• Өнөөдөр 2024-05-17

ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД

2022-05-26,   285

Энэ өдөр буюу тавдугаар сарын 26-нд дэлхийн түүхэнд юу өрнөж байсан бэ.

Жунко Табэй Эверестийг эзэлсэн анхны эмэгтэй болов

-Түүхэнд энэ өдөр Жунко Табэй хэмээх Япон эмэгтэй дэлхийн хамгийн ноён оргил болох Эверестийн оргилд гарсан анхны эмэгтэй болсон юм. Тэрыээр мөн дэлхийн тив бүрийн хамгийн өндөр оргил болох "Seven Summits"-ийн экспедицийг удирдан явуулсан дэлхийн анхны эмэгтэй болжээ. Японы NHK телевизийн мэдээлснээр Табэй хорт хавдрын эсрэг тэмцэлдээ ялагдсаныхаа дараа 77 насандаа таалал төгсжээ.

    1966 оны энэ өдөр Хятадад соёлын хувьсгал эхэлжээ

-Түүхэнд энэ өдөр Хятадын Коммунист Намын удирдагч Мао Зэдун арван жил үргэлжилсэн их пролетарийн соёлын хувьсгалыг эхлүүлсэн. Энэ хувьсгалын улмаас Хятадын архитектурын байгууламж, сонгодог уран зохиол, Хятадын ардын уран зургууд болон сүм хийдүүдийг ихээр устгаж сүйтгэсэн.

1960 оны энэ өдөр Теодор Майман анхны функциональ лазерыг ажиллуулав

-Түүхэнд энэ өдөр  Теодор Майман Калифорни дахь Хьюзийн судалгааны лабораторид мөнгөлөг гадаргуутай бадмаараг бариул дээр өндөр хүчин чадалтай гэрлийн чийдэнг гэрэлтүүлснээр анхны лазерыг ажиллуулжээ.

1929 оны энэ өдөр Оскарын шагналыг анх удаа гардуулжээ

 -Анхны Оскарын шагналыг 270 хүн оролцсон хувийн оройн зоог дээр гардуулж байжээ. 1929 онд хамгийн анхны Оскарын шилдэг киноны шагналыг Wings кино хүртжээ. Wings кино Оскарын шилдэг киноны шагналыг хүртсэн цорын ганц дуугүй кино байв. 1929 онд Оскарын шагнал гардуулснаас хойш нийт 3140 баримлыг гардуулсан байна.

 

1919 оны энэ өдөр Альберт Кушинг Рид түүхэн дэх хамгийн анхны Атлантын далайг дамнасан нислэгээ хийсэн байна

-АНУ-ын Нью-Йорк мужаас Португалийн Лиссабон хотыг Curtiss NC-4 нисдэг завиар таван хүний ​​бүрэлдэхүүнтэй нисчээ. Атлантын далайг гатлахад  19 хоног зарцуулагдсан байна.

т.төгсцолмон 


ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188