• Өнөөдөр 2025-04-22

Эрээн хотод хоёр тохиолдол шинээр нэмэгджээ

2021-10-23,   378

БНХАУ-ын Шилийн гол аймагт (Эрээн хот) өнгөрсөн 24 цагт Ковид-19 халдварын хоёр тохиолдол нэмэгджээ. Ингэснээр нийт халдварын тохиолдлын тоо 12 болсон байна.
 
Мөн Алшаа аймгийн Эзнээ хошуунд таван тохиолдол нэмэгдсэнээр нийт тоо нь 25 болсон байна. Хөх хотод мөн халдварын хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ.
 
Эрээн нь БНХАУ болон Монгол Улс хоорондын хилийн гол боомт билээ. Эрээн хотод хөл хорионы дэглэм үйлчилж, албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон, хүнсний дэлгүүрүүдийг хааж, зөвхөн дуудлагаар хүнсний зүйлийг гэрт хүргэж, хотын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж хөл хорионы дэглэмийг чангатгасан гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй.

Эрээн хотод хоёр тохиолдол шинээр нэмэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188