Өмнөд Солонгосын ихэнх нутгийн Хиннамну гэж нэрлээд байгаа хүчтэй хар салхи дайрч, их хэмжээний сүйрэл учруулж гамшгийн хэмжээнд хүрчээ. Хар салхины улмаас хот, дүүргүүдийг холбосон чухал ач холбогдолтой зам, гүүр нурж, цахилгааны шугам эвдэрчээ. Мөн шуурганаар үер бууж, нэг метр гаруй өндөртэй үерлэсний улмаас их хэмжээний хохирол амсаад байгаа бүсэд оршин суудаг олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм.

БНСУ-ын эрх баригчдын зүгээс Хиннамну хар салхи Чэжү арлыг дайрч, өмнөд нутгийн Бусан боомт хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг анхааруулж байна. Гамшгийн хэмжээнд хүрч байгаа хар салхины талаар БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дук Су “Бидний урьд өмнө нь хэзээ ч тулж байгаагүй аймшигтай хүчтэй хар салхи” гэж тодотгон шуурга, үерт өртөх өндөр эрсдэлтэй бүс нутгийн оршин суугчдын нүүлгэн шилжүүлэхийг уриалжээ. Хиннаму хар салхины сураг гарснаас хойш буюу өнгөрсөн ням гарагаас Чэжү арлын төв хэсэг 94 см өндөр үерлэсэн бороо орж, салхины хурд цагт 155 км-т хүрсэн байна. Эрх баригчдын олон нийтэд хүргэсэн албан мэдээллээр шуурганы улмаас 14 хүн амиа алджээ.

Өчигдөр өдрийн байдлаар аврах албанаас шуурганд өртсөн, өртөх эрсдэлтэй 14 мянган хүнийг нүүхийг зөвлөж, хүчтэй шуурганы үеэр 3463 иргэнийг нүүлгэн шилжүүлж, хоргодон байранд хүргэжээ. Хиннамну хар салхины улмаас үүссэн үерт 11 худалдааны зах автаж, 1400 гаруй автомашин живж, 71 байшин, найман дэлгүүр, дөрвөн орон сууц, 160 орчим хувийн байгууламж усанд автсан аж. Хүчтэй шуурганы улмаас 20 мянга гаруй орон сууц тог, цахилгаангүй болсон байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёолын хэвлэлийн төлөөлөгч “Хар салхины эсрэг хариу арга хэмжээ зохион байгуулж, шуурга бүрэн арилах хүртэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг албаныханд даалгасан” тухай мэдэгджээ. Мөн тус улсын Цаг уурын агентлагийн мэдээлснээр Хиннамну хар салхи далай руу чиглэсэн зүүн хойд зүгт цагт 144 км хурдтай байгаа бөгөөд Японы Хоккайдо арлаас баруун хойд зүгт цагт 400 цаг км хүртэл хурдсах төлөвтэй байгаа юм.

Хүчтэй хар салхины аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд БНСУ-ын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, онлайнаар явуулж эхэлсэн байна. Мөн гамшгийн үетэй холбоотойгоор ойрын өдрүүдэд товлосон байсан олон улсын нислэгүүдийг цуцалжээ.

Одоогоор БНСУ-ын Аюулгүй байдлын яамнаас зайлшгүй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай 4500 өрхийн 3200 орчмыг нүүлгэн шилжүүлсэн. Харин шуурга намжсаны дараагаар гамшгийн дараах нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхэлжээ. Улмаар тог, цахилгаангүй болсон 78,890 өрхийн цахилгааныг амжилттай сэргээж, одоо 10,290 өрхийн цахилгааныг сэргээхээр ажиллаж байгаа юм. Мөн уруйн үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд анхаарч, далан, бэхэлгээ босгож эхэлжээ.

| ТОЙМ: Салхины хурд цагт 155 километрт хүрсэн шуурганы улмаас 14 хүн амиа алдаж, 90 мянган өрх цахилгаангүй болжээ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |