• Өнөөдөр 2024-05-17

ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ТОГТООСОН ХҮҮХДҮҮД

2022-06-01,   255

Хүүхдийн баярыг тохиолдуулан Дэлхийн рекордыг эзэмшдэг монголын болон дэлхийн авьяаслаг хүүхдүүдийг танилцуулж байна.

1. 14 улсын хэл мэддэг дэлхийн ой тогтоолтын аварга 

А.Янжаа 10 гаруй хэлээр чөлөөтэй ярьдаг тэрбээр 16-тайдаа Хятад улсын Хайкоу хотод зохиогдсон ой тогтоолтын  ДАШТ-д оролцож, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртжээ. Мөн тэмцээнд өрсөлдсөн багийнхантайгаа аваргын цомыг гардан авсан байна.

2. Геннисийн номонд орсон ихэр охид

/МОУА/-ийн тамирчин ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, олон улсын их мастер /ОУИМ/ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннессийн номд 16 насандаа бүртгэгдсэн. Тэд  ихэр эгч дүүс бөгөөд хилийн чанадад эхний хичээлийн жилийн шалгалтаа амжилттай өгөөд Гиннессийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа авсан байна. Эгч нь болох Н.Мөнхшүрийн албан бус нэг дээд амжилтыг сонирхуулахад дөрвөн минутад 80 ханз тогтоож дэлхийн дээд амжилтыг эвдэж байжээ.

3. Дэлхийн Ой тогтоолтын спортоор 10 рекорд эзэмшдэг охин

Ой тогтоолтын спортоор хүч сорьдог 17 төрөл байдаг. Түүнээс монгол хүүхдүүд 14 төрөлд нь дэлхийн рекордыг эзэмшдэг. Гэтэл тэр 14 төрлөөс 10 рекордыг нь зөвхөн нэг тамирчин эзэмшдэг байна. Тэр бол ой тогтоолтын тамирчин, олон улсын их мастер, 16 настай Э.Лхагвадулам юм. Тэрээр Хоёртын тоолол төрөлд таван минутад 1251 цифр цээжилж, дэлхийн рекордыг эвдсэн юм. Мөн тэрээр бага насны ангилалын долоон төрөлд рекорд эзэмшдэг байна.

4. Ой тогтоолтын дэлхийн рекордыг эвдсэн Монгол баг

БНХАУ-ын Сычуан мужийн Чэнгдү хотод болсон  Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 24 дүгээр тэмцээнд  манай ой тогтоолтын тамирчид боломжит 24 медалийн 11-ийг нь авсан байна.Тэмцээний үеэр монголын өсвөр насны ой тогтоолтын тамирчид дэлхийд нэгдүгээрт гэдгээ харуулж 9 медалийн 8-ийг нь авсан. Түүнчлэн "Хоёртын тоолол" төрөлд өсвөрийн дэлхийн дээд рекордыг манай 6 тамирчин эвдсэнээс 30 минутад 3540 цифр цээжлэн алдаагүй санаснаар З.Цэцэгзулын оноог бүртгэсэн. 

5. MIT-гийн шалгалтанд  15 настайдаа 100 оноо аван дэлхийн рекордыг эвдсэн хүү

Мянганбаярын Баттүшиг 15 настай байхдаа Харвардтай хамтран үүсгэн байгуулсан MIT онлайн боловсролын платформ болох edX-т сурч MIT Circuits and Electronics-ийн шалгалтад 100 оноо аван өмнө хэний ч гаргаагүй амжилтыг үзүүлжээ.
 
Дэлхийн рекордыг эзэмшдэг өөр орны хүүхдүүд

Этан Кейн дэлхийн дээд амжилтыг эвдсэн хамгийн залуу хавтан эргүүлэгч

Хорин нэгэн сартай Итан Кейн дэлхийн дээд амжилтыг эвдсэн хамгийн залуу хавтан эргүүлэгч юм.

Дэлхийн хамгийн залуу химийн үечилсэн хүснэгтийг цээжилсэн охин

10 настай Poorvie Choudhary [элементүүдийн үечилсэн хүснэгтийн 118 элементийг бүгдийг нь цээжээр уншсан юм.

15 настай Николас Брис газраас 40 футийн өндөрт унжаастай хантаазнаасаа 2 минутын дотор мултран гарч чаджээ.

Таван настай хүү 60 футын зайн гүйлтэнэд хамгийн богино хугацаанд буюу 4.80 секундын амжилттайгаар дэлхийн амжилтын эзэмшдэг.

ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ТОГТООСОН ХҮҮХДҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188