Цар тахлын үед ч коронавирусийн хүндрэлээс амиа алдахаас илүү нийгмийг цочроож, сэтгэл сэрдхийлгэм аймшигт гэмт хэргүүд олон гарав. Өнгөрсөн 2021 онд Хаити Улсын Ерөнхийлөгч бусдын гарт амиа алдсанаас эхлүүлэн, олон нийтийн газарт бусдыг хутгалж, дүрст бичлэгээ цахим сүлжээнд цацаж, нийгмийг цочроосон гэмт хэргүүд ч гарсан. Уншигч та бүхэнд өнгөрсөн онд болсон нийгмийн цочроож, сэтгэл сэрдхийлгэм хэргүүдээс онцлон хүргэе.
Украин Улс дахь Беларусийн Цагаачдын байгууллагын тэргүүн Виталий Шишовыг хэрцгийгээр хөнөөж, цогцсыг эрэмдэглэж, нийслэл Киев хотын төв цэцэрлэгт хүрээлэнд өлгөсөн хэрэг 2021 оны наймдугаар сард гарсан. Тухайн үед төв цэцэрлэгт хүрээлэнгийн хажуугаар өнгөрч талийгаачийн цогцсыг харсан иргэдийг мэдээлж байснаар нүүрийг нь эрэмдэглэж, гар, хөлийг нь хугалж, нугалсан байсан гэдэг.

Гэсэн ч хэргийн газарт ажилласан Киев хотын цагдаагийн газрын дарга “Талийгаачийг гаднын халдлагад өртсөн гэж үзэхэд хэцүү” хэмээн мэдэгдэж, амиа егүүтгэсэн байж болзошгүй хэмээн мэдээлсэн. Харин хэрэг гарснаас хэдэн хоногийн дараа талийгаачийг гаднын халдлагатай амиа алдсан болохыг тогтоож, цагдаагийн газрын дарга Игор Клименког хэргийг нуун дарагдуулах гэж оролдсоныг нотлох баримт гарч ирсэн. Учир нь талийгаач Виталий Шишов амиа алддаг өдрөө “Намайг үл таних хүмүүс дагаад байна” гэсэн зурвас Беларусийн цагаачдын байгууллага руу илгээжээ. Мөн хэд хэдэн гэрчийн мэдүүлгээр Беларусийн цагаачдын байгууллагын тэргүүн Виталий Шишовыг санаатайгаар хөнөөсөн болохыг тогтоосон ч, одоог хүртэл гэмт хэрэгтнийг илрүүлээгүй, хэргийг нуун дарагдуулахыг оролдсон цагдаагийн газрын даргад хариуцлага ногдуулаагүй байгаа юм.
Эл хэрэг Талибан бүлэглэл Афганистан Улсын Засгийн эрхийг авснаас хойш гарсан юм. Тус улсын Нангархар хотод шинэ гэр бүл болж, хуримаа хийж байсан хосууд дээр гаднын этгээдүүд халдаж, хос хоёрыг хөнөөсөн байдаг.

Гэр бүлийнхнийхээ хүрээнд тэмдэглэж байсан хуримын ёслолын үеэр зэвсэглэсэн гурван этгээд халдаж, “Хөгжим тавьсан” гэх шалтгаанаар шинэ гэр бүл болсон хос болон хуримын зочид руу гал нээсэн аж. Өөрсдийгөө “Талибууд” гэж хэлсэн гурван этгээд хосуудын амийг хөнөөж, хуримд уригдаж ирсэн 10 гаруй хүнийг хүнд шархдуулсан юм.
1996-2001 оны Талибаны дэглэмийн үед Афганистанд дуу, хөгжим сонсохыг хориглосон хууль хэрэгжиж байжээ. Харин Талибан хөдөлгөөн эргэн Афганистаны Засгийн эрхийг авсан тухайн үед хосууд хуримдаа бэлдэж, хуримынхаа үеэр дуу тавих зөвшөөрлөө орон нутгийн Талибан хөдөлгөөний удирдагчаас авсан байсан аж. Хуримын үеэр бусад руу халдаж, хосуудын амийг хөнөөсөн хэрэгтнүүдийг илрүүлж чадаагүй бөгөөд Талибаны Засгийн газрын Соёл, мэдээллийн дэд сайд Забиулла Мужахид “Халдлага үйлдсэн этгээдүүд Талибаны нэрийг барьсан. Талибан хөдөлгөөн тийм зүйл хийхээ больсон” гэх мэдэгдэл хийснээс хойш хэрэг олны анхаарлаас гарсан юм.
2021 оны сүнсний баяраар Японы нийслэл Токио хотод нийгмийг цочроосон нэгэн хэрэг гарсан. Комик номын дүрд хувирсан этгээд Токио хотын Кейо Лайн метронд хорт утаа шидэж, иргэдийг хутгалсан юм. Киота Хаттори гэх хэрэгтний дээрх үйлдлээс 16 хүн хордож, 17 хүн хутгалуулсан байдаг. Хохирогчдод яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн ч, биеийн байдал нь хүнд байсан нэг хүн нас барсан юм.

Тухайн үед хэрэгтний хувирсан дүрийг олон улсын хэвлэлүүдээр комик номын Жокерийн дүрд хувирсан гэж мэдэгдэж байсан. Харин хэрэг гарснаас хэдэн хоногийн дараа хэрэгтэн Киота Хатториг Японы “Жожогийн хачирхалтай адал явдлууд” манганы Кира Ёшикагэ гэх эсрэг талын дүрд хувирсан байсан болохыг Японы хэвлэлүүд мэдээлж байв.
Цагдаагийн байгууллагаас хийсэн шалгалтаар 24 настай Киота Хатториг 2021 оны наймдугаар сард мөн нэгэн метронд халдлага хийж, 10 хүн хутгалж, нэг хүний амийг хөнөөсөн болохыг тогтоосон. Хэрэгтэн Киота Хаттори мэдүүлэгтээ “Би зүгээр л хүн хөнөөж, цаазаар авах ял сонсохыг хүссэн юм” гэжээ. Мөн тухайн үед хэрэгтэн Киота Хаттори хоосон метронд цустай хутга барин тамхи татаж, цонхны цаана байгаа хүмүүсээрээ тохуурхаж буй дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм.
2021 оны тавдугаар сарын 9-нд АНУ-ын Флорида мужийн Жексонвилл хотын сүмийн гаднаас орон нутгийн цагдаагийн алба хаагчид 14 настай Тристин Бэйли охины цогцсыг олсон. Хэрэгтэн охины толгой тус газар нь 49 удаа, нийт 114 хутгалж, хөл дээр нь инээмсэглэсэн царай дүрсэлж, цогцсыг эрэмдэглэн орхижээ. Уг хэрэгтэй холбоотойгоор талийгаачтай нэг дунд сургуульд сурдаг Айден Фукчиг баривчилсан байдаг.
.jpg)
Хэргийн мөрдөн байцаалт, шалгалтын үеэр сэжигтэн Айден Фукчиг дээрх хэргийг илрүүлсэн. Харин хэрэгтэн хийсэн хэрэгтээ гэмших нь бүү хэл, талийгаач болон талийгаачийн гэр бүлийнхнээр тохуурхсан эл хэрэг зөвхөн Жексонвилл хотынхон бус нийгмийг сүлжээг тэр чигт айдаст автуулж байлаа. Хэрэгтэн Айден Фукчи мэдүүлэгтээ “Би хэрэг гардаг өдөр ямар ч хамаагүй нэг хүнийг олон удаа хутгалж аль эсвэл хоолойг нь хэрчихийг хүссэн. Харин орой гэр рүүгээ харьж байтал харанхуй гудамжинд нэг эмэгтэй явж байхаар нь зэргэлдээх мод руу чирч оруулж байгаад хоолойг нь хэрчиж, олон удаа хутгалсан. Би энэ хэрэгт буруугүй, гэр рүүгээ харих замд минь таарсан түүний л буруу” гэжээ.
Өнгөрсөн 2021 оны долдугаар сарын 7-8-нд шилжих шөнө Бүгд Найрамдах Хаити Улсын Ерөнхийлөгч Жовенел Мойсегийн гэрт халдаж, төрийн тэргүүний амийг хөнөөж, тэргүүн хатагтайг маш хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Ерөнхийлөгчийн амийг хөнөөсөн этгээдүүдийг эрэн сурвалжилж, нийслэл Порт-о-Пренс хотоос хойших уулын бэл дагуу Петионвилл гэх газар руу зугтсаныг илрүүлж, цагдаа, дотоодын хүчний алба хаагчид тусгай ажиллагаа зохион байгуулсан юм.

Гэмт хэрэгтнүүд болон аюулгүйн хүчнийхний дундах мөргөлдөөний үеэр дөрвөн хэрэгтэн амиа алдаж, бусад хэрэгтнийг баривчилсан. Улмаар цагдаагийн байгууллагаас шалгалт явуулж, БНХУ-ын Ерөнхийлөгчийн алах ажиллагааг гаднын орноос санхүүжүүлж, Колумб гаралтай 26, Америк-Хаити гаралтай хоёр хөлсний цэрэг дээрх хэргийг үйлдсэн болохыг тогтоосон юм.
| НИЙГМИЙГ ЦОЧРООСОН ГЭМТ ХЭРГҮҮД: Хуримынхаа ёслолд хөгжим тавьсан гэх шалтгаанаар хосуудын амийг хөнөөжээ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |