• Өнөөдөр 2024-05-02

Дэлхийн бусад оронд хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

2022-05-01,   136

Өнөөдөр бол дэлхийн хүүхдийн эрхийг хамгаалах өдөр энэ өдрийг анх 1954 оноос хойш дэлхийн олон орнууд тэмдэглэж ирсэн. Дэлхийн нийтэд хүүхдийн баярын өдрийг хэрхэн тэмдэглэдэг болохыг танилцуулъя.

Хойд Македони улсад хүүхдүүд засгийн газрын хуралдааныг хариуцан зохион байгуулж хуралддаг

Скопье хотод залуучууд хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр засгийн газрын ордонд өндөр төвшний хэлэлцүүлгүүдийг авч, тэдний хувьд чанартай боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, хүчирхийлэл, ажилгүйдэл зэрэгт залуучууд хэрхэн оролцон нөлөө үзүүлж болох талаар хуралддаг байна.Мөн хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр  тус улсын нийслэл даяар байшин барилга болон бусад дурсгалт газрууд хүүхдийн эрхийг хамгаалах тус улсын амлалттай нэгдэн цэнхэр өнгөтэй болдог.
 

Турк улсад 81 аймгийн 180 хүүхэд УИХ-ын чуулганд оролцож үг хэлдэг

Турк улсад 81 аймгийн 180 хүүхэд УИХ-ын чуулганд оролцон, гурван өдрийн турш үргэлжилдэг Хүүхдийн үндэсний форумын тунхаглалыг танилцуулдаг. Түүнчлэн жил болгон НҮБ-ын Хүүхдийн сангийн эх дэлхийгээ аврах амлалтын хүрээнд “Цэнхэр, ногоон өнгөтэй болъё!” санаачилгын хүрээнд 300 гаруй мод тарин суулгасан байна. Алдарт өглөөний мэдээний хөтлөгч Исмаил Күүкаягийн танилцуулсан трэнд болж буй хаштег ашиглан 70 гаруй нөлөөлөгч, алдартнууд сошиал медиа дээрх кампанит ажилд нэгдсэн.
 

Хүүхдүүд Хорватад нэг өдрийн мэдээг хөтлөн хүргэдэг байна

Загреб хотод хүүхдүүд хамгийн алдартай RTL Direkt мэдээллийн шоуг хүлээн авч, ахлах сургуулийн хоёр сурагч УИХ-аас тусгай сурвалжлаг бэлтгэдэг. Хорватын парламентад болж буй Хүүхдийн үндэсний чуулга уулзалтад залуучууд өөрсдийн ирээдүйд хамааралтай 11 сэдвээр илтгэл тавьж, дараа нь Хорватын парламентын гишүүдтэй ярилцан хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг байна.
 

Тбилисид хүүхдүүд сургуульдаа нэг өдрийн эвэнт зохиож том ангийн сурагч нар хичээл заадаг

Тбилисийн цөөн хэдэн сургууль НҮБ-ын Хүүхдийн сангийн #KidsTakeOver санаачилгад оролцон ахлах ангийн сурагчид бага насны хүүхдүүддээ хичээл зааж, сонирхолтой туршилтуудыг хийж, анхны тусламж үзүүлэхийг заадаг.

Италид залуучууд ерөнхийлөгчтэй уулзан ярилцдаг байна

2019 онд хүүхдийн эрийг хамгаалах өдрөөр Италийн залуучуудын төлөөлөл Ром хотын Квириналед ерөнхийлөгч Сержио Маттареллатай уулзжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Дэвид Жозеф, Мали улсын иргэн Бассиру Дембеле, Кадер Диабате, Ханна Иморди гэсэн дөрвөн залуу цагаач багтсан. Кадер ерөнхийлөгч Маттареллад өөрийн бичсэн "Таны төрсөн арьс" нэртэй номоо бэлэглэсэн байна.
 

Туркменистанд хүүхдүүд шигшээ багийн тамирчидтай хамт хөлбөмбөгийн тэмцээнд оролцдог

Ашхабад хотноо болдог Туркменстаны хөлбөмбөгийн ДАШТ-ийн тоглогчдыг хүүхдүүд дагалдан талбайд гарч дэлхийн хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бага зэргийн тоглолт явуулан энэ өдрийг тэмдгэлдэг байна.
 

Дэлхийн бусад оронд хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188