Дэлхийн алдарт “Ододтой бүжиглэе” шоуг Монгол HD телевиз албан ёсны эрхтэйгээр гурав дахь жилдээ зохион байгуулж буй. Чадварлаг, авьяаслаг шилдэг 14 бүжигчин ням гарагийн орой бүр үзэгч түмнийг байлдан дагуулж, олны сэтгэлийг баясгасан үзүүлбэрүүдээр бэлэг барьдаг билээ.
Олны танил эрхмүүд мэргэжлийн бүжигчидтэй хамтран бүжиглэдэг энэ удаагийн шоунд тамирчин Т.Санчир, Б.Баттөр буюу “Ангууч”, “Эмоци” продакшны залуу жүжигчин Т.Бадамжав, дуучин Ч.Уранхолбоо, жүжигчин Д.Ганцэцэг, дуучин Д.Намсрайноров, жүжигчин Ч.Ундрал, дуучин С.Эрдэнэцэцэг, модель, жүжигчин Ц.Аззаяа, загвар өмсөгч Э.Энхболд, жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, Рэппэр Н.Цэцэнбилэг, дуучин Б.Маралжингоо, жүжигчин Р.Номин-Эрдэнэ нарын уран бүтээлчид оролцож байна. Эдгээр оролцогчийг дасгалжуулж, бүжгийн ертөнцөд шунан дурлахад нь туслаж буй жинхэнэ одод болох бүжгийн багш нарыг нь уншигч танд танилцуулъя.
“Moon dance” хамтлагийн бүжигчин, “Royal Dance” клубын багш, бүжгийн спортын ОУХМ Б.Халиун бүжиггүйгээр өөрийгөө төсөөлж чаддаггүй нэгэн гэдэг. Б.Халиун багаасаа л бүжигчин болохыг мөрөөддөг хүүхэд байсан тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. Тиймээс өөртэйгөө ижил хүсэл, мөрөөдөлтэй хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэхэд туслахаар мэргэжлийн бүжигчин бэлтгэдэг бүжгийн сургуультай болохыг мөрөөдөж буй. Мөн тэрбээр “Шарка барка”, “Журай гэлдэн”, “Хатариш”, “Толин хул”, “Уухай” гэсэн таван чалленжээр цахим хуудаст олныг нэгтгэж, давалгаалж чадсан авьяаслаг бүжигчин юм.
Ард олныхоо зүрх сэтгэлд дуугаар хоногшсон Д.Намсрайноров бүжгийн урлагт шимтсэнээсээ хойш 10 кг жин хасаад буй. Энэ нь түүний хамтрагч Э.Түвшинзаяагийн бүжтг зааж буй нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Э.Түвшинзаяа олон улсын хэмжээний мастер цол хүртсэн анхны бүжигчдийн нэг. 2013 оны спортын дэд мастер, 2015 онд спортын мастер, 2018 онд ОУХМ цол хүртсэн. Мөн олон улсад иогийн багшаар багшлах эрхтэй бүжигчин юм.
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг 2003 онд “Жинжиймаа” киноны Хонгорзулын дүрээр олонд танигдаж, “Цахлай”, “Надаар тоглосон хайр” “Хайр”, “Цэцэрлэгт учирсан хоёр”, “Нууц амраг чинь болъё”, “Хар санаа, хайр сэтгэл”, “Атга нөж”, “Миний нууц”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Зүрхээр наадагч” “Халуун зүрх”тэргүүтэй тайз, дэлгэцийн олон бүтээлд олны хайрыг татсан дүр бүтээсэн үзэгчдийн хайртай жүжигчин билээ.
“Ододтой бүжиглэе” шоунд түүний бүжгийн хамтрагчаар Ч.Анхбаяр сонгогдсон аж. Ч.Анхбаяр нь 15 жилийн турш бүжгийн спортоор хичээллэж, бүжиг дэглээч, багш дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай. Түүнчлэн Улсын аварга шалгаруулах бүжгийн тэмцээнд хамтлаг төрлөөр зургаан удаа, стандарт хосын төрлөөр таван удаа түрүүлж байсан нэгэн.
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг нь уртын дуучин мэргэжилтэй. УДБЭЧ-аас уран бүтээлийн гараагаа эхэлж, “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Сүнжидмаа” дуулалт жүжгийн гол дүр Дэжидийг бүтээснээс гадна Монголын ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дууг амилуулсан авьяаслаг, үзэсгэлэнтэй уран бүтээлч юм. Түүний хамтрагч бүжгийн спортын багш, дасгалжуулагч Б.Мөнх-очир нь латин, товшуур, жааз бүжгийн төрлөөр 19 жил хичээллэж буй туршлагатай, авьяаслаг бүжигчин билээ.
“Андра академи”-ийн багш, гэрээт модель, жүжигчин Ц.Аззаяа “Мисс Монголиа-2015” наадмын “Тэргүүн титмийн эзэн”, “Miss Asia” 2018 оны тэргүүн мисс. “Рекет” киноны гол дүрд тоглосноор олонд танигдсан залуу уран бүтээлч юм. Түүний бүжгийн хамтрагч бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер Н.Отгонжаргал нь дөрвөн жил бүжгийн спортоор хичээллэж байгаа. Багш дасгалжуулагч, тамирчин, хамтлаг төрлөөр Монгол Улсын гурван удаагийн аварга, “Blackpool” Фестивалын хоёр, дөрөвдүгээр байр, ДАШТ найм болон зургаадугаар байранд орж байсан чадварлаг бүжигчин юм.
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ч.Ундрал жүжигчин, хөтлөгч, нэвтрүүлэгч, жүжигчин, гэх олон төрлийн ажил эрхэлдэг, авьяаслаг нэгэн билээ. “Дурлахгүйгээр үнсэлцье”, “Тавилан”, “Би чамд хайртай-2”, “Ээжээ надтай гэрлээч” зэрэг кинонд дүр бүтээснийг нь үзэгчид мэдэх биз ээ. Түүний бүжгийн хамтрагчаар 10 жил бүжгийн спортоор хичээллэж байгаа бүжгийн багш дасгалжуулагч, Бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер Б.Өлзий-Орших юм. Тэр хамтаргчаа бүжгийн спортод дурлуулж, бүжигчин болгосон авьяаслаг нэгэн билээ.
Дуучин Б.Маралжингоо 14 насандаа “17 нас” дуугаа гаргаж байлаа. Түүний бие даасан уран бүтээлүүд болон хамтлаг дуучидтай хамтарч гаргасан дуунууд нь олныг байлдан дагуулдаг билээ. Түүний энэхүү шоуны хамтрагч Б.Батманлай нь 14 жил бүжгийн спортоор хичээллэж байгаа “Хатантуул” хамтлагийн бүжигчин. 2012 онд ТВ5 телевизийн “Ододтой бүжиглэе” шоунд мисс Ч.Содтуяатай оролцож, тусгай байр эзэлж байсан, авьяаслаг бүжигчин юм.
Рэппэр Н.Цэцэнбилэг нь 2004 онд Vanquish хамтлагийг үүсгэн байгуулсан. Өөрийн бие даасан “Нийслэл хүү”, “Халзан толгой Хоёр соёо”, “220” зэрэг соло цомгуудаа гаргаж, мөн дуу хөгжмөөс гадна кино урлагт хүч сорин “Хоёр гүүрний цаана” киноны гол дүр, “Гацуурхан” киноны туслах дүрийг чадварлаг бүтээсэн хөдөлмөрч, авьяаслаг залуу уран бүтээлч юм. Түүний хамтрагч Б.Золжаргал нь СУИС-ийн бүжгийн багш, бүжгийн спортын Олон улсын хэмжээний мастер цолтой. Латин, стандарт, монгол бүжгийн төрлөөр 10 жил хичээллэж буй туршлагатай, чадварлаг залуу уран бүтээлч юм.
“Сhance” агентлагийн гүйцэтгэх захирал, “Single ladies 2” киноны цагаан морьтой ханхүүгийн дүрийг бүтээсэн жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш нь МҮОНРТ-ийн “Амьдрал чиний төлөө” олон ангит киноны гол дүр дэслэгч Батхүүгийн дүрээр үзэгчдийн танил болсон билээ. Түүний бүжгийн хамтрагч бүжгийн спортын мастер Т.Нандин-Эрдэнэ нь латин, стандарт бүжгийн төрлөөр 15 жил хичээллэж байгаа. Хамтлаг төрлөөр Монгол Улсын таван удаагийн аварга, 2014-2016 онд Латин Формейшн бүжгийн ДАШТ-ий шагналт байрт шалгарч байсан чадварлаг залуу бүжигчин юм.
Азийн шилдэг эрэгтэй загвар өмсөгч Э.Энхболд нь “O couture” болон “Cabi” брэндийн үүсгэн байгуулагч. Говь брэндийн нүүр царайгаар Монголын ард түмэнд хэдийнэ танил болсон туршлагатай, чадварлаг загвар өмсөгч юм. Түүний бүжгийн хамтрагч Б.Эрдэнэдулам нь 22 жилийн турш бүжгийн спортоор хичээллэж буй туршлагатай бүжигчин. 2014-2017 онд Латин Формейшн бүжгийн төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн амжилттай оролцож шагналт байр болон цомын эзнээр шалгарч байжээ.
Сагсан бөмбөгийн спортын мэргэжлийн шилдэг тамирчин Т.Санчир нь 1995 оноос хойш Монголоос гадаадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглосон анхны тамирчин юм. 2009 оноос үндэсний шигшээ багт элсэж, 2014 онд Азийн наадамд амжилттай оролцон Монгол Улсын сагсан бөмбөгийн спортын түүхэнд бичигдсэн байдаг. Түүний хамтрагч СТА бүжигчин Б.Халиун нь латин, стандарт, монгол бүжгийн төрлөөр 14 жил хичээллэсэн туршлагатай бөгөөд “Mongolia Entertainment” хамтлагийн бүжиг дэглээч, бүжигчнээр ажилладаг.
“Эмоци” продакшны залуу жүжигчин Т.Бадамжав нь “Алдар & Жерри” олон ангит хөгжилтэй контентоороо олон хүнд танигдаж, “Түцний охин”, “Рекет” “Улаанбаатар би чамд хайртай” кинонуудад тоглосон авьяаслаг залуу жүжигчин билээ. Түүний бүжгийн хамтрагч Б.Алтанхөлөг нь 20 жил бүжгийн спортоор хичээллэж буй, бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер, “Moon dance” entertainment-н бүжигчин, эрч хүчтэй нэгэн юм.
Мисс одонтой ээж, Галагийн Ану нэрээр олонд танигдсан дуучин, “Tara Vision” агентлагийн захирал, “Хөөрхөн дэлхий” ТББ үүсгэн байгуулагч, шоуны оролцогч үзэсгэлэнт бүсгүй Ч.Уранхолбоо. Түүний бүжгийн хамтрагчаар 14 жил бүжгийн спортоор хичээллэж байгаа Б.Содмягмар нь Master dance клубын багш, дасгалжуулагч, TV5 телевизийн “Ододтой бүжиглэе” шоунд амжилттай оролцож байсан туршлагатай бүжигчин билээ.
Залуусыг байлдан дагуулж байсан “Спайк” хамтлагийн гишүүн, соло уран бүтээлч, дуучин, хийл хөгжимчин Р.Номин-Эрдэнэ. 2015 онд хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэх зорилгоор “Бяцхан зүрх” ТББ-ыг санаачлан байгуулсан байна.Түүний хамтрагч Б.Батманлай дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найман удаагийн шилдэг оролцогч, Монгол Улсын цэнгээнт бүжгийн 26 удаагийн аварга “Хатантуул” хамтлагийн бүжигчин, спортын мастер билээ.
ТАНИЛЦ:“Ододтой бүжиглэе” шоуны бүжигчдийг “төрүүлсэн” ЖИНХЭНЭ ОДОД |
|
2025-02-05 17:34:18
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |