• Өнөөдөр 2024-05-17

Дэлхийн улс орнуудад Хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ

2022-06-01,   392

Өнөөдөр бол дэлхийн Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг дэлхий нийтэд 1954 оноос тэмдэглэж ирсэн түүхтэй. Тэгвэл улс орнууд Хүүхдийн баярын өдрийг хэрхэн тэмдэглэдэг болохыг танилцуулъя.

Хойд Македони Улсад хүүхдүүд Засгийн газрын хуралдааныг хариуцан зохион байгуулж хуралддаг

     Скопье хотод залуучууд Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Засгийн газрын ордонд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, хүчирхийлэл, ажилгүйдэл зэрэгт залуучууд хэрхэн оролцож, нөлөө үзүүлж болох талаар хуралддаг байна. Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тус улсын нийслэл даяар байшин барилга болон бусад дурсгалт газрууд цэнхэр өнгөтэй самбарууд, гоёл чимэглэлүүд өлгөж, залуучууд нь мөн цэнхэр өнгөтэй хувцсаар ижилсдэг ажээ.
 

Турк улсад 81 аймгийн 180 хүүхэд УИХ-ын чуулганд оролцож үг хэлдэг

Турк улсад 81 аймгийн 180 хүүхэд УИХ-ын чуулганд оролцон, гурван өдрийн турш үргэлжилдэг Хүүхдийн үндэсний форумын тунхаглалыг танилцуулдаг. Түүнчлэн жил болгон НҮБ-ын Хүүхдийн сангийн эх дэлхийгээ аврах амлалт болон “Цэнхэр, ногоон өнгөтэй болъё” санаачилгын хүрээнд 300 мод суулгадаг байна. Мөн тус улсын алдарт мэдээний хөтлөгч Исмаил Күүкаягийн тэргүүтэй алдартнууд болон сошиал нөлөөлөгчид нэгдэн кампанит ажил өрнүүлдэг ажээ. 

Хорватад хүүхдүүд телевизийн мэдээ хөтөлдөг

Тус улсын Загреб хотод хүүхдүүд хамгийн алдартай RTL Direkt мэдээллийн хөтөлбөрийг хөтөлж, ахлах сургуулийн хоёр сурагч УИХ-аас тусгай сурвалжлаг бэлтгэдэг. Мөн энэ өдөр Хорватын парламент Хүүхдийн үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд залуучууд өөрсдийн ирээдүйд хамааралтай 11 сэдвээр илтгэл тавьж, дараа нь Хорватын парламентын гишүүдтэй ярилцан Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг байна.
 

Тбилисид хүүхдүүд сургуульдаа нэг өдрийн эвэнт зохиож том ангийн сурагч нар хичээл заадаг

      Тбилисийн сургуулиуд НҮБ-ын Хүүхдийн сангийн #KidsTakeOver санаачилгад хүрээнд ахлах ангийн сурагчид нь бага ангийг сурагчдад хичээл зааж, сонирхолтой туршилтуудыг хийж, мөн анхны тусламж үзүүлэхийг заадаг ажээ.

Италид хүүхэд, залуучууд нь Ерөнхийлөгчтэйгөө уулзаж ярилцдаг

     Жишээ нь, 2019 онд Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Италийн залуучуудын төлөөлөл Ром хотын Квириналед Ерөнхийлөгч Сержио Маттареллатай уулзжээ. Мөн тэдний дунд Дэвид Жозеф, Мали улсын иргэн Бассиру Дембеле, Кадер Диабате, Ханна Иморди гэсэн дөрвөн цагаач залуу багтсан байна. Ерөнхийлөгч Маттарелла тэдэнд өөрийн бичсэн "Таны төрсөн арьс" нэртэй номоо бэлэглэж байжээ.

Туркменистанд хүүхдүүд шигшээ багийн тамирчидтай хамт хөлбөмбөгийн тэмцээнд оролцдог

Ашхабад хотноо болдог Туркменстаны хөлбөмбөгийн ДАШТ-ийн тоглогчдыг хүүхдүүд дагалдан талбайд гарч, дэлхий нийтэд Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлдэг байна.

Дэлхийн улс орнуудад Хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188