Өмнөд Африкт илэрсэн шинэ төрлийн B.1.1.529 буюу Омикрон хувилбар дэлхийн 38 оронд бүртгэгдэж, олон улсын зах зээл, эдийн засагт их хэмжээний нөлөө үзүүлээд байна. Коронавирусийн Дельта хувилбараас үүдэлтэй олон улсын хөл хорионы дэглэм, аялал, жуулчлалын хязгаарлалт суларч байсан ч дахин хөл хорио дэглэмээ чангалсан нь дэлхийн эдийн засагт ч сөрөг үр дагавар үүсгээд байгаа юм.
Өмнөд Африкийн Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс энэ сарын 14-16-ны хооронд хийсэн шинжилгээнүүдийн лабораториос авсан дээжээс илрүүлж, зарласан. Үүний дараа ДЭМБ-аас грек цагаан толгойн Омикроноор нэрлээд байгаа юм.
Өмнөд Африкийн Анагаах ухааны ассоциацын тэргүүн Анжелик Кутзе шинэ төрлийн коронавирусийн Омикрон хувилбарт хийсэн судалгааны урьдчилсан дүнгээр халдварласан хүнд сульдах шинж тэмдэг ихээр ажиглагдаж байгаа талаар “The Daily Telegraph”-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Эхний ээлжид Омикрон хувилбараар өвчилсөн хүнд их хэмжээний сульдах шинж тэмдэг илэрч, өндөр халуурах, зүрхний цохилт нь ихсэх шинж тэмдэг, зовиур илэрсэн юм. Харин амтлах, үнэрлэх мэдрэмжид ямарваа нэгэн өөрчлөлт гараагүй бөгөөд ихэвчлэн 20-30 насныхан ихэвчлэн өвчилж байгаа талаар ярьсан байна.

Мөн доктор Анжелик Кутзегийн мэдээлснээр коронавирусийн шинэ төрлийн Омикрон хувилбар нь бага шинж тэмдэгтэй илэрч байгааг судалгааны дүнгээс танилцуулав. Австрали Улсад батлагдсан Омикрон хувилбарын гурван хувилбарын хоёр тохиолдол нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан, шинж тэмдэггүй 20-30 насны залуус байжээ.
ДЭМБ-ын Вирусийн эволюц хариуцсан техникийн группээс олон нийтэд Омикрон хувилбарын талаар мэдээлэл хүргэх үеэрээ дэлхийн орнуудад өргөн хэрэглэж буй PCR тестээр илрүүлэх боломжтой талаар мэдэгдсэн. Харин бусад тестэд ямар нөлөө үзүүлэх эсэх болон илрүүлж чадах эсэх тал дээрх судалгаа үргэлжилж байна.
Тэгвэл Өмнөд Африкт илэрсэн Омикрон хувилбарын анхны өвчтөнүүдийг эмчилж байсан эмч "Омикрон хувилбарын шинж тэмдэг нь хөнгөн тул гэрээр эмчлэх боломжтой” талаар мэдэгджээ. Энэ талаар Өмнөд Африкийн Анагаах ухааны нийгэмлэгийн дарга Анжелик Коетзи “Дельта хувилбараас өөр шинж тэмдэг илэрсэн долоон өвчтөний биеийн байдал хэвийн, шинж тэмдэг маш хөнгөн байгаа” гэсэн байна. Харин ижил шинж тэмдэгтэй байсан өөр нэг өвчтөн эмнэлэгт хоёр өдрийн турш бие, толгой нь өвдөж, маш их ядарч байсан аж.

Омикрон хувилбарын судалгааны багийн судалгааны ажил одоог хүртэл дуусаагүй учир дэлгэрэнгүй мэдээлэл ховор. Гэсэн ч олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбартай холбоотой таамаг, өөрийн судалгааг олон нийтэд дэлгэж, сэрэмжлүүлсээр байна.
Шинэ төрлийн Омикрон хувилбарын талаар Лондонгийн их сургуулийн генетикийн хүрээлэнгийн захирал, профессор Франсуа Баллу “Бид олж авсан урьдчилсан мэдээллээр Омикрон хувилбар өмнө нь коронавирусийн халдвар аваад эдгэсэн бол тодорхой хэмжээний эсрэг дархлаатай болсон хүнд дахин халдварлах чадвартай байна” хэмээн мэдэгджээ.
Тэгвэл Бельгийн Левенийн Католик их сургуулийн хувьслын биологчим Том Венселерс мөн дээр дурдсан мэдээлэлтэй санал нэгдэж, “Омикрон хувилбар нэг ижил хугацаанд Дельта хувилбараас 3-6 дахин олон хүнд халдварлах боломжтой” гэж тооцоолсноо “Nature” сэтгүүлд хэвлүүлсэн байна.
Нөгөөтээгүүр 30 гаруй мутациас үүссэн Омикрон хувилбарыг “хэт аймшигтай” гэж итгэж, хатуу хөл хорио тогтоох, хилээ хаах зэрэг шийдвэр гаргахгүй байхыг мөн зарим эрдэмтдийн баг зөвлөсөөр байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Лондонгийн Империал коллежийн профессор Питер Опеншоу “Омикрон хувилбар вакцинаас бүрэн зайлсхийх магадлал тун бага” байгааг баталгаажуулснаа зарласан. Харин ДЭМБ-ын эрдэмтдийн зөвлөлийн эрдэмтэн Сумья Сваминатан “Бид бэлтгэлтэй, болгоомжтой байхаас сандарч, тэвдэж болохгүй” гэж мэдэгдээд байна.
Их Британийн FTSE 100 хувьцааны индекс, Германы DAX, Францын САС 40 индекс мөн л Омикрон хувилбар дэгдэж, олон улсад түгшүүр зарласантай холбоотойгоор тус 1.5 орчим хувиар буурсан.
Европын Stoxx 600 индекс 1.5 хувиар буурч, сүүлийн долоо хоногийн хамгийн доод хэмжээндээ хүрчээ. Харин Японы Nikkei индекс 1.6 хувиар буурахад түүхий нефтийн үнэ гурав орчим хувиар унаж, Австрали долларын ханш сүүлийн нэг жилийн доод түвшиндээ очсон байна.
Энэ талаар Австралийн Хамтын нөхөрлөлийн банкны валютын стратегич Жо Капурсо “Зах зээл иргэдийн хүлээж байсан шиг л хариу үйлдэл үзүүллээ” гэж тайлбарлажээ.
“Ковид-19” цар тахлын шинэ төрлийн Омикрон хувилбар дэгдэж эхэлснээс хойш, энэ даваа гарагт хөрөнгийн зах зээл бага зэрэг өссөн ч, өнгөрсөн долоо хоногийн түвшнээсээ харьцангуй муу байгаа юм.

Өнгөрсөн хэдэн өдрийн турш коронавирусийн шинэ төрлийн Омикрон хувилбар “Ковид-19” цар тахлын төгсгөл болох боломжтой эсэх тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч байна.
Тэгвэл уг мэдээлэл нь дээр дурдсан зах зээлийн тогтворгүй байдал үнийн хөөрөгдөлтэй холбоотой аж. Энэ талаар “Deutsche Welle” агентлаг эдийн засгийн хувьд алдагдал хүлээж, зах зээл дэх хувьцаа нь уналтад орж байгаа компаниуд хөрөнгө оруулагчдаа тайвшруулах гэж “Омикрон хувилбар цар тахлын төгсгөл болно” гэх мэдээлэл түгээж байгаа талаар мэдэгсэн байна.
Үүний нэгэн жишээ нь, АНУ-ын хөрөнгө оруулалтын “JP Morgan” банкны хувьцаа Омикрон хувилбар дэгдсэнээс хойш огцом унасан. Түүний дараа “JP Morgan” банкны стратегич Марко Коланович, Брам Каплан нар “Омикрон хувилбар бусад хувилбараас илүү халдварлах ч, хор хөнөөл, үхэлд хүргэх аюул бага байж магад. Энэ нь цар тахлын төгсгөлийн үе ирснийг илтгэж байна” гэсэн мэдээлэл үйлчлүүлэгчиддээ түгээжээ.

| ТОЙМ: Омикрон хувилбар “Ковид-19” цар тахлыг төгсгөх үү |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |