Эргэлт.мн мэдээллийн сайт 2022 онд дэлхийд өрнөсөн онцлог үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Израйл Улсын Пегасус тагнуулын програм
Израйл Улсын цахим орчны хамгаалалтын компани NSO групын ерөнхий захирал Амер Леви энэхүү тагнуулын програмыг танилцуулав. Тус програм нь хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр утасны яриаг сонсох болон дуу хурааж авах, цахим шууданг тагнах, гар утаснаас зураг авах зэрэг тагнуулын шинжтэй үйл ажиллагааг явуулахын тулд дэлхийн өнцөг булан бүрд хэрэглэж эхлэв. Үүнд: Азербайжан, Эл Салвадор, Франц, Англи, Польш, Унгар, Энэтхэг, Казахстан, Уганда, Морокко, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Палестин зэрэг улсын хэрэглэгчид хурдтай нэмэгдэж буйг олон нийтэд мэдээллээ.
Марс дээрх хамгийн урт аялал
АНУ-ын үндэсний сансар судлалын байгууллага (NASA) Марс руу илгээсэн Perseverance сансрын хайгуулын төхөөрөмж Марс гараг дээр 245.76 м хайгуулын аялал хийлээ.
94 дэх удаагийн Оскарын наадам
94 дэх удаагийн Оскарын наадам 2022 оны гуравдугаар сарын 12-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотын Долби театрт амжилттай зохион байгуулагдлаа. Уг наадмын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг Уилл Смитт, шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг Жессика Частейн анх удаагаа хүртлээ. Мөн залуу дуучин Билли Айлиш Жеймс Бонд киноны дуу болох “No more time to die”-г дуулснаар “Хамгийн сайн дуу шагнал”-ыг анх удаа хүртсэн нь Оскарын наадмын онцлог байлаа.
Сансрын дуранд өртсөн ер бусын үзэгдэл
NASA 2021 оны арванхоёрдугаар сарын 25-нд сансарт ниссэн Жеймс Вэбб сансрын дуран авайн тусламжтайгаар бархасбадь гарагийн өмнө хэзээ ч үзэгдэж байгаагүй ер бусын зураглалыг камерын дуранд буулгалаа.
Дэлхийн хүн ам найман тэрбумд хүрэв
НҮБ-ын хүн амын сан (UNFPA) 2022 оны арваннэгдүгээр сарын 15-нд дэлхийн хүн ам найман тэрбумд хүрсныг албан ёсоор мэдэгдэв. Энэхүү байгууллагаас гаргасан мэдээллээр 2030 онд 8,5 тэрбум, 2050 онд 9,7 тэрбум, 2100 онд 10,4 тэрбумд хүрэх аж.

-
Дэлхийн хүн амын өсөлтийн талаас илүү хувийг дэлхийн томоохон 10 улс бүрдүүлдэг. Тухайлбал, Энэтхэг, БНХАУ, Нигер Улс.
-
2037 он хүртэл Африк болон Ази тив дэлхийн хүн амын өсөлтөөр тэргүүлэх ба дэлхийн хамгийн их хүн амтай хоёр тив болно.
-
2011 онд дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрсэн бөгөөд 2037 онд буюу 14,5 жилийн дараа дэлхийн хүн ам есөн тэрбумд хүрнэ.
-
Дэлхийн улс орнуудын хүн амын насжилтийн дундаж хамгийн бага 19 нас (Африк) хамгийн өндөр 42 нас (Европ, Хойд Америк) тус тус эзэлдэг.
-
Дэлхийн хамгийн өндөр насжилттай орон Япон Улс( нийт хүн амын 28%ыг 65-аас дээш насныхан эзэлдэг)
-
Дэлхийн хамгийн залуу улс Нигер (нийт хүн амын 50% нь 0-14 насны хүүхдүүд эзэлдэг)
-
Дэлхийн хамгийн их хүн амын оршин суудаг хот Токио (37сая хүн ам)
-
Дэлхийн хамгийн бага хүн ам оршин суудаг хот Ватикан (500 хүн ам)
Сансар огторгуйн багана
АНУ-ын сансрын нисгэгч Жеймс Вэбб одон орны дуран авай болон хаббл дуран авайн тусламжтайгаар” Огторгүйн багана” хэмээх сансрын тоосны зургийг дуранд буулгав.
NASA-ын Орион капсул шинэ дээд амжилт тогтоов
NASA энэ оны арваннэгдүгээр сарын 16 нд “Сар руу буцах” төслийн хүрээнд хөөргөсөн орион капсул ойролцоогоор 430 мян км зайг туулснаар рекордыг шинэчлэн тогтоолоо. Мөн орион капсул нь хүмүүсийг тээвэрлэхэд зориулсан сансрын хөлгийн туулж чадах хамгийн хол зай хэмээн мэдэгдэв.
Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
.jpg)
1930 оноос хойш зохион байгуулагдаж буй дэлхийн 22 удаагийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Катар Улсад боллоо. Тус тэмцээнд 32 улсын баг тамирчид оролцосноос аваргын алтан цомыг Аргентин Улсын баг тамирчид хүртлээ. Ингэснээр Аргентиний шигшээ баг дэлхийн аваргаас гурав дахь цомоо өргөсөн юм.
Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тухай сонирхолтой баримтууд

-
Дэлхийн 22 удаагийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоглолт Катар Улсын таван хотын найман цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан.
-
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын тоглолтыг дэлхий даяар дөрвөн тэрбум хүн хүлээн авч үзсэн.
-
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн олон гоол хийсэн тоглогч Килиан Мбаппе (найман гоол)
-
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн залуу тоглогч Ёософфа Моукоука (17нас)
-
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн хөгшин тоглогч Алфредо Талавера (40нас)
-
Катарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь хамгийн сүүлийн 32 баг оролцсон тэмцээн (2026 оны дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд 48 баг оролцоно).
Д.Энхбилгүүн
ОНЫ ОНЦЛОХ: 2022оны дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлууд |
|