Замын хажуу руу машинаа зогсоочихоод яахаа ч мэдэхгүй хэдэн тийш холхисон, “орох орон, оочих аягагүй” болсон орос эрчүүдээр Алтанбулагийн боомт дүүрч байна. “Оросоос л явж байвал” гэсэн залуус ганц машиндаа ч багтахгүй болтлоо чихээд, нэгнээ хаяхгүй гэхдээ хонины хонхортоо ч болтугай хэвтүүлээд Монголын хилээр орж ирж байгаа гэнэ.

Хэдэн сарын турш хөдөлгөөн хийлгүй, нам жим байсан ОХУ, Украины асуудал дахин дэлхийн анхаарлын төвд орж ирлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн лхагва гарагт улс даяар цэргийн дайчилгаа явуулж байгаагаа мэдэгдсэн. Мөн үүнтэй холбоотойгоор ОХУ-ын парламентын доод танхим буюу Төрийн Дум хуралдаж, Дайны тухай хуулиа шинэчлэн цэргийн дайчилгаанаас зугтсан залуус 15 жилийн хорих ял ногдуулах шинэ заалт нэмж оруулжээ. Эх орноо хамгаалах нэрээр бусдын эх оронд халдахгүй гэсэн орос залуус дүрвэж, үлдсэн нь эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан ч, хууль хүчнийхэн нам дарж, жагсаалд оролцсон 1300 гаруй хүнийг баривчилсан байна. Бүр цэргийн дайчилгаанаас зугтаж, гадаадын хил давах гэж байсан залуусыг барьж, шууд цэрэгт татсан тухай ОХУ-ын хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ.

В.Путин мэдэгдэл хийснээс удаагүй байтал ОХУ-аас гарах агаарын тээврийн бүх захиалга дууссан гэнэ. Улмаар автозамаар явахаас өөр сонголтгүй болсон орос залуус бичиг баримтаа цүнхэндээ ум хум хийж, нэг машинд хэд хэдээрээ чихэж, бараг багтахгүй болоод л хилийн боомт дээр очиж байгаа юм байна. Харин эх орноосоо дутаасан орос эрчүүдэд ОХУ-тай хиллэдэг хэдэн орон өөр өөрөөр хандаж, хүлээж авч байгаа гэх. Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийсэн өдөр буюу есдүгээр сарын 21-нд гэхэд ОХУ-аас Финланд руу 4.8 мянга автомашин нэвтэрчээ. Оросоос Финландын хил дээр очсон хүмүүс дунд бичиг баримтаа авч гараагүй, бүртгэлийн зөрчилтэй олон тохиолдол илэрч байгаа учир хилийн боомтоос ОХУ руу буцааж байгаа аж. Гэтэл ОХУ-тай хиллэдэг Польш, Балтийн гурван улс Оросоос дутаасан залуус виз олгохоо зогсоож, Шенгений визтэй хүмүүс нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрүүлэхгүй гэж хориг тавьсан байгаа юм. Цэргийн дайчилгаанаас дутааж, хил дээр очсон ч “зангаа” таниулж байгаа энэ үед ОХУ-тай хиллэдэг манай орон олон улсын хуулиараа чухал үүрэг гүйцэтгэх ёстой.

“Telegram”-ын “Kyacht” сувгаар эх орноосоо дутаасан орос эрчүүд Буриадын нутгаар дамжиж, Монгол руу гарч байгаа тухай мэдээлжээ. Мэдээлэлдээ ОХУ-аас гарах нислэгүүд дүүрснийг дурдаж, Монголын хил Эрхүүгээс 670 км, Улаан-Үдээс 228 км байдгийг онцолсон байна. Буриадын нутгаар авч үзвэл, ОХУ-тай хамгийн ойр хиллэдэг орон нь Монгол Улс.

Өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Есдүгээр сарын 22-ны 08:00-12:00 цаг хүртэл Алтанбулаг хилийн боомтоор зургаан орны 170 зорчигч нэвтэрсэн. Үүнээс ОХУ-ын 74 иргэн шалган нэвтрүүлэх цэгээр нэвтэрсэн. Хилийн боомт дээр нэг зорчигчийг шалган нэвтрүүлэх 8-10 минутын хугацаа шаардагддаг. Харин өнөөдрийн хувьд Монгол Улс руу зорчих иргэдийн тоо нэмэгдсэн тоон үзүүлэлт гарсан. Бид ОХУ-тай 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих хэлэлцээр хэрэгжиж байгаа. Үүнд бичиг баримтын ямар нэгэн зөрчилгүй тохиолдолд бид иргэдийг нэвтрүүлдэг. Бидний зүгээс ОХУ-ын иргэдийг цэргийн дайчилгаанаас дүрвэж манай улсад орж ирж байна гэж дүгнэх боломжгүй. Бид тухайн улсын дотоод асуудалд дүн шинжилгээ хийх эрхгүй” гэсэн. Өөрөөр хэлбэл, найдвар эрж Монголд орж ирсэн орос залуус 30 хоногийн визтэй юм.

Алтанбулагийн боомтоор орж байгаа орос эрчүүдийн тухай цахим сүлжээ төдийгүй гадаадын хэвлэлүүд ч дурджээ. Үүнтэй холбоотойгоор бид Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь хилийн боомттой холбогдож тодруулсан юм. Энэ талаар тус боомтын мэргэжилтэн “Хилийн боомтын үйл ажиллагаа хэвийн байгаа. ОХУ-аас орж ирж байгаа иргэдийн бичиг баримт, тээврийн хэрэгслийг шалгаж, зөрчилгүй тохиолдолд хилээр нэвтрүүлдэг. Одоогоор манайх зохих дүрэм, журмын дагуу шалган нэвтрүүлэх хэсэгт үйл ажиллагаагаа явуулж байна. ОХУ-ын хил дээрх нөхцөл байдлын тухай мэдээлэлгүй байна” гэлээ.

Харин ХХЕГ-ын хэвлэл мэдээллийн албатай холбогдож, тодруулахад “ХХЕГ-т албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Есдүгээр сарын 20-21-ний өдөр ОХУ-аас Монгол руу 263 иргэн нэвтэрч, 585 иргэн гарсан. Харин 21-22-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад 261 хүн нэвтэрч, 643 хүн гарсан. Улсын хилээр нэвтэрч, гарч байгаа иргэдийн тоон мэдээлэлд өөрчлөлт гараагүй” гэсэн юм.

ОХУ түүхэндээ ердөө гурван удаа цэргийн дайчилгаа эхлүүлж байжээ. Өмнөх хоёр нь дэлхийн дайны үед. Харин ОХУ-аас цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлэж байсан Украинтай холбоотой асуудал одооноос дайн болж хувирч байгаа гэж хэлж болно. Дайны үед эх орноосоо дайжсан буюу дүрвэгч нарыг хүлээн авах олон улсын журам, протокол бий. Цэргийн дайчилгаанаас зугтаж, хөрш орнуудынхаа хил дээр гацаж байгаа орос залуус ердөө дүрвэгсдийн эхлэл нь.

Дүрвэгчдийн тухайн орон, хууль, эрх зүйн талаар бичсэн судалгаа, нийтлэлийн ном Монголд үгүй. Тиймээс Монголд дүрвэгч байдаггүй гэж ойлгож болно. Олон улсын нийтлэг ойлголтоор дүрвэгч хүлээж авах орон нь дүрвэгчдэд зориулсан хууль, эрх зүйн орчинтой байх ёстой. Тухайлбал, дүрвэгсдийн конвенц, дүрвэгсдэд хамаарах протоколоор тухайн орны болон дүрвэгчийн эрх ашгийг хамгаалдаг. Гэтэл Монголд аль нь ч үгүй. Олон улсад дүрвэгсэд хүлээн авдаг статустай бүү хэл, улс дотроо ч хууль, эрх зүйн зохицуулалтгүй манайд ирэх орос дүрвэгсэд 30 хоногийн “виз”-ээ дуусгаад л “хөөгдөх” аж.
| АЛТАНБУЛАГИЙН БООМТ ЭХ ОРНООСОО ЗУГТААСАН ОРОС ЭРЧҮҮДЭЭР ДҮҮРЧ БАЙНА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |