Уран бүтээлч О.Хүдэрчулуунтай ярилцлаа.
-Уран бүтээлийн анхны үзэсгэлэнгээ гаргаж байгаа танд баяр хүргэе. Үзэсгэлэнгээ яагаад “Илч гэрэл” гэж нэрлэхээр болсон бэ?
-Баярлалаа. Дөрвөн жилийн өмнөөс уран бүтээлдээ шамдаж, чөлөөт уран бүтээлч болсон. Ирэх есдүгээр сард Италийн Флоренц дахь Уран зургийн академид сурахаар явах гэж байгаа. Тиймээс сургалтын төлбөрөө бүрдүүлэх гэж найз нөхөд, ах, эгч нарынхаа тусламжтайгаар үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм. Миний зурсан нэг ч болтугай зураг хүний сэтгэлд, айлд гэрэл түгээж байгаасай гэж хүссэн учраас үзэсгэлэнгээ “Илч гэрэл” гэж нэрлэсэн. Үзэсгэлэн минь энэ сарын 18-н хүртэл үргэлжилнэ.

-Хүн бүхэн багадаа зурдаг ч тэднээс цөөхөн нь л зураач болдог шүү дээ. Харин таныг зураач болоход хэн, юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Би уран бүтээлч болох хүсэл, зориг, урмыг Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Дармын Батбаяр багшаас авсан. Багшийнхаа уран зохиолын, урлагийн урланд сууж эхэлсэн цагаас уран бүтээлч болох мөрөөдөл минь жинхэнэ биежсэн. Тухайн үед би Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангид сурч байсан. Тэр үед багшийн урланд сууж байсан хүүхдүүд зураач, эмч, сэтгүүлч болжээ. Бид тус сургалтаас жинхэнэ уран бүтээл, уран бүтээлчийн гайхамшгийг мэдэрсэн. Багш минь ертөнцийн гоо сайхны тухай, сайхны тухай их ярьдаг байлаа. Түүнийгээ зөвхөн уран зохиолоор хязгаарлахгүй шүү дээ. Мөн багшийнхаа биеэ авч яваа байдал, үгийн хүчнээс нь их суралцаж санагддаг. Тэгээд багштайгаа адилхан “Дэлхийн сонгодгуудтай эн дүйцэх бүтээл хийх юм сан” гэж бодож, хоосон мөрөөдөл биш гэдэгт итгэсэн. Учир нь багш бидэнд дэлхийн сонгодгуудын тухай, тэдний бүтээлийн нууцын талаар ярьж өгдөг байсан. Багшийнхаа яриа, үг үйлдлийг дуурайж, багштайгаа адилхан болохыг мөрөөдөж, жигүүрлэж чадсан. Би ганцаараа тийм байгаагүй. Шавь нар нь бүгд жинхэнэ хүн байх, уран бүтээлч байхад суралцсан санагддаг.

-Та багшаасаа жинхэнэ бүтээл гэж юу вэ, уран бүтээлч гэж хэн бэ гэдгийг мэдэрч, ойлгосон гэлээ. Тэгвэл жинхэнэ бүтээл хийхийн тулд яах ёстой вэ?
-Үүнд хариулахад арай эрт байна. Яагаад гэвэл, би одоо сонгодгуудтай эн тэнцэхийн тулд сурч байгаа, сурах гэж байгаа. Хүн өөрийгөө сайн уран бүтээлч болгодог гэж боддог. Мэдээж дан авьяас хангалтгүй. Оюутан байхдаа “Зураач болно” гэж боддог байсан. Багштайгаа учирч, дугуйланд нь явснаас хойш “Бүтээлийн цаана ямар их нууц байдаг юм бэ. Бидний эргэн тойронд урлаг байдаг” гэдгийг ухаарч эхэлсэн. Юм бүхний нууцыг мэдэрч, түүнийгээ олохоор хайдаг. Зураач “Ийм байгаасай эсвэл ийм байж болохгүй” гэсэн эрэл, бүтээх хүслээрээ бусдаас ялгарч түүнийгээ өнгө, будгаар, дүрсээр илэрхийлэхийг хүсдэг.
-Та багшийнхаа ярьж өгдөг байсан бүтээлийн нууцын талаар сонирхуулж болох уу?
-Жишээлбэл, Г.Ибсений “Нора” гэх жүжгийг задалж, тайлбарлаж өгөхдөө “Энэ бол сэтгэл зүйн драм. Энэ хэсэгт Нора ингэж хөдөлж байна. Тэгэхээр Норагийн сэтгэл зүй ийм байна гэж ойлгож болно” гэх мэтээр задалдаг байсан. Тэгээд оюутнуудыг уншаад юу ойлгосон талаар нь яриулдаг байсан юм. Зарим оюутан “Нора” жүжгийн талаар сайн ойлгосонгүй” гэхэд “Ойлгохгүй байх нь аргагүй. Та нар Нораг ойлгохын тулд ойлгох ёстой. Харин бусад зүйлсийг ойлгоогүй байна” гэж байсан. Тэгэхээр уран зохиол, уран бүтээлийг гүнзгий, өргөн ухагдахуунтай байдаг гэдгийг ойлгож байх жишээтэй.

-Та юунаас уран бүтээлийн санаа, сэдэл авдаг вэ?
-Сэдэл, санаа гэхээсээ илүү урам, зориг гэж яривал зүгээр байх. Сайхан кино үзэх, сайн зураг харахаар урам зориг авдаг. Тэр урмаар юу ч хийж магадгүй. Хүмүүс миний хосын зургийг харчихаад намайг “Чи буриад юм уу” гэж асуудаг. Гэтэл би өөрөө ч анзаарахгүй буриад соёл, буриад хүнийг дүрсэлсэн байсан. Тэгээд “Яагаад ингэж зурсан юм бол” гэж бодоод үзтэл Дүрслэх урлагийн сургуульд нөхөрлөж байсан буриад найз минь нөлөөлсөн юм шиг байна лээ. Тэр минь сайхан сэтгэлтэй хүн байсан. Харамсалтай нь залуудаа бурхан болчихсон юм. Тэгээд тэр хүний надад үлдээсэн мэдрэмж, төсөөллийг зурсан байна лээ.
-Та энэ удаагийн үзэсгэлэндээ хэчнээн бүтээл дэлгэсэн байна вэ?
-40 орчим бүтээл орсон. Ихэвчлэн аж байдал, монгол ахуй, байгаль, цэцгийн зураг орсон. Энэ миний үзэл санааны илэрхийлэмж болсон бүтээлийн үзэсгэлэн биш.
-Та ямар бүтээлээ үзэл санааны бүтээл гэж нэрлэх вэ. Цаашид юу зурах бодолтой байна вэ?
-Дэлхийн сонгодог урлагийн, дүрслэх урлагийн ололт, амжилтууд барууны оронд байдаг. Италид том, том галлерейнууд байдаг. Өөрийнхөө төсөөлж байгаа, хийхийг хүсэж байгаа бүтээлүүдийг ямар ч саадгүй, хүссэнээ зурдаг болохын тулд барууны сонгодог дэг жаягийг сурах ёстой. Би уран бүтээлээрээ дэлхийд гарах хүсэлтэй. Ингэхийн тулд би манайх нүүдэлчин, өвөрмөц соёл, ахуйтай гээд суух нь хангалттай биш. Барууны хэлээр дорно дахинаа илэрхийлэхийг хүсдэг. Уран бүтээлчийнхээ хувьд нэг түвшин ч болтугай ахихыг хүсэж байна.

-Ямар үед та өөрийгөө сайн бүтээл хийж чаддаг гэж боддог вэ?
-Би дуу, хөгжим сонсож тайвширдаггүй. Бие, сэтгэлийн хувьд амгалан, тайван байхыг эрхэмлэдэг. Тайван орчинд сайн төвлөрдөг. Төвлөрч чадвал бүтээмжтэй, чанартай байна гэсэн үг. Хамгийн гол нь сэтгэл тайван байхад л болдог доо. Тэр тайвшрал, урам зоригийг хэсэгхэн хугацаанд уншиж л мэдэрдэг.
-Зураач хүнд дуртай эсвэл дургүй өнгө гэж байдаг болов уу?
-Уран бүтээлч хүн бүх өнгийг ашигладаг. Юу зурж, юу илэрхийлэх гэж байна вэ гэдгээс шалтгаалж өнгөө сонгоно гэсэн үг. Тэгэхээр зураачид өнгөний боловсрол чухал. Надад дургүй өнгө байхгүй. Зарим зураач түгээмэл нэг өнгө ашиглаад сурчихсан байдаг. Зориуд хөх өнгөөр дагнаж бүтээлээ хийдэг хүн ч бий.
-Уран бүтээлчийн сэтгэл, сэтгэл зүйн байдлыг бүтээлээс нь мэдэрч болдог уу?
-Ямар ч зурагт уран бүтээлч нь өөрөө тусаж байдаг. Тэгэхээр бүтээл гэдэг уран бүтээлчийн толь болдог гэсэн үг. Бүтээлийн аргачлал, сэдэв, сонгосон өнгөнөөс нь уран бүтээлчийн сэтгэл зүйн онцлогийг мэдэрч болно. Гэхдээ нэг бүтээлээр түүнийг тодорхойлж болохгүй.
-Бүтээл бүр төрөх агшинтай. Харин тэр үед танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Би одоохондоо хүсэж, бодож, эргэцүүлж, найруулж, дэглэх хэмжээний бүтээл хийгээгүй. Тиймээс бүтээлийн дараах мэдрэмжийн талаар ярихад хэцүү байна. Цэцэг, байгалийн зургийг тодорхой хэмжээний сэтгэл хөдлөлөөр зурчихдаг. Гүн утга санаагүй зөвхөн гоё мэдрэмж, баяр төрүүлэх зорилготой.
-Танд уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа.


| О.ХҮДЭРЧУЛУУН: Зураач эрэл, бүтээх хүслээрээ бусдаас ялгардаг |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |