Анир үл алдрах энэ талд нар алгуурхан тусаж, агшны төдийд бүх зүйл тодорч, өнгө, утгаа олж, хараагаа мянгантаа бэлчээлээ ч харж үл барам тэнэгэр тал, холын уулс, тэртээд жирэлзэх зэрэглээ… Аяа уудам энэ талыг, уянгатай энэ хөндийг, тойром бүрд голуудын эзэн нь өөрөө бид гээд бодохоор хэчнээн сайхан. Санах, бодох, үгүйлэх, дурсахын амт бас энэ бүхнээр дамжин илэрч, хоргодож, хоргоож, бишрэн бахдахын дээд нь ч мөн эндээс л төрөн гардгийг ухаарах тусам сэтгэлийн дотор яруу, уянгатай бүхэн нэгэн дор эгшиглэж, зүрхний гүнээс догдлол ургана. Алхах бүрд бойтогны минь хонх жингэнэж, намайг хол яваагүйг ээжид минь мэдэгдэж, элсэн дээр нь хөрвөөж, эрх шорооноос нь амсаж, чулуугаар нь гэр барьж, шулганан тоглож өссөн эрх бага насаа эргэн дурслаа.Тэгэхэд толгод, уулс, аав, ээж минь арай залуу байсан шиг ч санагдана. Ерөөс цөм л хараа булаам торгоны өнгө шиг шинэхнээрээ байсан шиг бодогдоно.
Ийм нэг бодлыг минь дэмнэж хуур эгшиглэнэ. Хүний сэтгэлийн хөг алдруулж, зөөлрүүлэн татагч энэ агуу хөгжмийг чагнаж суухад эрхгүй мэлмэрэн уйлж, бөмбөрүүлэн зогсмоор болдог. Бор толгод, борог өвс, цэцэгт тал, цэнгэг ус, алтран асгарах элс, ариун догшин уулс, хөхрөгч тэнгэр, хөндий уудам дэнжүүд. Нар нэг л мэдэх нь ээ тусаж, бороо дусалж, салхи сэвэлзэн, цас хучна. Сар шөнийн гүнийг гэрэлтүүлж, одод анивчин үзэгдэнэ. Энд эрхисийн үзэсгэлэн, ид шидийг хэчнээн харж, биширч, бахдана вэ, бид. Танил, дотно, тааваар дураар, тансаг баян, тааламжит сайхан хөдөө нутаг үргэлж саруулхнаараа, мөнхөд сайхнаараа. Өнөөдөр ч биднийг торниулан өсгөлцсөн бүхэн тэр л хэвээрээ оршиж, хөгжмийн сайхан аялгуунд нэг нэгээрээ тодорч, бодож саатах бүрд аялгуу улам сонсголонтой, эгшиглэнтэй, өгүүлэмжтэй болж ирнэ. Бүгдийг багтаасан, бүхнийг хөглөсөн, дурсаж болох бүхнээр дүүргэсэн хүний оюун санаа, авьяас билиг, хөдөлмөр зүтгэлийн бүтээл гэдэг ийм байдаг ажээ. Үнэхээр сэтгэлд, бодолд, дурсамжинд бүтнээрээ эгшиглэж, бүлээсгэж чадлаа.
Төрийн соёрхолт, нэрт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн "Хөдөөгийн сайхан" симфонийг сонсоод буулгасан минь энэ.
Дуурь, симфони, балет, концерт, дуу зэрэг олон суут бүтээлийг Монголын урлагт мөнхлөн үлдээсэн гайхамшигт энэ хөгжмийн зохиолчийн бүтээлээр “амьсгалж” байгаа эдгээр өдрүүдэд бид ч мөн түүний тухай бичвэрийг уншигч танд хүргэж байна.

| НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ... |
|
Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
2026-10-15 16:44:32
Пешавар хотын дунд сургуулийн дээвэр нурж, 27 хүүхэд, нэг багш амиа алджээ
2026-10-15 16:12:51
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ
2026-10-15 14:46:03
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
2026-10-15 14:14:25
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: 2027 оны улсын төсвийн төсөлд орж ирсэн нэг их наядын орлого, зарлага нь ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараах, нууцаар зохион байгуулах гэж байгаа Засгийн газрын үйлдэл гэж хардаж байна
2026-10-15 13:46:46
ЗӨВЛӨГӨӨ: ЯВЦЫН СОРИЛД ӨНДӨР ОНОО АВАХАД ТУСЛАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ДӨРВӨН АРГА
2026-10-15 13:00:00
Цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх “ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” –ын шав тавих ёслол боллоо
2026-10-15 12:32:43
НАМРЫН ТАЙЗНАА ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ, ГАНЦААРДАЛ...
2026-10-15 12:32:13
НӨМРӨГИЙГ НӨМӨРСӨН ТҮЙМРИЙН ДАРАА АР, АРААСАА ГАРСАН “АРЬСАА ХАМГААЛСАН” МЭДЭГДЛҮҮД
2026-10-15 12:02:18
ДУУЧИН Г.МӨНХБАЯРЫН ЭГЧ Г.ЭНХ-АМГАЛАН: ДҮҮ МИНЬ БАЙЛДАГЧ БАЙХДАА БҮХ АРД ТҮМНИЙ УРЛАГИЙН ИХ НААДАМД ТҮРҮҮЛЖ, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУГААРАА МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД ХОНОГШСОН
2026-10-15 10:11:20
Венецийн комиссын ерөнхийлөгчийг нарыг хүлээн авч уулзав
2026-10-15 09:47:47
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”
2026-10-15 09:00:00
Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын бамбарын галыг угтах ёслол боллоо
2026-10-15 08:54:32
Б.Хабул Испани Улсын “Hércules CF” хөл бөмбөгийн клубтэй гэрээ байгууллаа
2026-10-15 07:40:00
Турк Улсын Залуучууд спортын яамны Ахмет Тэмүржитэй уулзжээ
2026-10-15 07:30:00
“НҮБ”-ын Суурин төлөөлөгч Лионел Лороныг хүлээн авч уулзав
2026-10-15 07:20:00
“BACCP” төслийн дараагийн үе шатыг эхлүүлнэ
2026-10-15 07:10:00
ТӨРИЙН ОРДОНД САЙД, ТҮШЭЭД “БАГТАХ”-АА БОЛЬЖ, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НЫ ЭЗЭД ӨӨРСДӨӨ “ШУВУУ” БОЛОХ ЦАГААР...
2026-10-15 07:00:00
Б.СОЛОНГЫН МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ХУРД
2026-10-15 07:00:00
ТӨСВӨӨ ТОДОТГОХ ГЭЖ ДУНШСААР ИРЭХ ОНЫ ТӨСӨВТЭЙ ЗОЛГОЛОО
2026-10-15 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна
2026-10-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |