Евроазийг хурцадмал байдалд шилжүүлээд байсан ОХУ-Украин, БНХАУ-Тайваний нөхцөл байдал зогсонги байдалд орсон талаар олон улсын шинжээчид хэлж байна. Зүүн Европт өрнөсөн Донбассын төлөөх дайнд их хэмжээний зардал гаргасан ОХУ цэргийн хүч, дайралтаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон бол Украины талаас хүлээлтийн байдалтай байгаа бөгөөд гаднын цэрэг, техникийн тусламж авсан хэвээр байгаа юм. Харин “Азид дайн болох вий” хэмээн олон улсын анхаарлын төвд ороод байсан БНХАУ, Тайваний асуудал “хөшиг”-ний ард, эдийн засаг, зах зээлийн түвшинд үргэлжилж байгаа гэнэ.
БНХАУ, Тайваний асуудал олон улсын анхааралд өртөж, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчлах үеэр БНХАУ-ын хэвлэлүүд Хятадын сөнөөгч онгоцууд Тайванийн хоолойг гаталж байх тухай мэдээлэл цацсан. Тухайн үед сөнөөгч онгоц хоолойг давсан, эргүүл хийж байгаа гэх мэдээлэл олон өдрийн турш дараалан цацагдаж байв. Тэгвэл БНХАУ-ын хэвлэлүүдийн түгээж байсан мэдээлэл нь ор, үндэсгүй ташаа мэдээлэл болохыг Тайваний талаас баталжээ.

Энэ талаар Тайваний “Taiwan News” мэдээллийн сайтад “Нийгмийн сүлжээгээр цацагдсан, тэр дундаа БНХАУ-ын “CGTN” агентлагийн мэдээлэл нь худал” гэж мэдэгдсэн байна. Харин Тайваний Батлан хамгаалах яамнаас “Хятадын хэвлэл мэдээллээр цацагдсан Тайванийн хоолойгоор сөнөөгч онгоцууд нэвтэрсэн тухай мэдээлэл нь үнэн биш болно” гэжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин улс төрийн замналдаа АНУ-тай таарамжгүй харилцаатай байдгийг олон улс шүүмжилдэг. Харин нөгөө талаас АНУ нь Тайваньтай олон арван жилийн турш стратегийн тодорхой бус бодлогоор хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж ирсэн гэдэг. АНУ-ын урьд өмнөх төрийн тэргүүнүүд БНХАУ-ын бодлого, төлөвлөгөөнөөс зайлсхийх, хурцадмал байдал үүсгэхгүй байхаас сэргийлж, тэнцвэрийг хадгалж ирсэн гэж улс төр судлаачид үздэг аж. Харин өнөөгийн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус бодлогын эсрэг зогсож, “Хэрэв БНХАУ Тайвань руу дайралт хийвэл АНУ-аас Тайваньд дэмжлэг үзүүлж, хамгаалах болно” гэдгээ хэд хэдэн удаа мэдэгдсэн.

Цагаан ордны Гадаад харилцааны зөвлөлийн Ричард Хаас, Дэвид Сакс нарын шинжээч болон Конгрессын хэд хэдэн гишүүн Жо Байдены мэдэгдлийг сайшаасан байр сууриа мэдэгдээд байгаа. БНХАУ, Тайваний асуудалд Жо Байдены бүлэг “Хятад түрэмгийлэх тодорхой шалтгаан, шаардлагатай байх ёстой” гэсэн байр суурьт зогсож, шүүмжилж байна. Нөгөөтээгүүр Европын орны улс төр шинжээчид АНУ-ын болон Жо Байдены бүлгийн байр суурьтай санал нийлэхгүй, эсэргүүцэж байгаа юм.
Лондонд төвтэй “The Telegraph” сонины тоймч Рожер Бутль дээрх асуудлаар бичсэн нийтлэлдээ БНХАУ, Тайваний асуудал бус, Тайваниас үүдэлтэй АНУ, БНХАУ-ын сөргөлдөөн эдийн засаг, зах зээлийг хямрал хүргэх талаар бичжээ. Тоймчийн онцолсноор, Тайваний бүс нутагт үйлдвэрлэдэг микро чипний үйлдвэрлэл зогсож болзошгүй нөхцөл байдал хүргэх гэнэ. Тэгвэл сүүлийн долоо хоногт ихэвчлэн БНХАУ, Тайваний бүс нутаг, компаниудын үйлдвэрлэдэг микро чипний эрэлт буурч, холбогдох зах зээлийн шугам зогсонги байдалд орсон байна.
Түүнчлэн тоймч Рожер Бутлийн онцолсноор дэлхийн нийт бараа, бүтээгдэхүүний экспортын 15 хувь нь БНХАУ-д ногддог. Иймд, Тайваниас үүдэлтэй БНХАУ, АНУ-ын сөргөлдөөн цаашид даамжирвал дэлхий дахины нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасарч, зах зээл, эдийн засгийн “хар дарсан зүүд” эхлэх гэнэ.

Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. Албан ёсны мэдээллээр 2.98 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний зэвсэг, техникийг Украины аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхээр зорилгоор хандивлах юм байна.
.png)
Украины Тусгаар тогтнолын өдрөөр нийслэл Киев хотод очсон онцлох зочин Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон байлаа. Албан ёсны мэдэгдэл хийлгүйгээр Украинд айлчилсан Борис Жонсон цэргийн тусламж үзүүлэх гэнэ. Тухайлбал, цэргийн тусламжийн багцад суурин тосгонд ашиглах микро дрон, хуурай замын цэргийн техник зэрэг багтжээ. Уг тусламжийнхаа талаар Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Энэхүү тусламжийн багц Украины зориг, тэсвэр тэвчээр, чадавхийг нэмэгдүүлж, Оросын талыг ухраах, эрх чөлөөнийхөө тэмцэх боломжийг олгоно гэж найдаж байна” гэсэн байна.


| Украин, Тайваний цэргийн чадавх өсөж, ОХУ, БНХАУ эдийн засгийн хүнд нөхцөлд байна гэв |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |