• Өнөөдөр 2025-04-22

Японы Ерөнхий сайд эмнэлэгт хүргэгджээ

2021-09-04,   429

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга эмнэлэгт хүргэгджээ.
 
Тэрбээр өчигдөр “Намын даргын сонгуульд өрсөлдөхгүй” хэмээн Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллах бодолгүй байгаагаа илэрхийлсэн тул энэ мэдээлэл япончуудыг цочирдуулсан байна. Түүний биеийн байдал ямар байгаа нь одоогоор тодорхойгүй. Харин албаныхан Ерөнхий сайд зүгээр л үзлэг шижилгээнд орж байгаа, үдээс хойш эмнэлгийг орхиж явна гэсэн мэдээллийг өгч байна.
 
Ё.Суга өнгөрсөн дөрөвдүгээр сард эрүүл мэндийн бүрэн үзлэг шинжилгээнд хамрагдаж, наймдугаар сарын 21-нд хяналтын үзлэгт орсон бөгөөд аль, алинд нь өвчин хууч илрээгүй юм байна.

Японы Ерөнхий сайд эмнэлэгт хүргэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188