Дэлхийн долоон удаагийн аварга болохдоо бүгдэд нь дээд амжилт шинэчлэн тогтоож, таван удаа дараалан тэргүүлсэн Герман “бүргэд” хочит алдарт нисгэгч Михаил Шумахер есөн жилийн гүн нойрноосоо гэнэт сэрээд...
“Хэн хэнийг ч орлож болно. Намайг ч тэр” гэж хэлж байсан алдарт нисгэгч Михаил Шумахер 2013 онд болсон ослоос хойш есөн жилийн турш ухаангүй байлаа. 2013 оны арванхоёрдугаар сарын 9. Михаил Шумахер тухайн үед 14 настай байсан Мик хүүгийнхээ хамт Францад амарч байхдаа цанаар гулгаж байгаад осолд орж, хүнд бэртсэн байдаг. Тухайн үед Шумахерыг хүлээн авсан эмнэлгийн эмч нар толгойны хамгаалалтгүй байсан бол газар дээрээ амиа алдах байсан талаар хэлснээс хойш алдарт нисгэгчийн биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл байдаггүй. Гэсэн ч түүнийг “Эргээд ирнэ дээ” гэж хүлээсэн ээж, хүү хоёр байдаг бүхнээ эмчилгээ төлбөрт өгч, зарсаар дампуурахад ойрхон байгааг олон эх сурвалж мэдээлж байна.

Михаил Шумахерын харамсалтай ослын дараагаас аавыгаа осолдоход нь хамт байсан Мик хүү нь “Формула-1”-т уралдах зорилго тавьж, хурдны спортын төрөлд улам шамдах болжээ. Гэсэн ч Мик Шумахерын зорьсон зорилго хол, өвөртөлсөн санаа хүнд байж. Дэлхийн аваргын цувралд шалгарахын тулд 2019 оноос “Формула-2”-т уралдаж, 48 уралдаанд оролцсоныхоо эцэст гурван түрүү хүртэж, “Формула-1”-т шалгарсан билээ.
![]()
Тэгвэл энэ жилээс эхлэн “Формула-1” дэлхийн аваргын цуврал уралдааны дебют жилдээ уралдаж байгаа Мик Шумахер саяхныг хүртэл нэг ч оноо аваагүй хэвээр байв. Оны эхний саруудад болсон уралдаанд “Феррари” төлөөлөн уралдаж, хэд хэдэн осол хийснээсээ болоод 1.64 сая фунт стерлингийн өрөнд ороод байлаа. Харин өнгөрсөн амралтын өдөр болсон “Формула-1”-ийн дэлхийн аваргын цувралын Канадын гранприд уралдаж, зургадугаар байраар барианд ирэн уралдааныг амжилттай дуусгасан нь түүний “Формула”-гийн замналын хамгийн гэрэл, гэгээтэй байж болохуйц замд хөтөлжээ.

Хүчтэй аадар борооны улмаас хурдны зам халтиргаа, гулгаа ихтэй. Нисгэгчид алдаа л гаргавал гулгаж, осолд орж болзошгүй байсан хүнд зам дээгүүр дэлхийн шилдгүүдийн хажуугаар ниссээр зургадугаар байраар барианд орж ирлээ. “Формула-1” дэлхийн аваргын цувралын анхны оноогоо авсан тэрбээр үзэгчдийн суудал руу ухасхийж, ээжтэйгээ тэврэлдэн байгаа нь дэлхий дахин хайрыг хүргэсэн гэнэ. Дэлхий нийтээр Мик хүүгийн амжилттай уралдааныг “Шумахер эргэн ирлээ” хэмээн үнэлж, цоллож байна.
.jpg)
“Сэрнэ дээ, сэрнэ” хэмээн итгэж, хүлээсэн эхнэр нь байдаг бүхнээ шавхсанд Михаил юу хэлэх байсан бол. Чив чимээгүй нэгнийгээ харж суугаад “Хайртай шүү” хэмээн сэтгэлээ илчлэх гэж байх даа гэж гэж бодогдох...

Нэгэн цагт “Намайг домог биш хэзээ ч бууж өгдөггүй тэмцэгч гэж нэрлээсэй” хэмээн хэлсэн юм. Домогт Шумахер одоо амьдралынхөө төлөө бодит байдалтай тэмцэж байгаа. Өнөөгийн 30 гаруй жилийн өмнө Михаил ирээдүйн гэргий хоёр хүүхдийнх нь эх Кориннатай танилцаж байв. Танилаараа дамжуулан Михаил, хэзээний л түүнд сэтгэлээ унагасан Коринна хайр дэлхийн хамгийн сайхан, бас харамсмаар хосуудын нэг.

2013 онд Францад болсон ослоос хойш Коринна гэр бүлийнхээ бүх хөрөнгийг ухаангүй хэвтэж байгаа нөхрийн эмчилгээнд өгч эхэлсэн. Гэтэл одоо Кориннад нөхөр нь босоод ирнэ гэх итгэлээс өөр юу ч үлдсэнгүй.



| ГЕРМАН “БҮРГЭД” ШУМАХЕР ЭРГЭН ИРЛЭЭ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |