Уншигчдынхаа оюуны мэдлэгт зориулан дэлхийн хамгийн үнэтэй 10 уран зургийг танилцуулж байна. Дэлхийд алдар суу нь түгсэн нэрт зураачдын бүтээлүүд 450 сая ам.доллар хүртэл үнэлэгдэж байжээ.

2017 онд Christie's компанийн дуудлага худалдаагаар Италийн алдарт зураач Леонардо Да Винчигийн уг уран зураг 400 сая ам.доллараар худалдаалагдаж, дэлхийн дээд рекордыг тогтоосон билээ. Удаан хугацааны турш устаж, үгүй болсон хэмээн тооцогдож байсан "Salvator Mundi" бүтээлд хөх өнгийн өмсгөлтэй Есүс Христ баруун гараараа адислаж, зүүн гартаа бөмбөлөг барьснаар дүрслэгдсэн байдаг. Энэхүү уран зургийн дуудлага худалдаанд оруулах анхны үнийг 100 сая ам.доллараар тогтоосон бөгөөд оролцогчид 19 минутын турш үнэ хаялцсаны эцэст уг бүтээл нь 400 сая ам.доллараар Саудийн Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммад бин Салманд очсон гэдэг. Мөн Оксфордын их сургуулийн эрдэмтэн, түүхч Мэттью Ландрус уг зургийг Леонардо Да Винчигийн туслах Бернардино Луини зурсан байж болзошгүйг мэдэгдэж байсан билээ.Энэ зургийг яг хэн зурсан талаар одоо болтол маргаантай байдаг бөгөөд 2019 онд уг үйл явдлын үнэнийг илчилсэн нэг ангитай кино хийгдэж байсан байна.Энэхүү киноны багахан хэсгийг та бүхэндээ хүргэж байна.

Энэхүү зураг нь Нидерланд гаралтай зураач Виллем де Кунингийн бүтээсэн анхны абстракт хэв маягийн бүтээлүүдийнх нь нэг билээ. Уран бүтээлч тус ер бусын гэгч бүтээлдээ дайны дараах үеийн гутамшигт бодит байдлыг тусган харуулсан хэмээн онцолж хэлж байсан удаатай. “Intercharge” зураг нь 2015 онд Citadel гэх хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал Кеннет Гриффинд 300 сая ам.доллараар зарагдсан юм.

Францын алдарт зураач Поль Сезан эрчүүдийн хөзөр тоглож буй таван уран зургийн цувралыг бүтээсэн билээ. Тус цувралын дөрөв нь Metropolitan Museum of Art, Musée d’Orsay, Courtauld, Barnes Foundation зэрэг дэлхийн томоохон музейд дэлгэгдсэн бол тав дах нь 2011 оныг хүртэл Грекийн тэрбумтан, уран бүтээл цуглуулагчийн эзэмшилд байсан юм. Тэрээр амьсгал хураахаасаа өмнө уг бүтээлээ Катар улсын хааны гэр бүлд зарсан байна.

Уран бүтээлч Поль Гоген анх Парист үнэт цаасны ажил хийдэг эгэл жирийн нэгэн байсан билээ. Гэвч тэрээр хотын уйтгартай уур амьсгал, амьдралын хэв маягаасаа залхан, Таити арал руу удаан хугацаагаар аялсан юм. Өмнө нь амьдарч байсан газраас нь эсрэг тэсрэг уур амьсгалтай арал дээр Поль өөрийн хувь заяагаа тодорхойлж чадсан бөгөөд улмаар зураач болохоор шийдсэн гэдэг. “Nafea faa ipoipo” зурган дээр Таити арлын хоёр бүсгүйг дүрсэлсэн бөгөөд нэг нь нутгийн уламжлалын дагуу цэцэг зүүсэн нь удахгүй нөхөрт гарах гэж буйг илэрхийлжээ. Тус бүтээлийг 2015 онд мөн л адил Катар улсын хааны гэр бүл 210 сая ам.доллараар худалдаж авсан юм.

Жексон Поллок бол хамгийн алдартай абстракт экспрессионист зураачдын нэг билээ. Энэхүү бүтээлийг зурахын тулд тэрээр шалан дээр зотон даавуугаа байрлуулж, дээрээс нь өнгө өнгийн будаг цацжээ. Мөн аалзны тор мэт дүрсийг бийрээр биш харин модны мөчрөөр зурсан нь олны анхаарлыг татаж байсан юм. Тус зургийг “Intercharge” бүтээлийн хамтаар АНУ-ын тэрбумтан Кеннет Гриффин худалдан авсан байна.

Орос гаралтай АНУ-ын зураач Марк Ротко энэхүү абстракт бүтээлээ 1951 онд зурж байсан билээ. Тус уран зураг нь түүний бусад бүтээлүүдийн адил тэгш бус шугамтай, тод болон бараан өнгөнүүдээр дүрслэгдсэн юм. Дмитрий Рыболовлев энэхүү бүтээлийг 186 сая ам.доллараар худалдаж аван өөрийн урлагийн бүтээлийн арвин цуглуулгадаа нэмсэн байна.

Австрийн зураач Густав Климт энэхүү сонирхолтой тосон уран зургаа 1907 онд бүтээсэн билээ. Тэрээр энэхүү бүтээлдээ эмэгтэй хүний бие организмын эмзэг байдал болон ижил хүйстнүүдийн харилцааны сэдвийг тусгасан юм. “Wasserschlangen II” бүтээл нь анх Венийн торгоны үйлдвэрийн эзэн, нацистууд, Густавын хууль бус хүүхэд зэрэг хүмүүсийн эзэмшилд байсан бөгөөд хожим нь ОХУ-ын тэрбумтан Дмитрий Рыболовлев нэрээ нууцалсан нэгэн хүнд худалдаалсан байдаг.

Нидерландын нэрт мастер, сонгодог үеийн гол төлөөлөгчийн нэг Рембрантын уг хос хөрөг 1877 оноос хойш баян чинээлэг Ротшильд гэр бүлийн өмч байсан юм. Хожим нь хоёр хөрөг зургийг Францын Луврын музей болон Нидерландын үндэсний музей хамтран худалдаж авсан бөгөөд 160 сая евро буюу тухайн үеийн ханшаар 180 сая ам.долларын үнийг хувааж төлсөн түүхтэй.

Пабло Пикассогийн энэхүү өвөрмөц зургийг Катар улсын хааны гэр бүл 2015 онд худалдаж авсан бөгөөд тус хувилбар нь 15 ширхэг цуврал цуглуулгын нэг билээ. Урлагийн мэргэжилтнүүд энэхүү хувилбарыг цувралын шилдэг бүтээлээр тооцдог байна.
Энэхүү олны дунд шуугиан дэгдээж байсан уран зургийг Италийн зураач Амедео Модильяни 1917 онд зурсан билээ. Тухайн үедээ хэт эрээ цээргүй хэмээн ад үзэгдэж байсан уг бүтээл бүтэн зууны дараа 170,4 сая ам.доллараар үнэлэгдэж, 2015 онд Christie's дуудлага худалдаагаар Хятадын бизнесмен Лю Йицяны гарт очсон байна.
| Дэлхийн хамгийн үнэтэй 10 уран зураг |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |