Энэ өдөр дэлхийн түүхэнд
1937 оны энэ өдөр шинэхэн баригдсан Golden bridge анх удаагаа нийтэд хаалгаа дэлэгжээ
Түүхэнд энэ өдөр Сан Францискогийн Алтан хаалганы гүүрийг "Явган хүний өдөр"-өөр анх удаагаа олон нийтэд нээснээр долоо хоногийн турш үргэлжилдэг "Алтан хаалганы гүүрний баяр"-ын эхлэлийг тавижээ. Гүүрээр алхахын тулд 200,000 гаруй хүн зорин ирж гүүрэн дээр алхахын тулд тус бүр хорин таван цент төлжээ.
1999 оны энэ өдөр олон улсын цэргийн гэмт хэрэгийн шүүхээс анх удаагаа төрийн тэргүүнийг дууджээ
Түүхэнд энэ өдөр Трибунал тухайн үед Холбооны Бүгд Найрамдах Югославын Ерөнхийлөгч асан Слободан Милошевичийг Косовогийн гэмт хэрэгт буруутгажээ. Тэрээр олон улсын шүүхээс цэргийн гэмт хэрэгт буруутгагдаж байсан анхны төрийн тэргүүн байв.Түүнийг бууруутайд тооцож шоронд 50 жилийн хорих ял өгсөн ч 2016 онд тэрээр шоронд байхдаа өөрийнхөө амиа хоролжээ.
1941 оны энэ өдөр дэлхийн хоёр дугаар дайны үед Британы хөлөг онгоц Германы хөлөг онгоц той байлдан ялалт байгуулжээ
Түүхэнд энэ өдөр Их Британийн тэнгисийн цэргийн хүчин Францын ойролцоо Хойд Атлантын далайд Германы "Бисмарк" байлдааны хөлөг онгоцыг живүүлэв. Үүнээс Германы амь үрэгдэгсдийн тоо 2000 гаруй байжээ. Нацистын удирдагч Адольф Гитлер орчин үеийн байлдааны хөлөг Германы гадаргын байлдааны флотын сэргэн мандалтыг зарлана гэж найдаж байв. Гэсэн хэдий ч дайн эхэлсний дараа Их Британи Германаас Атлантын далай хүртэлх далайн замыг сайтар хамгаалж чадажээ.
1936 оны энэ өдөр Хатан хаан Мэри нэртэй хөлөг онгоц анхны аялалаа эхлүүлэхээр Английн Саутгемптон хотоос хөдлөв.
Хатан хаан Мэри нэртэй хөлөг онгоц дотроо таван хоолны газар, амралтын өрөө, хоёр коктейлийн баар, усан бассейн, том цэнгээний газар, хөл бөмөгийн талбай, тэр ч байтугай жижиг эмнэлэгтэй байсан. Хатан хаан Мэри Атлантын далайг дамнасан аялалын шинэ жишиг тогтоосон бөгөөд тэр нь баячууд, алдартай хүмүүсийг тусгайлан авч явдаг хөлөг онгоц байв.