Хар тэнгисээр дамжуулж Украины үр тариаг экспортод гаргах хэлцлийг сэргээхээр Оросын тал зөвшөөрсөн тухай Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн байна. Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу лхагва гарагт өөрийнх нь улсын Батлан хамгаалахын сайдтай холбогдож, Москва үр тарианы экспортыг хэвээр үргэлжлүүлэх болно гэж мэдэгдсэнийг Режеп Тайип Эрдоган мэдээлжээ.
Өөрийг нь Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж хэлэлцээ хийсний дараа Оросын сайд Сергей Шойгу улсынх нь Батлан хамгаалахын сайд Хулус Акартай утсаар ярьж энэ тухай мэдэгдсэнийг Режеп Тайип Эрдоган дурджээ. Туркийн Ерөнхийлөгч тэрчлэн, экспортод гарсан үр тарианы дийлэнх хувь нь чинээлэг орнууд руу гарч байна гэдэг Оросын зовнилыг дурдаж, одооноос нийлүүлэлтэд Африкийн орнууд голчлох болно гэсэн байна. Москва мөн үр тарианы экспортын хэлэлцээрт оролцохоо зогсоосон шийдвэрээсээ буцсан гэдгээ нотоллоо. “ОХУ одоо авсан баталгааг хангалттай гэж үзсэнээр хэлэлцээрийн хэрэгжилтийг сэргээж байна” гэж БХЯ-ных нь мэдэгдэлд өгүүлсэн байна.
Өнгөрөгч бямба гарагт Хар тэнгисийн флот руу нь халдсан хэрэг явдлаас үүдэн Орос улс НҮБ болон Туркийн зуучлалтай олон улсын хэлэлцээрт оролцохоо зогсооно гэж мэдэгдээд байсан. Хэлэлцээрт Москваг эргэн нэгдсэнд хүнс нийлүүлэлтийн энэ амин чухал гарц нээлттэй үлдэж байгаад НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш баяр хүргэжээ. Тэрчлэн НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн зохицуулагч Мартин Гриффитс даваа гарагт Украинаас үр тарианы санаачилга хэлэлцээрийн хүрээнд тээвэрлэгдсэн нийт ачааны 23 хувь нь дундаас доош болон доогуур орлоготой орнууд руу хүргэгдсэн, мөн улаанбуудайн тээвэрлэлтийн 49 хувийг ийм орнууд хүлээж авсан гэж мэдэгдсэн.
Үүнээс гадна Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украин аюулгүй байдлын баталгааг дахин зөрчих нөхцөлд тус улс үр тарианы хэлцлээс бүрмөсөн гарах эрхтэйг сануулсан байна. Орос лхагва гарагаас хэлэлцээрийг эргэн дагаж мөрдөх болсон тухай гаргасан мэдэгдэлд Владимир Путин, энэ мэт аливаа эргэж буцах тохиолдолд Турк руу үр тариа гаргах экспортод нөлөөлөхгүй гэдгийг амлажээ. Турк улсын төвийг сахисан байр суурь, зуучлагчийн хувиар гаргаж байгаа хүчин чармайлтыг үүний шалтгаан гэж тэр дурджээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мөн үр тарианы хэлцлийг сахин хамгаалахад хүчин туслалцаж, басхүү Украин улсын тусгаар эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж байгаа Режеп Тайип Эрдоган Ерөнхийлөгчид талархал илэрхийлсэн гэдгээ мэдэгджээ. Украин, Орос хоёр улаанбуудай, арвай, наранцэцгийн тос болон бусад хүнсний бүтээгдэхүүний дэлхийд томоохон нийлүүлэгч орнууд. Үр тарианы хэлцэл байгуулагдахаас өмнө хангамж нийлүүлэлт тасарснаас эдгээр бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өсч, эрчим хүчний үнийн хөөрөгдлийг дагуулан хэдэн арван сая хүнийг ядууралд хөтөлжээ.
НҮБ-ын мэдээгээр, энэ оны гуравдугаар сард 15 хувьд туйлдаа хүртэл өсөөд байсан хүнсний үнэ долоодугаар сард хэлэлцээр байгуулагдсанаар 15 орчим хувиар буурсан байна. Мөн Оросыг эргээд энэхүү хэлцэлд нэгдсэн тухай лхагва гарагийн мэдээний дараа Чикагогийн бирж дээр өсч эхлээд байсан улаанбуудайн захиалга худалдааны үнэ 6 гаруй хувиар унасан мэдээтэй байна.
| ОХУ “Хар тэнгисийн үр тарианы санаачилга” хэлэлцээрт эргэн нэгдэв |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |