• Өнөөдөр 2025-04-22

Эрээнд халдварын хоёр тохиолдол илэрч, нийт 14 болжээ

2021-10-24,   235

БНХАУ-ын Шилийн гол аймагт (Эрээн хот) өнгөрсөн 24 цагт Ковид-19 халдварын хоёр тохиолдол нэмэгджээ. Ингэснээр нийт халдварын тохиолдлын тоо 14 болсон байна.
 
Мөн Алшаа болон Хөххотод тус тус халдварын нэг тохиолдол шинээр нэмэгдсэн байна.
 
Монгол Улсын хилийн гол боомтуудын нэг БНХАУ-ын Эрээн хотод аравдугаар сарын 14-нд Ковид-19 халдвар бүртгэгдэж сургууль, цэцэрлэг болон бусад байгууллагын үйл ажиллагааг зогсоож, бүх нийтийн шинжилгээнд хамруулах болсонтой холбогдуулан боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг  хязгаарласан байгаа юм.

Эрээнд халдварын хоёр тохиолдол илэрч, нийт 14 болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188