орнуудын өрийн асуудлыг шийдвэрлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг яаралтай арга хэмжээ хэрэгжүүлэхийг уриалав.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эхний хоёр өдрийн хурлын хэд хэдэн орон Украинд цэргийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэний нэг нь Польш. Хэдэн өдрийн өмнө Их Британи Украинд "Apache" загварын нисдэг тэрэг, "Challenger-2" загварын байлдааны танк нийлүүлсэн. Харин Польш Улс "Давос-2023" чуулга уулзалтын үеэр Украинд 14 нэг "Леопард-2" загварын танз илгээхээ мэдэгдсэн юм. Мөн Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий Рамштейнд Олон улсын танкийн эсвэл байгуулж, Украинд 100 нэг "Леопард-2" танк илгээх шийдвэр гарах боломжтой талаар мэдээлэв. Харин Украинд цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэхээс мэдэгдлээс гадна хурлын хоёр өдөрт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Украин Улсын тэргүүн хатагтай Олена Зеленска нарын тавьсан илтгэл дэлхийн дахины анхаарлыг татсан юм.
Бидний ойлгож байгаагаар хоёр орны эвлэрэл энх тайвантай тэнцэхгүй. Дэлхийн өнцөг, булан бүрд тарсан манай ард түмэн эх орондоо эргэж ирэх, дайны фронтод тулалдаж, гэр бүлээсээ хагацсан аавууд дахин гэр бүлээ нэгтгэх боломжийг нээж байж л энх тайвныг олно.

Одоогийн дэлхийн геополитикийн нөхцөл байдал миний амьдралаа харж байснаас илүү ярвигтай нөхцөлд хүрлээ. Миний бодлоор хүйтэн дайны үеийн геополитикийн хуваагдал одоогийнхоос арай дээр байжээ. Хүн төрөлхтөнд одоо хурцадмал байдлыг намжаах арга замгүй үед сөргөлдөөн илүү аюултай болно.


"Давос-2023"-ын эхний хоёр өдрийн хурал ОХУ, Украины асуудлыг голчлон анхаарч байгааг шүүмжлэгчид буруушааж байна. Тухайлбал, Украиныг дайны гол хохирогчоор авч үзэн ОХУ-ын талаар тус улсын төлөөлөгчгүйгээр хэлэлцсэнийг шүүмжилж байгаа юм. Америкийн "PBS" телевизийн үзэж байгаагаар дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дуусахад хуралд оролцсон төлөөлөгч болон дэлхийн удирдагчдад хариуцлага тооцохыг шаардсан идэвхтнүүдийн жагсаал болж болзошгүй гэнэ. Харин энэ асуудалд "Давос-2023" дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын ерөнхийлөгч Борге Бренде "Үүнээс илүү чухал нь ногоон хөтөлбөрийг хэлэлцэхдээ ирээдүйд дэлхийг хэрхэн хөдөлж, эдийн засгийг дээшлүүлэх тохиролцоо хийх явдал юм" хэмээжээ.

| “ДАВОС-2023”: Дэлхийн эдийн засгийн “дайн” эхэллээ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |