“Хөхөөний үүр”, “Бүтэн амьдрал”, “Өөдөө шидсэн чулуу”, “Орилоон”, “37-р точка” гэх мэт кинонд тун чадварлаг дүр бүтээсэн залуу жүжигчин Э.Пүрэвжаргалтай түүний уран бүтээл болон амьдралын талаар хэсэгхэн хором ярилцлаа.
-Таны хүүхэд наснаас эхэлье. Та багадаа ямархуу хүүхэд байсан бэ. Хүүхэд насны тань мөрөөдөл?
-Бага байхдаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Бүх зүйлийг өөрийн гараар хийж, туршиж үзэхийг хүсдэг сониуч хүүхэд байлаа. Балчир насны минь хамгийн том мөрөөдөл бол зурагтаар гардаг хүн болох. Жаахан байхаасаа л зурагтаар гардаг хүн болохыг хүсэж, түүнийгээ сэтгэл дотроо төсөөлөн боддог байсан. Гэр бүлийнхэн маань ч түүнийг маань их дэмждэг байлаа.
Бага байхад ээж маань намайг төрөл бүрийн дугуйланд их хамруулдаг байсан. Жишээлбэл дуулаачийн, бүжгийн, гимнастикийн гэх мэт. Жаахан томроод ирэхээр маань загвар зохион бүтээх, оёдлын дугуйланд явуулж эхэлсэн. Түүнээс гадна би өөрөө таеквондо, кикбокс гэх мэт бие хамгаалах урлагаар хичээллэх болсон.
Жүжигчин хүн бүх зүйлийг чаддаг байх ёстой тийм ч учраас нум сум, харвах, буудаж сурах, мотоцикл унах гэх мэтийн зүйлийг жүжигчин болсныхоо дараа сурч авсан. Алхам тутамдаа шинэ зүйлсийг сурч мэдсээр явна.
-Маш олон төрлийн урлаг, спортоор хичээллэж байсан юм байна. Хэр амжилт гаргаж байсан бэ?
-Амжилт гаргалгүй яах вэ. Дүүргийн болон хот, улсын техник технологийн олимпиадын алтан медалтай. Долдугаар ангиасаа эхлэн арван нэгдүгээр ангид ортлоо амжилт үзүүлсэн. Арван жилээ төгсөхдөө оёдолчны хоёрдугаар зэрэгтэй төгсөж байсан. Хувцас загвараа өөрөө гаргаж, түүнийгээ өмсдөг байлаа.Байдал хэцүүдэхэд оёдолчноор ажилд орох боломжтой/инээв/
-Жүжигчний гараагаа хэзээнээс эхэлсэн бэ. Анхны кинондоо тоглож байх үедээ их сандарч байв уу?
-"Зохиомж” дээд сургуулийг Монгол Улсын төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан А.Цэгмид багшийнхаа удирдлага дор 2014 онд төгссөн. Хамгийн анх дөрөвдүгээр дамжааны оюутан байхдаа найруулагч Гантулгын бүтээл “Эгэлийн гайхамшиг” кинонд Гэгээнээ хэмээх эмэгтэйн дүрийг бүтээж байсан. Ингэж л жүжигчин болох гараа минь тавигдсан.
Анх кинонд тоглож байхдаа үгээ буруу хэлчих болов уу, муухай харагдаж байгаа болов уу гэх мэтчилэн сандрал их байсан. Хэдий сандарч байсан ч ахмад уран бүтээлчдээсээ зөвлөгөө аваад кинондоо амжилттай тоглосон.
-Хамгийн анх кинонд тоглож байсан үетэйгээ харьцуулбал хэр өөрчлөгдсөн бэ?
-Илүү туршлага суусан болов уу гэж бодож байна. Гаргасан алдаагаа хэрхэн засахаа мэддэг болсон. Яавал камерын өмнө зөв зохистой харагдахаа мэддэг болсон гэж хэлж болно.
-Өдийг хүртэлх тоглосон дүрүүдээс сэтгэлд хамгийн их нийцсэн дүр тань ямар дүр вэ. Би энэ дүрийг хамгийн сайн гаргалаа даа гэж бодсон дүр бий юү?
-Одоохондоо тийм дүр байхгүй. Жүжигчний мэргэжил бол насан туршдаа суралцдаг мэргэжил. Тиймдээ ч би болчихлоо гэж бодвол яг тэр хэмжээндээ зогсдог гэж үздэг болохоор үргэлж одоо байгаагаасаа илүү болох юмсан гэж боддог. Түүнийхээ төлөө хичээсээр байна.

-Таны зан араншингаас эрс ялгаатай, таныг хамгийн их сорьсон дүр ямар дүр байсан бэ?
-Кино цамхаг студийн бүтээл, Хятад Монголын хамтарсан кино болох “Хөхөөний үүр” хэмээх кинонд хүүхэд зардаг дүрд тоглосон. Би их зөөлөн хүн л дээ. Өөрөөрөө байхдаа хэзээ ч хүүхдэд хатуурхаж, муухай зан гаргаж чаддаггүй. Тэр дүр бол надаас тэс хөндлөн дүр байсан.
Өөрийн зан чанараасаа өөр дүр бүтээх нь тухайн жүжигчнээс их ур чадварыг шаарддаг. Би нийтдээ 15 кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн. Эсрэг дүрүүдээрээ олон танигдсан гэж хэлж болно.
-Ямар төрлийн кинонд дүр бүтээж, хүч сорихыг хүсдэг вэ?
-Би сэтгэхүйн триллэр төрлийн кинонд дүр бүтээхийг хүсдэг. Жишээлбэл 2020 онд гарсан “The Call” хэмээх кино шиг.
-Жүжигчин хүний хувьд баримталдаг зарчим?
-Ахмад урам бүтээлчдээсээ үлгэр жишээ авах, тэр хүмүүсийн сургаалийг хүлээж авах, намайг харж үзэж байгаа хүмүүст дандаа сайн сайхныг түгээхийг зорьж маш их хариуцлагыг ухамсарлаж амьдардаг. Бусад хүнд хариуцлагатай байхыг, сэтгэлтэй байхыг, хайрладаг байхыг уриалж үлгэрлэж байхыг хүсдэг дээ.
-Таныг хэн бүхний харааг булаах гоолиг биетэй гэж үзэгчид үнэлдэг. Нууц нь юу вэ?
-Аав минь их сайхан өндөр туранхай хүн байсан. Аавыгаа л дууриасан юм болов уу гэж боддог. Мэдээж жүжигчин хүний хувьд бие галбираа хадгалахын тулд дасгал хөдөлгөөн хийж, хоололтдоо анхаардаг.
-Амьдралд тань тохиолдсон хамгийн хэцүү үе?
-Осолд орсон тэр цаг үе минь л хамгийн хэцүү байсан. Би аливаа зүйлд бууж өгөхийг хүсдэггүй. Хэцүү бэрхшээл тулгарах бүрт өөртөө сэтгэлийн дэм өгч, сэтгэлийн хаттай байхыг хичээдэг. Сэтгэлзүйгээрээ л аливаа бэрхшээлийг даван гардаг даа. Болохгүй, бүтэхгүй нь гэж боддоггүй. Үргэлж болгоно, бүтээнэ, би чадна гэж өөртөө хэлэх дуртай. Хүн чинь сэтгэлийн амьтан шүү дээ. Хүн амаараа юу тарина түүнийгээ хураана гэдэг дээ. Эерэг бодолтой байвал амьдрал нь түүнийгээ дагаад үргэлж сайн сайхан явдаг гэж итгэдэг.
-Яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Найруулагч Мөнх-Амьдралын бүтээл болох “Миний муу найз” хэмээх кинонд дүр бүтээж байна. Яг одоо Монгол Улсын зүүн хил болох Халх гол дээр зураг авалтаа хийж байна. Кино маань тун удахгүй үзэгчдийн хүртээл болох болно. Кино театрууд нээгдэхийг тэсэн ядан хүлээж байна. Кино урлагийнхан маань маш их хөрөнгө мөнгө, цаг зав гаргаад кино уран бүтээл хийгээд дуусахаар кино театрууд ажиллахгүй улмаас кинонууд маань гарж чадахгүй түгжигдэх асуудалтай тулгараад байна. Энэ удаагийн кинонд маш сайхан эерэг дүрийг бүтээж байгаа.
-Цаашдын зорилго ?
-Монголоосоо гараад тив дэлхийн олон кинонд тоглож цаашлаад Холливүүдийн жүжигчин болохыг хүсэж байна. Дараа жилээс Бээжин филм буюу сургуульдаа сураад өөрийгөө илүү их нээж, сайн ажиллана гэж төлөвлөж байна. Тив, дэлхийн кинонд тоглож, алдартай жүжигчин болохоор хичээж явна.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ. Чөлөөт цаг ер нь гардаг уу?
-Чөлөөт цагаа аль болох гэрийнхэнтэйгээ өнгөрөөхийг боддог. Би хоол хийх хоббитой. Тийм болохоор завтай үедээ сайхан хоолоор гэр бүлийнхнийгээ дайлж, тэднийхээ амтархан идэж байгааг харах дуртай.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын урам бүтээлд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
М.Хонгорзул
| Э.ПҮРЭВЖАРГАЛ: Тив, дэлхийн кинонд тоглож, алдартай жүжигчин болохоор хичээж явна |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |