Цар тахал буюу pandemic нь грек хэлний pan-бүх, demos-хүн гэх үгсийн нийлбэр бөгөөд тив, улс дамжсан томоохон хэмжээний халдварт өвчний ерөнхий нэршил юм. Өдгөө дэлхий нийтийг хамраад буй "Ковид-19" буюу коронавирусийн дэгдэлт урьд өмнө нь нийтийг хамран дэгдэж байсан халдварт өвчний адил цар тахлын хэмжээнд хүрчээ. Вирус нь биологийн шинж чанарын хувьд өөрийгөө олшруулах боломжгүй тул өөр амьд биетийн дотор орж, түүний эсээр үржиж, улмаар амьд биет дэх “эзэн” эсийг хөнөөдөг байна. Ийн олшрохдоо үргэлжид хувьсан өөрчлөгддөг бөгөөд энэ нь жил бүр хүмүүсийг шинэ төрлийн ханиаданд өртөхөд хүргэдэг аж. “Эргэлт.мн” сайтаас дэлхий нийтээр тархаж байсан цар тахлуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

1918 оноос 1920 он хүртэл үргэлжилсэн уг томуу нь тухайн үеийн дэлхийн нийт хүн амын таван хувийг авч одсон юм. Анх шувуунаас хүнд халдварласан гэж үздэг испани томуу нь Хятад Улсад дэгдмэгцээ дэлхий даяар тархсан хэмээдэг. Тахлын тухай улс бүр ард иргэдээсээ нууж байхад Испанийн хэвлэл мэдээллийн байгууллага томуугийн талаарх мэдээллийг анх олон нийтэд хүргэснээр испани томуу гэх болсон. Испани томуу нь хамраас цус гоожих, ходоод болон бүдүүн, нарийн гэдсээр цус алдах, хавагнах шинж тэмдгээр анх илэрч, ихэвчлэн 20-40 насныхны дунд хурдацтай тархжээ. Гурван жил үргэлжилсэн томуугийн үед амны хаалт тогтмол зүүхийг шаардсаны эцэст дуусгавар болсон юм. Энэ талаар судлаачид халдвартай хүмүүс амиа алдаж дууссан, аль эсвэл хүний бие уг томууг тэсвэрлэх хэмжээнд хүрсэн гэж үзжээ.

XIV зууны үед Европт дэгдсэн “Хар үхэл” буюу тарваган тахлын вирус нь Европ төдийгүй дэлхий даяар хүрээгээ тэлж, тухайн үеийн дэлхийн нийт хүн амын гуравны нэгийг авч оджээ. Зарим түүхч Хятад, Монголын нутаг дэвсгэр дэх говийн цөлөөс үүссэн хэмээн үздэг. Энэ тахал нь тив дамжих худалдаачид болон тахлаар амиа алдсан цогцсыг эх оронд нь хүргэснээс үүдэн дэлхий нийтээр тархсан байна. Тухайн үед тахлаас зугтаж Францад ирсэн хүмүүсийг хөлөг онгоцтой нь Лазаретто арал руу явуулж, 40 хоногийн дараа нь хүлээж авдаг байсан нь Итали үгний “40 хоног” буюу бидний сайн мэдэх “карантин”-ы ойлголт анх суурьшсан гэдэг. Хэдий хүн төрөлхтөн уг аймшигт цар тахлын үеийг даван туулсан ч өнөөг хүртэл уг тахлын вирус байдаг гэдэг.
МЭӨ 430-427 онд афинчуудын дунд нэгэн нууцлаг тахал дэлгэрч тухайн үеийн Афины хүн амын гуравны нэгийг авч одсон аж. Зохиолч Фукидидын “Пелопоннессийн дайны түүх” номонд тахлын шинж тэмдгийн талаар хүчтэй ханиалгах, бөөлжих, таталт өгөх зэрэг хэмээн бичсэнээс нь улбаалан өнөөгийн судлаачид улаан бурхан, аль эсвэл цэцэг өвчин байсан байх магадлалтай гэж үздэг ч өнөөг хүртэл ямар өвчин байсан нь тодорхойгүй байгаа юм. Хожим давалгаа нь бага боловч дахин үргэлжилж, олон мянган хүний амийг авсан нь эртний Грекийг мөхөлд хүргэсэн гэгддэг.

Анх 1976 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад бүртгэгдсэн уг халдвар өнөөг хүртэл 36 сая хүний амийг авчээ. Тус халдвараар өвчилсөн 35 сая гаруй хүний 21 сая нь Африкаас гаралтай аж. Халдварын тархалт нэмэгдэх тусам халдвартай өвчтнүүд урт хугацаагаар амьдрах болж, зовуурь нь багассан хэмээсэн юм. Өнөөг хүртэл уг өвчний эсрэг вакцин гаргаж авч чадаагүй бөгөөд жил бүр уг халдвараар 1.6 сая хүн амиа алддаг байна.
| СОНИРХУУЛАХАД: Дэлхийн “аймшигт” цар тахлууд хэрхэн төгссөн бэ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |